Гадаад мэдээДЭЛХИЙ

Цаг уурын активистууд Венецийн сувагт будаг цацжээ

Бямба гарагт /2023.12.09/ “Extinction Rebellion” нэртэй цаг уурын өөрчлөлтийг эсэргүүцэгч активист бүлэг Венецийн Риатло гүүрнээс ногоон өнгийн химийн будаг суваг руу цацаж, жагсаал хийсэн байна.

“XR” гэж нэрлэгддэг тус бүлэг олны анхаарал татах тактик ашигладгаараа алдартай. Пикассогийн зураг дээр гараа цавуугаар нааж, банкнуудын цонхийг хагалж, барилга байгууламжууд руу хиймэл цус цацсан зэрэг үйлдлүүдээрээ “XR” олон улсын хэвлэлүүдээр мэдээлэгдэж байсан юм.

“Extiction Rebellion” Венецийн сувагт будаг хаясан нь Дубай хотод явагдаж буй “COP28” дээд хэмжээний уулзалтад зориулсан гэж бичжээ. Тус бүлэг “Facebook” хуудас дээрээ нийтлэл оруулахдаа “Ирээдүйд аюул тулгараад байхад, ирээдүйг хамгаалах юу ч хийхгүй байгааг бид мэднэ. COP28 бол газрын тосны компанийн гүйцэтгэх захирлаар ахлуулсан, 2400 чулуужсан түлшний лоббичид оролцож байгаа уулзалт” гэсэн байна.

Венец хотын дарга Луижи Бругнаро тус жагсаалыг буруушааж, үүний улмаас нийтийн үйлчилгээ, тээврийн үйлчилгээ зогссон гэж бичжээ. Тэр “Өөрсдийгөө эко активистууд гэж нэрлэдэг хүмүүс, өөрөөр эко сүйтгэгчдийн олны анхаарал татах гэсэн үйлдлээс болж нийтийн тээврийн үйлчилгээ саатсан” гэсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button