НИЙГЭМ

ЦАСТАЙ ШҮЛГҮҮД: Л.Өлзийтөгс, Б.Галсансүх, Р.Эмүжин...

Яруу найрагч, шүлэгчид өвлийг, хаа сайгүй цагааныг ямар үгсээр холбон тэрлэдэг бол. Өвлийн тухай шүлгүүдийг түүвэрлэн танд уншуулъя.


Л.Өлзийтөгс

Image result for өлзийтөгс"

Үстэй малгайн дороос

Үстэй алчууран дороос

Уруул, нүд харагддаггүй болохоор

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

Цасанд даруулж бөхийсөн хүмүүс

Цантсан, бүрхүүлт, бүүдийсэн хүмүүс

Царайгаа харуулалгүй гудамжинд зөрөх

Царайлаг ч байж мэдэх хүмүүс

Өө, өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

Хүйтнээс нуугдсан дулаахан үг

Хүмүүсээс ичсэн нүцгэн мод...

Хаана байна аа, тэр улаан, ногоон

Хаа сайгүй л цагаан.. цагаан

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг.


Б.Галсансүх

Image result for галсансүх"

Өвөл чамайг өнөөдөр гашуудан оршуулавч

Өчигдрийнх шигээ дахиад л амь орно

Өвөл чамайг ирэхэд үл ялиг өтөлсөн би вээр

Өмнөөс чинь тосон хаалгаа хараал тавин тайлна.


Р.Эмүжин

Шинэхэн цасны үнэр

Хуучин гудамжинд нэлхийхэд

Шидэт үг мэт дэнлүүний дор

Орь ганцаар хоцроход

Жавартай үдшийн салхи

Эрт, эдүгээг тууж одоход

Жаргалтай үеийн аялгуу

Энгэр заамнаас урсахад

Хуучин амрагийн үлдээсэн сүрчгийг

Шинэхэн болзоонд анхилуулж

Шидэт үг мэт дэнлүүний дор

Шөнийн турш зогслоо

Хуучин цасны үнэр

Буцах замд нэлхийж

Шинэхэн амрагийн гутлын чимээ

Араас нэхэх нь тээртэй


Д.Нацагдорж

Image result for д.нацагдорж"

