УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сонгуульд нэр дэвшихээр горилогчид энэ сард ажлаа өгнө

Сонгуулийн жил. Сүүлийн зургаан сарын хугацаанд багагүй хөдөлгөөн ордог.

Үүний нэг нь нэр дэвшихээр горилох хүмүүс оноос өмнө эрхэлж буй албан тушаалаа хүлээлгэн өгөх ёстой. Үүнд тойргоос болон жагсаалтаар нэр дэвшигчид багтана.

Сонгуулийн тухай хуулийн 29.4-т: Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:

  • 29.4.1.төрийн жинхэнэ албан хаагч
  • 29.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан
  • 29.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал

Тэгэхээр, “Нэр дэвшигч нь...” гэсэн ерөнхий тодотголын хүрээндээ, жагсаалтаар нэр дэвшигчид ч мөн төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, эсвэл төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлаар ажиллаж буй бол нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгөх ёстой болж буй.

Одоогоор дараах нэрс тодроод байгааг багцлан хүргэе.


-Ж.Энхбаяр энэ жил өнжихгүй-

  • ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр

2020 оны УИХ-ын сонгуулийг Я.Содбаатар, Ж.Энхбаяр, генсек Д.Амарбаясгалан нарын хүмүүс өнжиж, сонгуульд намаа удирдаж оролцсон. Тэдний хувьд ЖДҮХС-аас зээл авсан гэх асуудалд холбогдсон учраас “өнжсөн”. Ж.Энхбаярын хувьд сонгуулийн дараа улсын томоохон ТӨХК-иудын аль нэгэнд захирлаар очих, сайдаар томилогдох хувилбарууд яригдаж байсан ч тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх болсон. Улмаар Ерөнхийлөгч болоход нь дагаж одоогийн албан тушаалдаа ирсэн билээ.

-Ч.Хүрэлбаатарын баруун гар С.Наранцогт Дундговийг зорино-

  • "Эрдэнэс Монгол" С.Наранцогт

"Эрдэнэс Монгол"-ын С.Наранцогт Дундговийг зорино. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Ч.Хүрэлбаатарын нөлөө өндөр байгааг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирлаар С.Наранцогт томилогдсоноор нотолсон. Тэрбээр Ч.Хүрэлбаатарыг хэдэн жил дагаж яваа.

Тэрбээр, Хөдөлмөр, Боловсролын чиглэл хариуцсан яамдад ажиллаж байгаад, Сангийн яамыг Увсын фракцийнхан удирдах болсноор тийш шилжиж байсан намтартай. Улмаар Сангийн яамны ТНБД-ын албан тушаалаас ЭЗХ-ийн дэд сайд болж, түүнээсээ "Эрдэнэс Монгол" ХХК руу шилжсэн.

"Эрдэнэс Монгол" нь "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэс Оюутолгой" зэрэг монголын томоохон 10 гаруй ТӨХК-ийг удирдлагаар хангадаг. Төсвийн бус, ТӨХК-иудын хамгийн их мөнгөний урсгалтай газар MCS, Таванбогд групп гэсэн том бүлэглэлүүдийн төлөөлөл очсон хэмээн шүүмжлүүлж байв.

-Н.Цэрэнбат дахин Увсыг зүглэх үү-

  • "Эрдэнэс Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат

БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат 2020 оны УИХ-ын сонгуулиар 15-р тойрогт Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нартай баг болж дэвшсэн ч гараагүй.

Н.Цэрэнбат МАН дотор аль ч талд нөлөөлөл үүсгэж чаддаг улс төрч. М.Энхболдын Засгийн газрын үед БОАЖ-ын сайд болж, огцроход нь сайд хэвээрээ үлдэж байв. Дараа нь У.Хүрэлсүхтэй ч ойр гэдгээ баталж, 2021 он гараад ХХААХҮ-ийн сайдын зөвлөх болсон. Дараа нь эл албан тушаалд ирсэн билээ.

-Б.Мөнхтамирыг Ховдод биш нийслэлд сойно-

  • МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг Ховдод биш нийслэл сойно. Түүний хувьд Ховдынх боловч хүчтэй өрсөлдөгч ихтэй тойрог учир, залуу боловсон хүчин гэдэг утгаар нь намынхан нь нийслэлийн тойрог руу илгээх шийдвэр гаргах таамаг бий.

