Оскарын шагналт Малколм Кларк: Монгол киноноос ганц зүйлийг л шүүмжилмээр байна
“Хархорум” Олон улсын кино наадам арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд зохиогдож байна. Уг наадамд Венец, Бусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт найруулагчдын шилдэг 22 уран сайхны болон баримтат киног толилуулсан аж. Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 12-ны өдөр “Шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кино”,“Шилдэг баримтат киног шалгаруулах аж.
Тус кино наадмын шүүгчээр Оскарын хоёр удаагийн шагналт Малколм Кларк, БНСУ-ын алдарт жүжигчин Ким Хе На, Монголын урлагийн зөвлөлийн гишүүн Н.Уранчимэг, жүжигчин С.Ариунбямба, НҮБ-ын хүний эрх хариуцсан ажилтан Ч.Алтангэрэл нар ажиллаж байна. Харин өөрсдийн арга барилаасаа хуваалцахаар БНСУ-ын найруулагч Чунг Жи Янг, БНХАУ-ын найруулагч, продюсер Хан И, БНСУ-ын продюсер Жун Санг Мин, продюсер Эллен Ким, И Жонгхо, Вахагн Хачатрян, Арен Малакян, Стефани Ариэнн нар иржээ.
Оскарын хоёр удаагийн шагналт Малколм Кларк нь 1952 онд Англид төрсөн. Тэрээр 1975 онд ВВС-г орхиж, Гранада телевиз, Темза телевик, Лондон Weekend телевизэд ажиллажээ. 1978 онд "Стив Бикогийн амьдрал ба үхэл" хэмээх телевизийн баримтат киног Майкл Райантай хамтран бүтээж, найруулсан. Уг киноны зураг авалтыг Өмнөд Африкт бүхэлд нь нууцаар хийсэн бөгөөд тухайн цаг үед Африк дайны талбар байжээ. Малколм Кларк тус бүтээлээрээ Монте-Карло кино наадмаас Гран-при шагнал хүртэж, Стив Бикогийн аллагыг дэлхий даяар алдаршуулжээ.
1989 онд тэрээр анхны Оскарын шагналаа хүртсэн бөгөөд хоёрдахь шагналыг 2014 он “6 дугаарт хатагтай” уран бүтээлээрээ шилдэг богино хэмжээний баримтат кино төрөлд авчээ. 2018 онд АНУ-БНХАУ-ын харилцааны ирээдүйн тухай баритмат киног бүтээсэн аж.
Бид Малколм Кларктай Монгол ирсэн сэтгэгдэл түүний намтар түүх, Монголын кино урлагийн талаар ярилцлаа.
-Анхны киногоо дайны талбараас нууцаар бичиж байсан-
-Та телевизийн салбарын хүн байж. Харин анх хэрхэн кино найруулагч болсон бэ?
-Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Их залуудаа ажиллаж эхэлсэн. Гал цог, урам зоригоор дүүрэн байсан. Тийм болохоор ихэнх хүмүүсийн хийхийг хүсдэггүй зүйлсийг ч хийдэг байлаа.
Манай захирал судалгааны ажил хийлгэхээр ажилчдаасаа асууж байв. “Хэн Хятад руу явахыг хүсэж байна вэ” гэхэд хэн ч явахыг хүсээгүй. Яагаад гэвэл Хятадад очоод ажиллах их хэцүү гэж бодож байсан. Би залуу, зоригтой байсан болохоор анх БНХАУ-д ирж, судалгааны ажил хийж байлаа.
-Оскарын шагналд баримтат киноны төрөлд дөрвөн удаа нэр дэвшээд, хоёр нь шалгарч байсан шүү дээ. Киноны маш олон төрлүүд дундаас яагаад заавал баримтат киноны төрлийг сонгож, түүгээр бүтээл туурвидаг болсон бэ?
