Нүүрсний сонсгол #1: УИХ-ын дөрвөн гишүүн, АТҮТ, ЗТХЯ, хувийн хэвшил, жолооч нар ам нээнэ
Нүүрсний сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний сонсгол арванхоёрдугаар сарын 4-7-ны хооронд, дөрвөн өдөр болж өндөрлөсөн. Орон нутгийн жижиг Тавантолгойтой холбоотой сонсголд давхардсан тоогоор 275 гэрч дуудсанаас, 221 нь ирсэн гэж мэдээлсэн юм.
Хоёр дахь нь шатны сонсгол өнөөдөр /2023.12.18/ эхэлж, 21-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн сонсголоор,
- ЭТТ ХК-ийн нийт борлуулалт, экспорт
- Тээврийн асуудал
- Охин болон хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилт
- Санхүүжүүлсэн бусад төслүүд
- Хяналт шалгалтууд арга хэмжээ
- Хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудал гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл сонсохоор товлоод байна.
Өнөөдөр /2023.12.18/ С зөвшөөрөлтэй холбоотой асуудал. ЭТТ ХК, Тавантолгой ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт, гааль, хилийн цэргийн алба хаагчдын асуудал зэргийг сонсоно.
Өнөөдрийн сонсголд дараах 76 хүн дуудагдсаныг дараах байдлаар задлан тайлбарлаж байна.
-Авлига өгсөн А.Адъяасүрэн, дүү нь "нүүрсчин" гэгдсэн Ш.Адьшаа нар гэрчээр дуудагдав-
УИХ-ын дараах дөрвөн гишүүн гэрчээр оролцоно.
- А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн
- Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн
- Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн
- Ц.Сэргэлэн, УИХ-ын гишүүн
1.УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: нүүрс тээврийн C зөвшөөрөл авахын тулд “Peace tower”-ын 804 тоот өрөөнд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хамаарал бүхий хүнээр дамжуулан, 100 мянган ам.долларын авлига өгөхийг завдсан. Эл асуудлаараа удаан хугацаанд шалгуулж, прокуророос яллагдагчаар татагдах үеэрээ УИХ-ын гишүүний халдашгүй эрхээр “халхлагдсан”. Өдгөө хэргийг АТГ дөнгөж шалгаж дуусаад өөрт нь танилцуулахр шатандаа явж байгаа билээ.
2.УИХ-ын гишүүн Адьшаа: Эхний сонсголын сүүлийн өдөр З.Энхболд, А.Гансүх, Д.Гэрэл, Х.Баттулга, Ш.Адьшаа нарын хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан түншлэл Цанхийн баруун уурхайн хөрс хуулалтын 800 тэрбумын тендерийг авсан гэх мэдээлэл цацагдсан. Шинжээчийн танилцуулснаар, ЕТГ-ын дарга асан З.Энхболдын дүү З.Хишигтогтох, ҮАБЗ-ийн ЕНБД асан А.Гансүх, Ерөнхийлөгч асан Х.Баттулга ба түүний гурван хүүхдийн хувь эзэмшдэг компани, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн дүү Ш.Болдхуяг, ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн дүү Д.Амар нарын хувь эзэмшиж, үүсгэн байгуулж байсан компаниудын хамаарал тогтоогдсон талаар танилцуулсан.
3. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нар 2022 оны арванхоёрдугаар сард АТГ-аас зарласан 17 хүн дотор багтсан. Дараа нь цагаадсан, нүүрсний хулгайд холбоогүй хэмээн зарласан билээ.
-ЗТХЯ-ныхан-
ЗТХЯ-ны долоон хүн гэрчээр оролцоно.
- Д.Батбаатар, ЗТХЯ
- Ц.Нэргүйбаатар, ЗТХЯ
- Ж.Энхбат, Тээврийн хэрэгслийн оношилгоо, зохицуулалтын алба
- А.Гансүх, ЗТХ-ийн сайд
- Д.Ганбат ЗТХ-ийн сайд
- Ж.Бат-Эрдэнэ, ЗТХЯ-ны ТНБД
- Б.Цогтгэрэл, ЗТХ дэд сайд
Эхний сонсголын сүүлийн өдөр З.Энхболд, А.Гансүх, Д.Гэрэл, Х.Баттулга, Ш.Адьшаа нарын хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан түншлэл Цанхийн баруун уурхайн хөрс хуулалтын 800 тэрбумын тендерийг авсан нь ил болсон.