Алсын салхи жихүүхэн амьсгалаар тас няс хийхэд

Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө

Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад

Уудам талд жинчин хүний дуу тодхон сонсогдоно

Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад

Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд

Бэлчээрт мал соргог үсээ гялалзуулан буцахад

Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ

Өндөр газрын хүйтэн чимүү царцам эрчтэй

Монголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтай

Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд

Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана

Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал ээлжилж

Уул, ус, нар, сар дөрөвтэй нөхөрлөнө

Хүн бүр өтгөсийг үдэж, нялхсыг угтан баясаж

Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй


Д.Эрдэнэзулай

Ягаарсан хацар минь чимчигнэн даарахад

Яагаад ч юм зүрх халуунаараа байдаг

Өөрөөр минь дүүрэн гуниг байхад

Өвөл яагаад ч юм дулаахан байдаг

Өдөржин шөнөжин би цасыг догдлон мөрөөддөг

Өврийн дэвтрээ нээхдээ хүйтнийг бүр мартчихдаг

Өрөөсөн бээлийгээ зориуд гээж

Гараа чичрэхийг хүлээдэг

Өвдтөлөө даарсан гараараа

Шүлэг бичих гэж оролддог

Шүлэг минь бүхэлдээ гуниглаж байхад

Цас яагаад ч юм дулаахан байдаг

Хүйтэн шүүгээнээс хувцаснуудаа гаргаж

Дулаахан болтол нь өмсдөг

Хувцаснууд биеийг биш

Би хувцсаа дулаацуулдаг

Хананд өлгөөтэй зургууд

Хөмсгөө зангидсан мэт санагдахад

Би л тэдний өөдөөс

Бүтэн инээмсэглэж чаддаг

Өрөөгөөр дүүрэн гуниг байхад

Өр зүрх минь яагаад ч юм дулаахан байдаг

Хачин тунгалаг ширхгүүд сормуус онон газардаж

Харанхуй байсан ертөнц гэнэт цавцайн цайж

Хүйтэн мэдрэмж үгүйрч догдлол төрөхүйд

Өвөлд би хэчнээн хайртайгаа мэдэрдэг

Атган авах гэж алгаа тосон гүйж

Хацар минь чинэрэн даарахыг ч үл ажран

Харанхуйд цасан дунд зогсоод л баймиаар санагддаг

Хахир өвлийн шөнөөр өөр хаанаас би

Ийм их үзэсгэлэнг олох вэ

Өвөл өө, би чамд ухаангүй хайртай

Өч төчнөөн шүлэг зориулмаар тийм хайртай

Үсийг минь гэрэлтүүлэгч цагаан цас аа

Би чамд ч хайртай

Үймэрсэн сэтгэлийг минь арилган будрах

Үй олон ширхгүүдэд чинь дуртай

Гэрэлтэгч биеийн чинь эд эс бүхэнд

Гэгээн тунгалаг бүхэн оршдог

Яг энд чамайг газардах бүрийд

Яг хуучнаараа дурлан догдолдог би

Хамгийн гэгээн дууг энэ орой л аялмаар

Хамгийн сайхан дурсамжуудаа нэхэн санамаар

Жаргал гэдэг ийм өчүүхэн зүйлээс эхэлдгийг

Хүн бүхэнд мэдрүүлмээр

Цас аа би чамд ийм их хайртай

Цагаан тунгалаг гэрэлтэгч ширхгүүдэд чинь дуртай

Цаг хугацааг яг ийм л үед зогсоохыг хүсдэг

Цагаахан догдлол тээж мөнхөд гэрэлтэхийг мөрөөддөг...

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Чимэд
Чимэд
2020-10-04 11:21

Нацагдорж шиг ур ухаан ур�##�дуулан "бүжиглэх" үгсийн чуулга хур�##�дуулах хэмжээнд бичих яруу найрагчид одоо гарч ирэхгүй байнаа Худлаа чамирхсан хачин үл ойлгогдох утга санаа илэрхийлээгүй үгсийн эвлүүлэг,цуглуулага бүтээх болждээ Тэд үүнийгээ философ-гүн ухаан мэтээр бодож сагсуурах аяс байна.

йыа
йыа
2021-01-04 11:07

Нацагдоржийг юунуудтай зүйрлээд тавьчих вээ

ккк
ккк
2021-01-04 13:08

Энэ хэдэн пацаанууд яаж ч мачиигаад их зохиолчиин дайд хүрдэггүй ээ...Зүгээр л ха�##�гаа хаагаад Зөөлөн орон дээрээ дээшээ хараад хэвтэцгээ та нар...ххх

хр
хр
2021-04-11 10:17

Нацагдоржийг хог шаарнуудтай тавьж. ялангуяа Энхбат начинг ухаангүй бга бдлыг сүртэй юм гэсэн гэрийн авгай г�##�зуу өвчинтэй өлзийтөгс бол зүгээр хувийн сургууль төгссөн 2 дахь нөхөртөй амьдарч буй атаархуу азгүй навсгар бол бүр цаашаа шо

Зураач
Зураач
2021-05-22 14:36

Харин ч Нацагдорж нь соц-ри�##�ист байна. Дэндүү хоцрогджээ.

Зоригтбаатар
Зоригтбаатар
2022-04-10 15:07
Reply to  Зураач

монгол ахуйн тухай гэмгүй сайхан яруу найраг яагаад социлист болчдог билээ. уг нь ингэж улс төржмөөргүй л байгаан. Харин ч социлизм үндэсний өв соёлийг үгүйсгэдэг бус уу?

Зочин
Зочин
2021-05-22 18:48

Өвөл хавар зун намар дөрвөн улир�##� өнөөдөр тохиолоо.

Холбоотой мэдээ

Back to top button