Байден олон улс Израилыг дэмжихээс цааргалж эхэлж буйг анхааруулжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хамасын эсрэг хийж буй дайндаа энгийн иргэдийг үл хамааран бөмбөгдөж байгаа тул олон улс Израилыг дэмжихээс цааргалж эхэлж буйг анхааруулсан байна.
Харин НҮБ мягмар гарагт /2023.12.12/ Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийн төлөө гал зогсоохыг шаарджээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей гал зогсоохыг уриалсан тогтоолд санал хураахад 193 гишүүн орнуудын 153 нь дэмжиж, 23 түдгэлзсэн аж.
Гал зогсоохыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей ихэнх гишүүн улс дэмжсэн ч АНУ болон Израил гал зогсоох нь зөвхөн Хамаст л тус болно хэмээж найман өөр оронтой хамт эсэргүүцсэн санал өгсөн юм.
Палестины эрх баригчид уг тогтоолыг сайшааж, гал зогсоох хэлэлцээрийг батлах тал дээр Израилд шахалт үзүүлэхийг улс орнуудад уриалжээ. Хамас бүлгийн албан тушаалтан Иззат Эль-Решик Телеграм дээр бичихдээ Израил “Манай ард түмний эсрэг гаргаж буй түрэмгийлэл, геноцид, угсаатны цэвэрлэгээг зогсоох ёстой” гэж бичсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөнөгийн туйл болсон хүнийг дагаж бүжиглэх улс цөөхөөн
70 аас дээш настай бол зөнөг үү. 75 аас дээш настай бол зөнөг үү. 80 аас дээш настай бол зөнөг үү.