Б.Мөнхтамир 2021 онд одоогийн албан тушаалд томилогдсон. Тус газрын Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаас дэвшсэн. Томилогдоод хоёр жил өнгөрч буй ч “Ковид-19”-ийн цар тахалд өртөж, хүнд байдалд орсон МИАТ ТӨХК-ийн үйл ажиллагааг удирдаж ажилласан гэдгээр нь олон нийт мэдэх болсон.


-Д.Занданбат Өмнөговьд нэр дэвшинэ-

  • Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат

Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат Өмнөговьд нэр дэвших сонирхолтой.

Түүний хувьд, ХУД-ийн Засаг дарга, СБД-ийн Татварын хэлтсийн дарга, ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажилласан. 2019 онд ҮАГ-ын дарга болсон. Эл албан тушаалд ирээд элдэв улс төр, бизнесийн агуулгаар тохироо хийж, алдаа зөрчлүүдийг нуун дарагдуулж буй тухай асуудлууд далд яригддаг чимээгүйхэн албан тушаалаа хашсаар суудаг гэх ам дайрсаар ирсэн. 30 жил төрд зүтгэхдээ 3.5 сая төгрөгийн зангиа сольж зүүдэг болсон тухай бичлэг нь, цахим орчинд шүүмжлүүлж байв.


-Х.Алтай нийслэлд нэр дэвших үү-

  • Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай

МУИС-ийн Хуулийн зүйн сургуулийг 2004 онд эрх зүйч мэргэжлээр төгсөөд “Бороо гоулд” төслийг хэрэгжүүлж байсан Канадын “Сентерра гоулд” компанид Засгийн газартай харилцах албанаас ажлын гараагаа эхэлжээ. Мөн Швейцарь улсад түүхий эдийн арилжааны чиглэлийн компанид ч ажиллаж байсан намтартай.

2007 оноос С.Баярыг Ерөнхий сайд болсны дараа шадар туслах болсон. Үүний дараа 2010 онд Хөрөнгийн биржийн Тэргүүн дэд захирлаар, 2011 оноос 29 насандаа Гүйцэтгэх захирал болж, 2014 он хүртэл ажилласан. 2016 оноос дахин Гүйцэтгэх захирлаар ирсэн.

-Г.Энхтайван төрсөн нутаг Төв аймагтаа хүч үзнэ-

  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Төв аймагт нэр дэвшинэ гэсэн мэдээлэл бий.

Түүний хувьд Улс төрийн хүрээнд түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарын ойрын хүн гэгддэг бөгөөд одоогийн албан тушаалд ирэхэд нь нөлөөлсөн гэгдэж байв. 2020 оны сонгуулийн дараа Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон. Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, Гадаад харилцааны яам, Хөдөө аж ахуйн давхар даатгалын корпораци, Монголын үндэсний давхар даатгалын корпорацид ажиллаж байгаад Монголбанкинд ирсэн. 

-Засаг дарга нар: Г.Өнөрбаян, Э.Болормаа нарыг намынхан нь дэвшүүлнэ-

  • Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаян

Түүний хувьд 2016 оноос хойш ХНХ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2023 оны дөрөвдүгээр сард Завхан руу очсон. Завханаас УИХ-д сонгогдох зорилготой хүн хэмээн тодорхойлогддог. Өдгөө аймгийн МАН-ын хорооны даргын албыг ч хашдаг.

  • Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа

2022 оны наймдугаар сард Ховд аймгийн Засаг даргаар МАН-аас томилогдож очсон. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан гэж үзэж Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаад түүнийг аваачиж байв. Э.Болормаа 2021 оны хоёрдугаар сараас Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад ийн дэвшсэн. Тэрбээр үеийнхэн дундаа боловсролтой эмэгтэй хэмээн тодорхойлогддог. АНУ-ын Колумбийн их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.


-МАН сонгуулийн тойргоо бүсчилж томруулна-

Сонгуульд нэр дэвшигчид нэгдүгээр сарын 01-нээс өмнө ажлаа өгөхөөс гадна хоёрдугаар асуудал сонгуулийн тойрог. Тойргийг томсгох асуудлыг хоёрдугаар сарын 1-нээс өмнө тохирох хуулийн хугацаатай.