-Миний бодлоор баримтат киног би сонгоогүй, баримтат кино намайг сонгосон.BBC-д ажиллаж байхад Өмнөд Африк дахь Стивен Бэкогийн тухай баримтат кино хийж байлаа. Тэр хүн Өмнөд Африкийнхаа Мартин Лютер Кингтэй адилхан, хүний эрхийн төлөө тэмцэгч нэгэн байсан. Түүний амь насанд аюул заналхийлэл учирч байв. Англи улсаас туслах хүсэл байсан ч хүмүүс түүний тухай мэддэггүй байсан. Тэгээд Стивен Бэкогийн тухай баримтат киног хийлгэхээр намайг BBC-гээс Африк руу явуулсан хэрэг.
Тухайн үед Африк дайны талбар байсан учраас хүмүүс явахаас татгалзсан л даа. Үнэндээ дайны дундуур сурвалжилга хийгээд, баримтат кино бэлтгэнэ гэдэг их хүнд байсан. Гэхдээ би залуу байсан болохоор тэр киног чадлаараа хийхийг зорьсон. Миний хамгийн анхны кино Стивен Бэкогийн тухай байсан гэсэн үг. Мөн энэ киногоор “Монтэ Карло” кино наадмаас анхныхаа шагналыг авсан. Энэ кино наадам нь тухайн үедээ хамгийн томд тооцогддог байлаа. Энэ киноны дараагаас надад баримтат киноны саналууд маш их ирсэн.
-Монголд амиа хорлолт их хэмжээнд байхад, төр засаг юу хийж байгаа вэ -
-Европт зарим тохиолдолд Азиудыг ялгаварлан гадуурхах гээд байдаг талтай. Та БНХАУ-д удаан хугацаагаар ажиллаж, амьдарсан хүний хувьд юу гэх вэ?
-Таны асуусан асуулт гоё, гэхдээ маш их хэцүү юм. Би бага залуу байхаасаа л Азийн орнуудыг маш их сонирхдог байсан. Надад аз завшаанаар Азид ажиллах маш их боломж гарч ирдэг ч байлаа. Тодруулбал, Япон, Индонез, Камбож, БНХАУ-уудад кино хийх боломж олдож байв. Харин олон улсын харилцааны үндэслэгчдийн нэг Хэнри Киссенжер надад БНХАУ-д кино хийх санал тавьж байсан юм. Тэр үед Хятад болон АНУ хоорондын харилцаа тун тавгүй байсан. Тухайн үед Хятад улс хүчээ авч, хүчирхэгжиж байсан учраас хоёр улсын харилцааг нэгтгэн сайжруулахын тулд кино хийх санал тавьсан хэрэг.
Би тэр киног хийхийн тулд дөрвөн жил ажилласан. Дөрвөн жилийн турш Азид ажиллаж, амьдрахдаа Европууд Азиудын талаар маш буруу ойлголттой байсныг мэдсэн.
Европууд Азиудыг бүдүүлэг талаас нь хардаг байж. Оюуны өмчийн хулгай, эд баялгийн хулгайч гэж боддог байсан. Би ерөөсөө л энэ буруу ташаа бодлыг өөрчлөх гэж хичээсэн. Азиудын ажилсаг, үнэнч, шудрага зан байдал гээд Европынхны мэдэхгүй зүйлсийг харуулж, баримтат кино хийхийн тулд өөрийнхөө амьдралын цаг хугацааг зарцуулахад хэзээ ч харамсахааргүй санагдсан.
-“Хархорум” кино наадамд нээлтээ хийсэн, монголчуудын “The Wheel” гэдэг баримтат киног үзсэн болов уу. Хэрэв үзсэн бол баримтат кино найруулагчийн хувьд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Миний сэтгэл маш их хөдөлсөн, бас их айсан, гунигласан. Энэ кинон дээр гарч байгаа үйл явдал бодит амьдрал дээр өрнөж байх үед, төр засгаас нь ямар нэгэн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байсан байх. Миний хувьд хүмүүс амьдрах хүсэлгүй болоод эмгэнэлтэй үйлдэл хийж байгаа нь аймшигтай санагдсан.
