Зеленский дэлхийн өмнөдийн орнуудыг ятган сэнхрүүлэхээр Аргентинийг зорив
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский бямба гарагт /2023.12.09/ Аргетиний Ерөнхийлөгч Хавьер Милейн тангараг өргөх ёслолд оролцохоор тус улсад айлчилжээ.
“Reuters” агентлаг энэ талаар орчуулахдаа Украины 21 сарын турш хийсэн дайнд дэлхийн өмнөд бүс нутгийн орнуудын дэмжлэгийг авах зорилготой гэж мэдээлсэн байна.
Зеленский Аргентин очих замдаа Африкийн баруун хэсэгт оршдог Кабо-Верде улсад зочилж Ерөнхий сайдад нь ОХУ-ын түрэмгийллийг зэмлэн, Украиныг дэмжсэнд талархлаа илэрхийлжээ.
Киевийн албан тушаалтнууд Африк, Ази, Латин Америкийн орнуудтай харилцаа холбоогоо сайжруулахаар ажиллаж буй. Гэхдээ Украины Израилыг дэмжсэн байр суурь нь зарим орнуудтай зөрчилдөж байгаа юм.
Украины хэвлэлүүд өнгөрсөн долоо хоногт Милейн тангараг өргөх ёслол Украиныг Европын холбоонд элсэх тал дээр тулгарсан асуудлыг Унгарын Ерөнхий сайд Виктор Орбантай уулзан хэлэлцэх боломж байж магадгүй гэж мэдээлжээ.
Европын холбоо энэ долоо хоногт хуралдаж Украин болон Молдав улстай гишүүнчлэлийн хэлэлцээрийг эхлүүлэх тал дээр санал хураана. Тус холбооны бүх гишүүд зөвшөөрсөн тохиолдолд гишүүнчлэлийн хэлэлцээг эхлүүлэх юм.
Орбан одоо хэлэлцээг эхлүүлэхийг эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн байгаа аж. Ийм урчаас Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак өнгөрсөн долоо хоногт Орбан болон Зеленскийн хооронд уулзалт зохион байгуулахаар ажиллаж байгаа хэмээн мэдэгдсэн байна.
Аргентин мөн Латин Америкийн орнуудтай Украины хэлэлцээ хийх талбар болж магадгүй. Учир нь Зеленский Милейд сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэхээр ярихад Милей “Аргентин улс Украин болон Латин Америкийн орнуудын дээд хэмжээний уулзалт хийх талбар болох боломжтой” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters, DW
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
,энэ илжиг амиа хорлоно эс �##�уулна эс зугатана