Нүүрсний сонсгол #2: С.Баярцогт “Чалко”-гийн гэрээ, Д.Амарбаясгалан “Админерал”-аа ирж ярина

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нүүрсний сонсголын хоёр дахь шатанд дуудагдах гэрчүүдийг нэрлэсэн.
-Х.Баттулга БА төмөр замынхан-

Ерөнхийлөгч асан Х.Баттулга, "Голомт"-ын Д.Баясгалан, "Бодь интернэшнл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Амундра нар багтжээ.
Тэднийг "Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын асуудлаар ийн гэрчээр татаж байгаа аж.
Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн оффтейк гэрээнүүд ил болсноор “Тавантолгой төмөр зам”-ын дарга асан Н.Удаанжаргалыг “Богдхан” төмөр замын төсөл болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлаар яллагдаар татснаар гадагшаа зугтсан. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг хоригдоод нэг жил болж байна. Гэрээний гуравдагч тал болох “Бодь интернэшнл” компанийн Д.Баясгалан, А.Амундра нарыг шадгаж байгаа эсэх нь тодорхойгүй өдий хүрсэн.
-Д.Амарбаясгалан БА “Админерал”-ийнхан-

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ба “Админерал” ХХК-ийнхан. МАН-ын генсек болон МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, түүний төрсөн ах "Админерал" ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Лхамжав, "Админерал" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хасбаатар нар.
Тэднийг ЭТТ ХК-ийн нүүрсний асуудлаар гэрчээр дуудав.
"Админерал" ХХК ЭТТ ХК-ийн бизнес түншүүдийн жагсаалтад "Бортээгийн уурхайн гэрээт олборлогчид" гэсэн хэсэгт багтдаг. Бортээгийн уурхайд түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр барьж буй. ГХО компаниуд нь нийт 47 мянган тонн нүүрсийг ЭТТ ХК-иас худалдан авсан, ямар үнээр худалдсан нь анхаарал татдаг.
-С.Баярцогт БА “Чалко”-г гэрээлэгсэд-

2023.12.19-нд: ЭТТ ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтоолт. "Чалко"-той байгуулсан гэрээ гэхчлэн яригдана.
- Д.Зоригт УИХ-ын гишүүн асан
- Ч.Хүрэлбаатар сайд
- С.Баярцогт сайд асан
- Д.Сугар Төрийн өмчийн хороо
- Б.Энэбиш, “Эрдэнэс Монгол”
- А.Чинзориг, Үнэлгээний хороо, “Эрдэнэс Монгол”
- Д.Уужимсанаа, Үнэлгээний хороо
- Ц.Анх-Од, Үнэлгээний хороо
- Б.Эрдэнэбаяр, Үнэлгээний хороо
- Б.Баярцэцэг, Үнэлгээний хороо
- “Норинко” ХХК, Ху Гуо Цин
гэсэн хүмүүс дуудагджээ. 2011 оны хамтарсан Засгийн газрын тэргүүнээр одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд тэргүүлж, Сангийн сайдаар С.Баярцогт, Уул уурхайн сайдаар Д.Зоригт ажиллаж байсан. ЭТТ ХК-ийн анхны захирлаар Б.Энэбиш ажиллаж, гэрээг гардан гүйцэтгэсэн хүнээр нэрлэгддэг. Өмнөх сонсголоор ирж, “Чалкогийн гэрээг дэлгэрэнгүй ярьж өгье” хэмээсэн билээ.
“Чалкотой байгуулсан гэрээнд бэлтгэх ажлын хэсгийг тухай үеийн хамтарсан Засгийн газрын шадар сайд асан Н.Алтанхуяг ахлан хийсэн” гэж Д.Ариунболд сүүлд ярьж байсан билээ.
-Дөрвөн сайд, таван гишүүн дуудагдаж, гурав нь сугарч үлдэв-

