Эхний сонсголоо оромдогчид энэ удаад хэрхэх вэ

О.Цогтгэрэл, С.Ганбаатар, Т.Доржханд нар уг нь "Нүүрсний хулгай"-н гэх хэргийн хянан шалгах түр хорооны гишүүд.
Гэвч түр хорооны дарга нь тэднийг "сонсголоо оромдож байна" хэмээн уурссан юм.
Түр хорооны дарга Б.Энхбаяр "Нүүрсний сонсголд Түр хорооны гишүүн С.Ганбаатар, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар суухгүй байна. Суухаараа "Б.Ганхуягийг оруул" гэж улстөрийн акц хийсэн.
Б.Ганхуягийн ар гэрийн төлөөллийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Төрийн ордонд оруулж, хэвлэл мэдээллийн зохион байгуулалттай акц над руу хийсэн. Сонсгол ашиггүй, зогсоох гэсэн сонирхлоо таслан зогсоох хэрэгтэй. Нүүрсчид идэвхтэй зохион байгуулж байгаа гэдгийг хэлье" гэсэн юм.
Уг нь "Нүүрсний хулгай"-н асуудлаарх сонсгол болохоос өмнө арваннэгдүгээр сарын эхээр Б.Энхбаяр түр хорооноос "Т.Доржханд, О.Цогтгэрэл нарыг "хөөнө" гэж байсан ч, чадаагүй.
Тэгвэл нүүрсний хоёрдугаар сонсголын үеэр тэд хэр идэвхтэй ажиллах вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Энэ долоо хоногт үргэлжлэх сонсголоор ЭТТ-д хамаарах бүх агуулгуудыг нэгтгэн ярих юм. Сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан тэргүүтэй улс төрийн хүрээний томчууд дуудагдсан.
АН, МАН ялгахгүй асуугдах сонсголын хоёрдугаар шатанд уг нь С.Ганбаатар, О.Цогтгэрэл, Т.Доржханд нар сөрөг хүчний төлөөллийн үүргийг ажил хэрэгчээр гүйцэтгэвэл олон нийтийн мэдэх эрхэнд ч эерэг тусгалаа өгөх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цогтгэрэл харах царайны хөгийн новш 3 тааран шууддай
ezdee basal omgooloh bailguidee
gaaliinhan orj ireed dargaa hayad bygd zugtdag hogiin garuud ulaan shouchid gaaliin gemt hereg uildsen darga nar ni bygd darga bolchihson zarim ni tooj ireh ch ugui asralt geed aimhai gar ooroo tomilson noloogui gej yaj omii amaaraa hutsaad suuj bnaa tsagdaa nar darga bolson gesen ed naraa z##luulaach shudarga ajlaach 1 angiin tsagdaa naraa
Ганбаатар авгайгаа илчлэгдсэнээс худлаа сенсац тарихаас өөр юм хийхээ больсон. 400 гаруй их наяд гэж түмний сэтгэл санааг үймүүлэхээр өөр юм хийхгүй улс иөрийн сүг болчихшиг боллоо.