НИЙГЭМ

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” чуулган болж өндөрлөлөө

Хууль зүй дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд 7 дахь удаагийн Үндэсний чуулганыг зохион байгууллаа. Тус чуулганд 21 аймаг есөн дүүргийн хүүхэд хамгааллын чиглэлийн хамтарсан багийн төлөөлөгч албан хаагчид оролцов.

"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулганаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиг үүргийн байгууллагууд хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээний мэдээллийг сонсож, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг ярилцаж, хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж байгаа юм.

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь насанд хүрээгүй хүүхдүүд болон эмэгтэйчүүд. Хэдийгээр энэ чиглэлээр олон талт арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа ч гэмт хэрэг зөрчил буурахгүй байгааг албаныхан онцолж, мэргэжлийн байгууллагаас гадна эцэг эх, хамаатан садан, найз нөхөд, хөршийн холбоо гээд хүн бүрийн оролцоо гэр бүлийн хүчирхийллийг буруулахад, илчлэхэд чухал ач холбогдолтойг тодотголоо.

Гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик тоон мэдээлэл

  • 2022 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн 98 гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн  40.8% нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн нь өмнөх оноос 18.4%-өөр буурсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2022 онд 1664 хүн хохирсон нь өмнөх оноос 175 (11.7%)-аар өссөн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн улмаас 2022 онд 28 хүн амь насаа алдсан нь өмнөх оноос 14 (2 дахин)-өөр өссөн байна.
  • Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 100 хэрэг тутмын 6 хэрэгт эрүүгийн хэрэг (МУ-ын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг ) үүсгэсэн байна.
  • Улсын хэмжээнд 2022 оны байдлаар үйлдэгдсэн нийт гэмт хэргийн улмаас хохирсон 35.2 мянган хүний 2014 буюу  5.7% нь 18 хүртэлх насны хүүхэд бол 16.1 мянга буюу  45.7% нь эмэгтэйчүүд байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button