Нийгэм мэдээ

Малдаа явсан залуу төөрч, амиа алджээ

Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн “Бүхээнг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 228 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ малчин Б нь 12.11-ний өдрийн 10:00 цагийн орчим малаа хариулахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 12.12-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн  Онцгой байдлын газрын Галт сум дахь  Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид Галт сумын Засаг даргын тамгын газрын 5 ажилтантай хамтран малчин Б/27 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 14:46  цагаас зохион байгуулж, мөн өдрийн 18:01 цагт гэрээс зүүн урд зүгт 1 км-т “Бүхээнг” гэдэг газраас тухайн иргэний цогцосыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button