Нийгэм мэдээ

16 мянган төмөр замчны цалинг 200 хувиар нэмж олгоно

Өнгөрсөн зургадугаар сард "Орос-Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам"-ыг байгуулах тухай хэлэлцээрт нэмэлт оруулах протоколд гарын үсэг зурсан. Ингэснээр 30 жилийн турш ужгирсан МОН П1, П2 зээлийн их өрийг эцэслэн шийдэж, дүрмийн санг 167 тэрбумаар нэмэгдүүлсэн билээ.

ОХУ-ын Оросын төмөр замууд Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэгч О.В.Белозёровтой уулзаж хэд хэдэн асуудлыг бодитой шийдвэрлэсэн.

Тухайлбал, "УБТЗ" ХНН нь 16,000 орчим ажилтантай. Өндөр ур чадвар бүхий бэлтгэгдсэн, мэргэшсэн боловсон хүчнээ хадгалах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх замаар хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлж, байгууллагын орлого, ашигтай уялдуулж ажиллагсдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тогтсон. Дээрх асуудлууд ажил хэрэг болж, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн бүх ажилтанд 2023 оны жилийн ажлын үр дүнгийн шагналт цалингийн хэмжээг 200 хувиар тооцон олгохоор боллоо. Цаашид жил бүр инфляцтай уялдуулан цалинг нэмэгдүүлэх юм байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-12 13:54

Ц�##�инг нэмээгүй юм байна. Нэг удаагийн шагн�##�ын хэмжээг сэтгүүлч буруу ойлгож.

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг
2023-12-12 16:31

Үнээ нэмсэн мөртлөө үйлчилгээ сайжраагүй эрдэнэтийн вагонд оолй суухад байнга харанхуй явж ирлээ

Холбоотой мэдээ

Back to top button