Энэ талаар хуулийн 2 дугаар зүйл, "Сонгуулийн тойрог байгуулах" хэсэгт: 

12.1.Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойрог /цаашид "тойрог" гэх/-ийг байгуулна гэж заасан байдаг.

Мөн өдгөө томсгосон тойргоор сонгууль явуулах саналыг хэд хэдэн УИХ-ын гишүүн эрт дуугарч эхлээд байна.

Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж, бүсчилсэн тойргоор сонгууль явуулахыг дэмжиж, санал нэгдсэн. Одоо санал боловсруулж оруулах юм. Санал боловсруулахдаа, баруун, зүүн, төвийн, говийн, хангайн гэхчлэн таван бүсээрээ хуваах эсэхийг нарийн ширийн шийднэ. Цаашлаад нэг тойрог хэдэн магдаттай байх вэ гэдгээ ч тохирох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 12, 2023 08:47

Өмхий баас шиг МАН-аас нэр дэвшээд ялагдах л байх даа. МАН бидэнд хэрэггүй гэдгийг ард түмэн ойлгож мэдсэн байлгүй дээ!

Зочин
Зочин
12 сар 12, 2023 16:42
Reply to  Зочин

ЖДҮХС гаас хулгай хийсэн Энхбаяр , Цэрэнбат , хотгор шанагыг зарсан Ч.Хүрэлбаатар та нар больж үз.Нямдорж надтай өрсөлдөх хүн байна уу гээд навс унасан хүн байна.Дахиад эргээд улс төрд орох аргагүйгээр �######�уулагдсан даа.ч.Хүрэлбаатар ( хотгор шанага )Цэрэн бат бас нэр цэвэр хүн биш ..

сэрэгжээ
сэрэгжээ
12 сар 12, 2023 12:11
Reply to  Зочин

чи хэний баас вэ учиргүй өмхий байгааг бодоход �##�уурчин авилгач Элбэгдоржийн баас мөн бололтой. чи горьдоод хэрэггүй 126 суудлын 124 -г МАН авна үлдсэн 2-г нь ХҮН нам-д өгнө

Зочин
Зочин
12 сар 12, 2023 16:55

Хотгор шанагийн уурхайг зардаг Ч
Хүрэлбаатрын хамсаатан энд байна шүү.УИХ дээр х�##�амцуухан МОНГОЛ УЛСЫГ яаж бол яаж самарч чадна шүү гээд асгарч агсам тавьдаг , шөнө дунд хятадад газраа зарна гээд сууж байсан Ч.Хүрэлбаатар түүний хамсаатанууд бас байдаг юм байна шүү.Зандан шатар Ч.Хүрэлбаатрын үед ямар их өр тавьсан юм бэ.улсаа газар нутгаа чөлөөлөх хэмжээнд хүрчээ гээд УИХ дээр ярьж байсаныг монголчууд МАРТААГҮЙ байгаа шүү.

Зочин
Зочин
12 сар 12, 2023 16:44

Тэнэг КОММУНИСТ энд нэг байна шүү .

Зочин
Зочин
12 сар 12, 2023 21:33
Reply to  Зочин

ард түмний амьдр�##� ийм болгосон �########� нар ш дээ

Зочин
Зочин
12 сар 12, 2023 09:27

Одоо бол боловсрол нэгд биш сэтгэл төлөвшил шүү

Зочин
Зочин
12 сар 12, 2023 10:31

Зөв байнаа. Бухын доодохыг харж байгаад үнэг яана гэдэг билээ. Тэр л болох байхдаа. Гэхдээ олон жил даргын сууд�##�д тух�##�сан хүмүүс хэдэн жил лааз өшиглөх нь их л зүгээр санадах байх.

Зочин
Зочин
12 сар 12, 2023 11:09

Ээ яанаа. Энэ нь арай гайгүй гээд хэлчих нэг ч хүн �##�га даа.

