Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Өнөөдрөөс Сибирийн хүйтэн урсгал орж ирж, 46 хэм хүртэл хүйтэрнэ

Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч эрс чангарах тул өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нийт ард иргэдэд хандан уриалга гаргасан билээ.

Тодруулбал, Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн орж ирсний улмаас 13-ний өдрөөс эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч хүйтний эрч чангарна. 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар шөнөдөө -34-36 градус, 14-ний Пүрэв гаригаас Баасан гаригт шилжих шөнө Завханы Тэс, Баянтэс, Нөмрөг, Түдэвтэй болон бусад сумд, Архангайн Цахир, Хангай, Тариат сумд болон Хөвсгөлийн баруун, баруун хойд сумдын нутгаар -40-42 градуст хүрэх бол Завханы Тэлмэн, Тосонцэнгэл, Идэр сумдын нутгаар -44-46 градуст хүрч эрс хүйтрэх төлөвтэй байна. Иймд малчид, иргэд цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button