Дуудагдсан 300 гэрчүүд дунд дөрвөн сайд, АН-аас хоёр, МАН-аас гурав, УИХ-ын гишүүн асан хоёр хүн багтсан байна.
ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ нар дуудагджээ. Мөн АН-аас А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, МАН-аас Б.Энх-Амгалан, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нарын гишүүд дуудагдсан байна. Мөн бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулж буй Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар ч ирнэ.
2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд АТГ-аас зарласан 17 хүний нэрс дотор УИХ-ын долоон гишүүн багтсан байдаг.
Өдгөө тэднээс УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нар дуудагдалгүй сугарч үлдсэн байна.
-С зөвшөөрөл, нүүрс тээврийн бантанг ярих учиртай АТҮТ-ийнхөн

2023.12.18-нд: С зөвшөөрөлтэй холбоотой асуудал. ЭТТ ХК, Тавантолгой ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт. Гааль, хилийн цэргийн алба хаагчдын асуудал.
АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон, П.Айдос АТҮТ, Ц.Эрдэнэчулуун АТҮТ, Г.Доржпалма АТҮТ,
- Д.Батбаяр, АТҮТ
- Отгонсар, АТҮТ
- Э.Цолмон, АТҮТ
- Ш.Батсайхан, АТҮТ
- Б.Гэрэлт-Од, АТҮТ
- Ж.Дамдинпүрэв, АТҮТ
- О.Энхбат, АТҮТ
- Э.Чанцалдулам, АТҮТ
- Н.Пунцаг, АТҮТ
- П.Дэлгэрнаран, АТҮТ, СЕХ
- Д.Батбаатар, ЗТХЯ
- Ц.Нэргүйбаатар, ЗТХЯ
- Ж.Энхбат, Тээврийн хэрэгслийн оношилгоо, зохицуулалтын алба
- А.Гансүх, ЗТХ-ийн сайд
- Д.Ганбат ЗТХ-ийн сайд
- Ж.Бат-Эрдэнэ, ЗТХЯ-ны ТНБД
- Б.Цогтгэрэл, ЗТХ дэд сайд
Мөн 14 жолооч, хувийн хэвшлийн 12 төлөөлөл.
-Шахмал түлшнийхэн-
2023.12.20-ны өдөр: ЭТТ ХК-ийн охин компаниудад оруулсан бусад санхүүжилт. Тавантолгой түлш болон төсвийн шинжтэй санхүүжилт зэргийг хэлэлцэнэ. Үүнд “Тавантолгой түлш” ХХК-ийн үе үеийг удирдлагууд дуудагджээ.
- Ж.Батбаясгалан, ТТТ ХХК, НИТХ
- Ц.Даваацэрэн, ТТТ ХХК
- М.Ганбаатар, ТТТ ХХК
- П.Амарцэцэг, нягтлан
- С.Билэгдэмбэрэл, нягтлан
- Н.Жавхлан, Зүүн үйлдвэрийн ерөнхий инженер
- Т.Тулгабат, Мэргэжилтэн
- Г.Гансүх, Гэрээний мэргэжилтэн
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Норинко интернешнл гэх компани тендер явцаас өмнө тодорчихдог том артай компани. ГТБҮ-ийн дамжуулах хоолой НБҮ-ийн тендер зэргийг хүчиндээд л авчихсан. ОФФТЕЙК гэрээг ил болгохгүй байгаа зэрэг нь их асууд�##� дагуулна. Сумъяабазар Оюун-Эрдэнэ Жонхуу 3 ард нь байдаг гээд байгаа юм
Ямарч хэрэггүй асуудлыг төрийн нууцад аваад нууц тогтоол шийдвэрүүд гаргадаг Үндэсний аюулгүй байдлыхан, тагнуулыхныг дуудаачээ.
Манж хуэааг буудаж �##�ж болдог хуультай болох хэрэгтэй. Монгол улсыг ар х�##�хууд удирдах ёстой