Зөөз
Зөөз
12 сар 15, 2023 12:41
Reply to  Зочин

Одоогийн76+ энэ хэд гарахгүй, эвдрээгүй баяжаагүй юм хийдэг зөв з�##�уус хэрэгтэй

сэрэгжээ
сэрэгжээ
12 сар 12, 2023 12:21

Сонгуульд нэр дэвшиж болохгүй хүмүүс: МАН-н Сү.Батболд,С.Бямбацогт,Дэлгэрсайхан,Ч.ХүрэлбаатарЖ.Мөнхбат,Д.Цогтбаатар,Ганхуяг, АмартүвшинДамдинням Содбилэг гэх мэт хуучцуул Харин АН-с дуртайгаа дэвшүүлж болно нэг нь ч гарахгүй

Зочин
Зочин
12 сар 12, 2023 14:09

Ха ха МАН АН ын сугны үснүүд гарах уу. Ичиж амьдар новшнуудаа

Зочин
Зочин
12 сар 12, 2023 14:19

Энэ Болормаа гэдэг хүнийг ёсзүй, хүн чанараа �##�даж эвдэрхээс нь өмнө, з�##�уу насанд нь төрд сайн ажиллуулаач ээ. Хэн нэгний суга гэнэ үү, үс мүс гэж дуулсангүй. Бүх хүнийг бүү харлуул. Харин маш сайн хянах нь зөв байх.

061
061
12 сар 12, 2023 14:41

Данх л уначаасай

Зочин
Зочин
12 сар 12, 2023 15:20

Ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг 10 биш бүр 20 хуруу шигээ мэддэг болсон болохоор хэнд болон �##�ь намд сан�##�аа өгөхөө товолчихсон л байна. Улстөрийн цунами ч болох л бололтой доо.

Зочин
Зочин
12 сар 12, 2023 18:30

Ажлаа ийм итгэлтэй өгч бн гэдэг нь МАН хар машин хакердаад гараад ирнэ гэдгээ мэдэж байгаан бн л даа. Угаасаа МАН-д нэг ч хүн сан�##� өгөхгүй байсан сурснаараа луйвардаад л гараад ирэх нь тодорхой бн шд. Ер нь тэгээд МАН дахиж гараад монголыг маань нэгмөсөн сүйрүүлсэн нь дээр дээ. Өөр нам гарв�##� МАН-ын гайг үүрч, есөн шидээрээ хара�##�гуулсаар байгаад таарна.

Зочин
Зочин
12 сар 12, 2023 19:10

Энэ хэд дотроос нь гялайх амьтан нэг ч байдаггүй ээ. Суганы үснүүд

Иргэн
Иргэн
12 сар 12, 2023 22:02

Ховдын Болормаа нөхрөө яагаад авчрахгүй Ховдчуудад танилцуулахгүй бна аа.Гадаад нөхөртэй гэдгийг эх сурв�##�жууд хэлээд бна ш дээ.Эртхэн дээр дэн

Зочин
Зочин
12 сар 12, 2023 22:16

Г.Өнөрбаян биш Г.Өнөрбаяр. хүний нэрийг зөв бичиж бай л даа

ЗочинИргэн иргэн
ЗочинИргэн иргэн
12 сар 13, 2023 00:21

Бүгд намын гар хөл улс төрд огт ажиллаж байгаагүйз�##�уучуудыг

Kommunist Namiin Songuul boloh yum baindaa !!!
Kommunist Namiin Songuul boloh yum baindaa !!!
12 сар 13, 2023 00:32

Songuul boloh geed bain uu? Esvel songuul bolood duuschahsan emuu ?
Byluu huvgaad baigaa emuu ? da Darga nar Yariaad yariltsaad duusan yum da / Alban Tushaal , hen heniig , Gishuun bolgoh , talaar buh yumnii
Tohiroo hiigdsen yum baindaa !!!
MAN - namiihan nuuts songuulaa hiisen yum te !!!

Зочин
Зочин
12 сар 13, 2023 08:58

Одоо энэ хуучин сонгогдсон бүх гишүүд компаний дарга захирлуудаа мөн үр хүүхдүүд ах дүү нарыг нэгийг нь сонгомооргүй бна шүү ард түмэн минь

ЗОЧИН
ЗОЧИН
12 сар 13, 2023 09:21

БҮГДЭЭРЭЭ ЛУЙВАРЧДЫН ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД

Зочин
Зочин
12 сар 13, 2023 20:48

Болормаа одоо хэрэггүйээ

Холбоотой мэдээ

Back to top button