-АТҮТ-ийнхөн-
АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон тэргүүтэй 16 хүн гэрчээр дуудагджээ.
- Б.Гүрсоронзон, АТҮТ-ийн дарга
- Г.Доржпалма, АТҮТ
- П.Айдос, АТҮТ
- Н.Пунцаг, АТҮТ
- П.Дэлгэрнаран, АТҮТ, СЕХ
- Ц.Эрдэнэчулуун, АТҮТ
- Д.Батбаяр, АТҮТ
- Отгонсар, АТҮТ
- Э.Цолмон, АТҮТ
- Ш.Батсайхан, АТҮТ
- Б.Гэрэлт-Од, АТҮТ
- Ж.Дамдинпүрэв, АТҮТ
- О.Энхбат, АТҮТ
- Э.Чанцалдулам, АТҮТ
- Т.Болдбаатар, Тээврийн хэрэгслийн оношилгоо, зохицуулалтын алба
- Б.Өлзийсайхан
1.АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон С зөвшөөрлийн учрыг ярих ёстой хүмүүсийн нэг. Тэрбээр авто тээврийн салбарт мэргэжилтнээс эхлээд найман жил ажиллаж буй. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ТХБХ-ийн даргаар ажиллаж байгаад дэвшиж байв. АТҮТ-д ирэхээсээ өмнө Хөвгөл чиглэлд том оврын автобус эзэмшиж явуулж байсан намтартай.
2. Г.Доржпалам: АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга. А.Адъяасүрэн гишүүн болохоосоо өмнө нүүрс тээврийн C зөвшөөрөл авахын тулд “Peace tower”-ын 804 тоот өрөөнд Г.Доржпаламд түүний хамаарал бүхий хүнээр дамжуулан, 100 мянган ам.долларын авлига өгөхийг завдсан. Улмаар тэрбээр АТҮТ-д ажиллахаа больж байв.
3. 2022.02.18-нд АТГ-аас АТҮТ-ийнхөн болох К.Айдос, С.Онон, Г.Мэндбаяр, Б.Анхтүвшин нарын дөрвөн хүнийг хойшлуулшгүй ажиллагаагаар саатуулсан. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-т заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “хахууль авах” гэмт хэрэгт буруутган шалгасан. Эцэст нь АТҮТ-н ХУХ-н дарга К.Айдосыг цагаатгаж, мэргэжилтэн Г.Мэндбаяр, С.Онон нарыг дөрвөн сая төгрөгөөр торгож байв.
4.Н.Пунцаг: АТҮТ-ийн дарга асан. 2020 оны УИХ-ын сонгуульд Ховдод нэр дэвшээд өвдөг шороодсон. Түүний нэр нүүрс тээвэртэй холбогдож, дуулддаг.
5. Ц.Эрдэнэчулуун:
-Гаалийнхан-
ГЕГ-ын дарга асан Б.Асралтаас эхлээд зургаан хүн дуудагджээ. Өмнөговь аймаг дахь Гаалийн хороо, Гашуунсухайт дахь Гаалийн газар зэргээс нэмээд 11 хүн гэрчээр дуудагдсан.