-Монгол Улсын хувьд парламентын засаглалтай орон. Та сая төр засгаас ямар нэгэн арга хэмжээ авах тухай ярилаа. Ямар арга хэмжээ, ямар нөлөөлөл хийсэн нь дээр байсан гэж бодож байна вэ?
-Харь хүний зүгээс Монгол Улсын төр засгийн талаар шүүмжилмээргүй байна. Гэхдээ энэ кинонд гарч байгаачлан, нийгэм дэх доод давхаргын хүмүүст, ийм асуудалтай тулгарч байгааг харсан ямар ч зүрх сэтгэлтэй хүн туслахыг хүснэ. Хувь хүнийхээ зүгээс хэлэхэд, төр засгийн хувьд ард иргэдээ хайрлаж, хамгаалах хэрэгтэй. Өөрсдөд байгаа боломжоо бусдад зөв хүргэх түвшиндээ хүрч, очих хэрэгтэй гэж бодож байна.
Мөн төр засаг гэлтгүй, гадаадад байдаг шиг амиа хорлох тухай буй хүмүүст зориулсан лавлах төв байгуулагдаасай гэж хүсэж байна. Гадаадад амиа хорлохыг оролдсон, аль эсвэл сэтгэлээр унасан хүмүүс нэг дугаар луу залгаад, сэтгэлээ нээгээд тайвширдаг. Монголд ядаж ийм зүйл хэрэгтэй байна.
-Монгол киноны сул тал үзэгчээ залхаахуйц урт удаан-
-Энд ирснээс хойш Монгол кино хэр үзсэн бэ. Монгол киноны талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Шөнө ч унтах завсар зайгүй л кино үзэж байна даа. Миний хувьд Монголын төдийгүй, монгол киноны талаар тодорхой мэдээлэлгүй ирсэн. Би мэргэжлийн кино шүүмжлэгч биш, гэхдээ үзээд монгол кино маш их хөгжсөн санагдсан. Зураг авалт, дуу дүрс, маш сайн чанартай байсан.
Харин монгол киноноос ганцхан зүйлийг шүүмжилмээр байна. Үзэгчдээ залхаахуйц удаан өрнөлтэй, уйтгартай, сунжирсан байх тал ажиглагдаж байна. Богино хугацаанд ч гэсэн үзэгчдэд өгөх гэсэн мессежээ өгөх боломжтой. Хэтэрхий урт сунжруулах хэрэггүй байдаг. Киноны гол болон туслах дүрүүдийн хажуугаар Монголын нутаг, байгалийн үзэсгэлэн нь өөрөө нэг дүр болдог юм байна. Үзэсгэлэнтэй байгальтай хэсгүүд нь киноны хамгийн гоё үзэгдлүүд байсан.
-Монгол хоёр том гүрний дунд оршдог улс. Таны хувьд манай улс ямар санагдаж байна вэ?
-Монгол хоёр гүрний дунд орших жижиг улс. Гэхдээ би шүүмжилж хэлээгүй юм шүү.7 тэрбум хүн дунд гуравхан саяулаа. Та нарыг дэлхий нийтээрээ ойлгоход хэцүү. Кино урлаг гэдэг бол хүн төрөлхтний хэл ярианы дараа олж нээсэн, өөрсдийгөө ойлгуулах томоохон хэрэгсэл.Өөрсдийгөө дэлхийд таниулах, ойлгуулах хамгийн сайн арга бол кино урлаг. Энэ урлаг хүний нүдээр дамжиж, чихэнд хүрдэг. Тийм болохоор кино урлагаа төр засаг нь илүү сайн дэмжээд, дэлхийд өөрсдийгөө таниулаарай.Орчин үед кино урлаг, дуу хөгжмөөр дамжуулан зөөлөн хүчний бодлогоор дэлхийд амжилт олж байна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе????Сонирхолтой маш сайн ярилцлага болжээ.
