Хятадын дефляцын асуудал дорджээ
БНХАУ-ын Үндэсний статистикийн хороо (NBS) бямба гарагт /2023.12.09/ гаргасан тоо баримтаас харвал тус улсын эдийн засагт тулгараад буй асуудал улам дордсон байна.
Тус улсын удирдагч Ши Жиньпин баасан гарагт /2023.12.08/ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт эгзэгтэй үе шатдаа байсаар байгаа хэмээсэн юм. “NBS”-ийн нийтэлсэнд тайланд инфляцын гол үзүүлэлт болох хэрэглээний үнийн индекс өмнөх жилийн арван нэгдүгээр сартай харьцуулахад 0.5 хувиар буурчээ. Харин арван нэгдүгээр сард энэ индекс 0.2 хувиар буурсан юм.
Өөрөөр хэлбэл дефляцын асуудал нь дордсон гэсэн үг. Үндэсний статистикийн хорооны албан тушаалтан Дон Лижуан хэрэглээний үнийн индекийн бууралт нь эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн бууралттай холбоотой гэж хэлсэн байна.
Дефляц нь аливаа барааны үнэ хямд болно гэсэн үг ч хэрэглэгчид зарим худалдан авалтаа үнэ нэмж буурна гэх хүлээлтээс болж хойшлуулах хандлагатай болгодог тул өргөн хүрээний эдийн засагт муу нөлөөтэй байдаг.
Мөн эрэлт бага байгаа нь компаниудыг үйлдвэрлэлээ танан, ажилд авах явцаа царцааж эсвэл ажилчдаа цомхотгох мөн үйлдвэрийн нөөцөд буй бараануудаа хямдарсан үнээр зарахад хүргэж болдог билээ. Энэ нь цаашлаад макро эдийн засагт сөрөг нөлөөтэй.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.