Гадаад мэдээДЭЛХИЙ

Жо Байден Володимир Зеленскийг Цагаан ордонд уулзахыг урьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар мягмар гарагт /2023.12.12/ Цагаан ордонд уулзан, ОХУ-ын эсрэг хийж буй дайн болон АНУ-ын тусламжийг үргэлжлүүлэн явуулахын ач холбогдлыг хэлэлцэх болжээ.

Цагаан ордон энэ талаар ням гарагт /2023.12.10/  мэдэгдэл хийхдээ хоёр улсын удирдагчид тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэнэ гэсэн байна. Зеленский Байдентай уулзахаас гадна АНУ-ын сенаторуудын өмнө үг хэлэх аж. Мөн тэрбээр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсонтой хувийн уулзалт хийнэ.

Украин руу нэмэлтээр илгээх тусламж одоогийн байдлаар Конгресст царцсан байдалтай байгаа. Учир нь Бүгд найрамдах намын гишүүд Украинд илгээх тусламжийн төслийн хамт АНУ-ын хилийн хамгаалалт болон цагаачлалын бодлогод өөрчлөлт оруулахыг шаардаж буй.

Ийм учраас Байдены санал болгосон Украин, Израил болон бусад хэрэгцээнд зарцуулах 106 гаруй тэрбум ам.долларын төслийг Конгресс батлаагүй мөн татгалзаагүй байгаа юм.

Эх сурвалж: Reuters, AP

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button