Гадаад мэдээДЭЛХИЙ

Йемены Хусит бүлэг Израилыг зүглэж буй бүх хөлөг онгоцнуудыг онилно гэжээ

Йемен дэх Хусит бүл бямба гарагт /2023.12.09/ мэдэгдэл хийхдээ Израил руу ирж буй бүх хөлөг онгоцыг ямар улсын харьяалалд байгаа эсэхийг үл хамааран онилно гэж мэдэгджээ. Мөн тус бүлэг олон улсын тээврийн компаниудыг Израилын боомтуудтай худалдаа хийгүй байхыг сэрэмжлүүлсэн байна.

Хусит бүлгийн үйлдэл Израил, Хамасын дайныг бүс нутгийн бусад орнууд руу тархахад хүргэж магадгүй юм. Тус бүлгийн гишүүд Улаан тэнгис болон Баб аль-Мандабын хоолойд Израилтай холбоотой хэд хэдэн хөлөг онгоц руу дайрч, эзлэн авсан байна. Мөн хуситууд Израил руу баллистик пуужин, дроноор халджээ.

Хөлөг онгоцнууд руу халдаж буйгаа Хусит бүлэг Газын зурвас дахь палестинчуудыг дэмжиж байгаа явдал гэсэн бол Израил олон улсын далайн аюулгүй байдалд нөлөөлсөн Ираны террорист үйлдэл гэж мэдэгдсэн байна.

Хамгийн сүүлд гарсан халдлагуудын нэгэнд АНУ-ын Тэнгисийн цэргийн байлдааны хөлөг хөндлөнгөөс оролцсон юм. Хусит бүлгийн халдлагыг АНУ болон Их Британи буруушааж, Ираныг дэмжих үүрэг гүйцэтгэсэн хэмээн зэмлэжээ. Харин Саудын Араб АНУ-ыг халдлагад хариу өгөхдөө тэвчээртэй байхыг уриалсан аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button