Гадаад мэдээДЭЛХИЙ
“BTS”-ийн Жимин, Жонгүг хоёр цэргийн алба хаахаар явлаа
Алдарт “BTS” хамтлагийн RM болон V даваа гарагт /2023.12.11/ цэргийн алба хаахаар явсан. Тэд Нонсан хот дахь цэргийн ангид хуваарилагдсан байна. Тэгвэл өнөөдөр тус хамтлагийн үлдсэн хоёр гишүүн болон Жимин, Жонгүг хоёр цэргийн алба хаахаар явжээ.
Жимин, Жонгүг хоёр Кёнги мужийн Ёнчон хот дахь 5-р явган цэргийн ангид хуваарилагдсан байна. Жонгүг өнгөрсөн баасан гарагт /2023.12.08/ “Weverse” дээр лайв хийхдээ “Сүүлийн хугацаанд маш завгүй амьдарлаа. Та бүхний ачаар би хийж байгаа зүйлдээ дуртай байдаг” гэж хэлсэн юм.
Харин Жимин даваа гарагт /2023.12.11/ “Weverse” дээр лайв хийхдээ “Бид хамт явж байгаа, ханиндаа түшигтэй байх болно. Би сайн хичээж, эрүүл сайхан бие бялдартай буцаад ирэх болно” гэж хэлжээ.
Эх сурвалж: Strait Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.