- Х.Баатар, ГЕГ
- Д.Цэвээнжав, ГЕГ
- О.Ганбат, ГЕГ
- Б.Цэнгэл, ГЕГ
- С.Пүрэв, ГЕГ
- Б.Асралт, ГЕГ-ын дарга асан
- Т.Алгаа, Өмнөговь аймаг дахь Гаалийн хороо
- С.Наранбат, Өмнөговь аймаг дахь Гаалийн хороо
- Ш.Төмөрбат, Өмнөговь аймаг дахь Гаалийн газар
- С.Болдбаатар, Гашуунсухайт дахь Гаалийн хороо
- П.Сүхбаатар, Гашуунсухайт дахь Гаалийн хороо
- Д.Даваасамбуу, Гашуунсухайт дахь Гаалийн газар
- Б.Батгэрэл, Гашуунсухайт дахь Гаалийн газар
- Ж.Дэлгэрсайхан, Гашуунсухайт дахь Гаалийн газар
- Б.Даваасүрэн, Гашуунсухайт дахь Гаалийн газар
- С.Батдамба, Гашуунсухайт дахь Гаалийн газар
- Л.Ганбаяр, Гашуунсухайт дахь Гаалийн газар
-Генералууд-
- Ш.Лхачинжав, ХХЕГ
- Ж.Бямбасүрэн, ХХЕГ
- Х.Лхагвасүрэн, ХХЕГ
- О.Нямсүрэн, Хилийн цэргийн 0131-р ангийн 0325-р салбар, Гашуунсухайт боомт
- Д.Ариунболд, мөн салбар боомт
- М.Уртнасан, мөн салбар боомт
- Ц.Цэндбаяр мөн салбар боомт
1.Ш.Лхачинжав: Нүүрсний хулгайн дуулиан дэгдэхтэй зэрэгцэн "Ш.Лхачинжав генерал нүүрсний хулгайд оролцоогүй юм гэхэд маш том гэрч болно" хэмээн бичигдэж байв. 2013 онд ХХЕГ-ын даргаар Ш.Лхачинжав томилогдсон. 2016 онд чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, ХХЕГ-ын дэд даргаар ажиллах болсон. 2019 оноос ХСИС-ийн захирлаар ажилласан. 2021 онд Хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааны даргаар томилогдсон. Энэ утгаараа Ш.Лхачинжав генерал нүүрсний хулгайг хамгийн сайн мэдэж байгаа хүн гэгддэг.
2.ХХЕГ-ын даргаар Ш.Лхачинжавын дараа Ц.Сэргэлэн томилогдсон. Ц.Сэргэлэн 2020 онд УИХ-ын гишүүн болж, оронд нь Х.Лхагвасүрэн томилогдсон. Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн О131 дүгээр ангийн захирагчаар 2013-2020 онд Б.Батхүү ажиллаж байжээ. Түүний дараа В.Хундгаа жил орчим ажилласан. Дараа нь Б.Гантөмөр тус ангийн захирагчаар томилогдсон.
-Хувийн хэвшлүүд-
- Г.Оюунжаргал, “Говь транс ложистик”
- Нандинбаяр, “Эн Б Транс”
- Урангуа, “Эн Б Транс”
- Д.Зандхүү, “Дээдийн говь”
- Батбилэг, “Угтах баян говь”
- Бат-Эрдэнэ, “Угтах баян говь”
- Д.Баясгалан, “Тахидаг хайрхан”
- Б.Өлзийсайхан, “Өмнийн Чүнч”
- Отгонбаяр, “Урчуул отго”
- Ц.Амгалан, “И-Коммодитис монголиа интеллиженс”
-Жолооч нар-
- Б.Лхагвасүрэн, жолооч
- Ц.Төмөрхуяг, жолооч
- Т.Гантогтох, жолооч
- Ч.Баянжаргал, жолооч
- Ч.Содовдорж, жолооч
- Ч.Ганзориг, жолооч
- З.Уламбаяр, жолооч
- С.Батбаяр, жолооч
- Г.Эрхэмбаяр, жолооч
- Д.Өлзийбадрах, жолооч
- Т.Батсайхан, жолооч
- Д.Нямцэрэн, жолооч
- Ш.Баасанжав, жолооч
- Ш.Рэгзээ, жолооч
- Б.Батдаваа, ҮСХ-ны дарга
Танилц: Нүүрсний сонсголын хоёр дахь шатанд дуудагдаж буй гэрчүүд нийтлэлийг ЭНД дарж уншиж, нэрстэй танилцана уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Адьшаа их юм бий