Гадаад мэдээДЭЛХИЙ

Францын шүүх өсвөр насны зургаан хүүхдийг Самюэл Пэтиг алсан хэрэгт холбоотой гэж үзлээ

2020 оны аравдугаар сард Парис хотод Самюэл Пэти нэртэй багшийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг дэлхий дахиныг цочирдуулсан. Пэти үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар хичээл дээрээ Мухаммедын шог зургийг үзүүлсэн гэж нэгэн сурагч эцэг эхдээ хэлсний дараа түүнийг Исламын экстремист үзэлтэн хөнөөсөн гэж үздэг.

Тэгвэл Францын шүүх өсвөр насны зургаан хүүхдийг Пэтиг хөнөөсөн этгээдэд нь барьж өгсөн гэж үзсэн байна. Тэдгээр хүүхдүүдийн нэгт нь Пэтиг Мухаммедын шог зургийг үзүүлсэн гэж эцэг эхдээ хэлсэн охин багтжээ. Шүүх хурлаар шог зургуудыг үзүүлэхэд охин ангид байгаагүй гэдгийг илрүүлсний аж. Ийм учраас тэр охиныг хилсээр гүтгэсэн гэм буруутай гэж үзсэн байна.

Харин бусад хүүхдүүдийг Пэтиг отон, халдах төлөвлөгөөнд тусалсан хэрэгт буруутай гэж үзжээ. Шүүхээс хамгийн хүнд ял сонссон хүүхэд 6 сар шоронд хоригдох юм. Гэхдээ тэр 6 сарын хорих ялаа гэртээ цахим гав зүүн эдэлж болно.

Пэтиг гүтгэсэн охин 18 сарын тэнсэн харгалзах ял сонссон юм. Пэтигийн эгч Микаэллэгийн өмгөөлөгч Луи Кайлиез сэтгүүлчдэд хэлэхдээ, түүний үйлчлүүлэгч шүүхээс бүрэн гэм буруутай гэж үзсэнд сэтгэл хангалуун байна, гэхдээ ял хэтэрхий зөөлөн тавигдсан гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2023-12-09 15:44

Frants ulsiin dund surguuliiin tuuxiin bagsh zaluu Samuel PATY g tus ulsad tsagaachilj baisan checheni garaltai 18 nastai laliin shashinii nuluund xet avtagdsan zaluu aimshigtai xertsgii zerlegeer xunuuj tolgoig ni tas#aad xayachixsan baisan gedeg

Зочин
Зочин
2023-12-09 16:21

Энэ мэдээнээс юу ч ойлгосонгүй сэтгүүлчээ

Зочин
Зочин
2023-12-09 19:11

Цаазлах ял оноох хэрэгтэй

Зочин
Зочин
2023-12-09 20:35

Иймэрхүү тохиолдолд тэр хүүхдүүдийн оршин суух эрхийг цуцлах хэрэгтэй. Тэр нь энэ шийтгэлээс хүнд шийтгэл.

Bibi
Bibi
2023-12-10 15:30

Orchyylga avah yum alga

Холбоотой мэдээ

Back to top button