Нийгэм мэдээ

Нягталъя: Google Map дээрх Монголын зарим газар БНХАУ-ын эзэмшилд ОРООГҮЙ

Өнгөрсөн долоо хоногт болсон Нүүрсний сонсголын үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрээс гадаад иргэний эзэмшилд шилжүүлсэн гэх асуудлын талаар хэлэлцсэн. Үүнтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн газар нутгийн нэршлийг сольсон байж болзошгүй гэсэн хардлага иргэдийн дунд үүсээд байна.

Тэгвэл, газрын зураг дээр харагдаж байгаа нэршлүүд БНХАУ-тай холбоотой эсэхийг нягтлахад,

Google map дээрээс тус газруудын нэршлийг хайж үзэхэд БНХАУ-тай холбогдсон нэр байхгүй байна.

Egazar.gov.mn сайт нь манай улсын газрын бүртгэлийн албан ёсны хаяг юм. Тус сайтаас Өмнөговь аймгийн нэр нь солигдсон газрын мэдээллийг харахад БНХАУ-ын эзэмшилд газар байхгүй байна.

-Google map зураг дээрх албан нэрийг өөрчилж болдог-

Google map дээрх нэрийг хэрхэн өөрчлөх талаар судлаж үзэхэд, газрын байршил дээрх эдит хийх буюу засах цэсрүү орж тус байршлынхаа нэрийг өөрчилж болдог байна. Иймд Өмнөговь аймгийн газар нутгийн нэршлийг хэн нэгэн хэрэглэгч өөрчилсөн байхыг ч үгүйсгэхээргүй юм.

-Geographical: Энэхүү сайтад манай улсын газар нутгийн нэршлийг үсгэн тэмдэгтээр тэмдэглэсэн байна-

Орон нутаг, хот, захын дүүрэг, тосгон, суурин газрын нэрс, түүхэн газруудын байрлал болон, газарзүйн онцлогийг тусгай үсгээр тэмдэглэдэг дэлхий нийтийн жишиг байдаг. Энэхүү сайт нь National Geospatial-Intelligence Agency сайтыг эх сурвалж болгон ашигласан бөгөөд манай улсын газрын нэрсийг үсгэн тэмдэгтээр тэмдэглэсэн байна.

Жишээ нь: Хан Тайшир уулыг- Yihe Ayl - Yin-te-erh-t'u-ha-erh-ao-pao гэх мэт үсгэн тэмдгээр тэмдэглэсэн байгаа юм. Уг сайт албан ёсных эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна.

Иймд Өмнөговь аймгийн газрын нэршлийг БНХАУ-аас солиогүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-11 11:56

Нүүрсний сонсголоос олон нийтийн анхаарлыг холдуу лах гэсэн л нэг муу мэх. Сумын Засаг дарга 2 хүнийг золигт гаргаж буй Өмнөговийн мафийн башир арга л юмдаа.

Зочин
Зочин
2023-12-12 13:55

Монгол улс газар нутгийг хэмжилт нэг хийж бат�##�гаажуулах хэрэгтэй юм бна даа

Холбоотой мэдээ

Back to top button