УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Дөрвөн сайд, АН-ын хоёр, МАН-ын гурван гишүүн гэрчээр дуудагдав

"Нүүрсний хулгай"-н хэргийг хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сонсголын хоёрдугаар шатанд оролцох гэрчүүдийг нэрсийг зарлалаа.

Дуудагдсан 300 гэрчүүд дунд дөрвөн сайд, АН-аас хоёр, МАН-аас гурав, УИХ-ын гишүүн асан хоёр хүн багтсан байна.

ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ нар дуудагджээ. Мөн АН-аас А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, МАН-аас Б.Энх-Амгалан, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нарын гишүүд дуудагдсан байна. Мөн бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулж буй Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар ч ирнэ.

2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд АТГ-аас зарласан 17 хүний нэрс дотор УИХ-ын долоон гишүүн багтсан байдаг.

Өдгөө тэднээс УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нар дуудагдалгүй сугарч үлдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-12 08:27

Та нар тэгээд энэ хулгайч нарыг шоронд хийж шонд дүүжилж чадах уу. хөрөнгө мөнгийг нь хурааж чадах уу. та нарт даанч чад�##� �##�гадаа. дээд тэнгэрээс заяат төрсөн хулгайч нарын атганд байгаашдээ та нар сонгуулийн шоу ккк

Зочин
Зочин
2023-12-12 15:22

Худлаа жүжгээ болиоч. Гол гэрч нь Ганхуяг ш тээ. Хамаг булхай нь илэрчихнэ гээд тэрийг дуудахгүй байна

Холбоотой мэдээ

Back to top button