үйл явцын өрнөл их удаан гэдэгтэй сан�##� нэг байнаа
Kinochid bol xumuusiig allaga, xuchirxiilleer ailgaj surduuldeg
Ene gadaadyn humuus yagaad iim zuv bodoltoi, uhaalag yariatai, ums uzegdliig ajiglahdaa sain, bolivsrol medleg undur bdg bnaa.manai m#lnuudyn hezee ch ajigladaggui zuiliig l mash onoj helsen bn.mongolyn barimtat bolon uran saihny yamar ch kino neeh nurshuu, utgagui, buun hereldsen aviyas muutai heden huduuniihun hiideg bolov uu gemeer hun zalhaamaar bdg shuudee. Iim humuusiig avch irj jaahan nomyn duu mongol erguunuuded sonsgoj bgaa gants 2 uhaantai mongol hund amjilt husie.
Яг үнэн хэлж манай кино маш удаан өрнөлттэй 1-2 секундэд ойлгуулчих юмыг бараг 30 сек харуулж байх жишээтэй тэгээд бас хүн хоорондын харилцаа хэллэгүүд хүнд өгөх мессеж байхгүй зүгээр л гудамжны хар яриа хэллэгтэй байдаг нь жүжигчдийн боловсрол дутуу юм шиг санагддаг шүү.
Үнэн. Реклам хийх гэж бараг богино хэмжээний кино хийдэг. Кинонд эерэг дүр нь ямар ч өөгүй, сөрөг дүр нь авах юмгүй хогийн хулгайч. Энгийн амьдр�##�аар сэтгэлийн утас хөндсөн кино хийх, зохиол бичих чадваргүй.
Монгол улс гэдгийг зөвхөн 3 сая хүнтэй гэж ойлгодог бас бу�####�д ойлгуулдаг нь буруу юм . Монголчууд дэлхийн 3 улсад бие даасан тусгаар Монгол улс , Хятад , ба Оросын холбооны улст Буриад , К�##�миг Тува , Алтайн улст бие даасан хууль эрх зүйт муж улсуудад 11 сая гаруй Монгол угсаатан хотлон суудаг гэдэгийг хэзээч үгүйсгэж болохгүй . Монгол улс нь буур�##� түүхийн хувь тавилангаар бусад том гүрэний харъя�##��##�д буй Монголчуудыг түүх, соёлын өв , хэл, ёс заншлын сан хөмөргийг хадг�##�агч гэдэгээрээ үлгэрлэгч нь байдаг болой.
Сүүлийн үеийн монгол киноны дийлэнх нь дэндүү сунжруу, уйтгартай, ямар ч авц�##�даагүй баахан юм хольчихсан, цус нөж, зодоон цохион, түрэмгийлэл ихтэй, бохир, гол шугам байхгүй, яриа нь тод биш. Ийм л байна
Үнэн шүү, байдаг л амьдр�##�ыг з�##�хмаар удаан харуулна,утгагүй зодоон, цус нөж, �##�аан ийм дүрсийг удаан харуулдаг. Дэлхийд кино урлаг маш их хөгжиж бна. Манайхан л товч тодорхой сонирхолтой кино хийж чадахгүй бна, ямар их түүхтэй орон билээ дээ!!!
Тэр ахан дүүс гээд оа кино бүр �######� �######�
Yer ni l mgl kino yavtsgui ehluuleel uzeh sonirhol untardag
Маш мэдрэмжтэй хүн юм. Яг л үнэнийг хэлжээ.
Манайхан кино нь ойлгомжтой юманд нуршаад з�##�хуутай б�##�ай болгочихдог.
ҮНЭН ХЭЛЖЭЭ.ОРОС КИНО ШИГ НУРШИЛГҮЙ АМЬДРАЛД ОЙР КИНО ХИЙХ ХЭРЭГТЭЙ.
Сүүлийн үёийн монгол кино сонирхолгүй хэт хар бараан муухай учир үздэггүй