Жо Байден: Украинд тусламж илгээхгүй бол ОХУ-д Зул сарын бэлэг өгч байна гэсэн үг
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мягмар гарагт /2023.12.12/ Конгрессын бодлыг өөрчлөх оролдлого гарган АНУ-ын сенаторуудтай уулзсан. Конгресст суугаа Бүгд найрамдах намын гишүүд Украин руу нэмэлтээр их хэмжээний тусламж явуулахыг эсэргүүцээд байгаа юм.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт Бүгд найрамдах намын гишүүдэд анхааруулахдаа Украинд тусламж илгээхгүй байх нь ОХУ-д Зул сарын бэлэг өгч байгаа хэрэг гэсэн байна.
Зеленский хууль тогтоогчидтой хийсэн уулзалт ямар нэгэн ахицгүй өндөрлөсөн юм. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон Байдены санал болгосон Украинд нэмэлтээр илгээх 61.4 тэрбум ам.долларыг дэмжихгүй гэх байр сууриа хадгалсаар үлджээ.
Жонсон Зеленскийтэй уулзсаны дараа “Байдены засаг хүсэж байгаа зүйл бол ямар ч хяналтгүй, ялах тодорхой стратегигүй мөн АНУ-ын иргэдийн бодолд үүсээд буй асуултад хариулахгүйгээр олон тэрбум ам.долларыг баталж илгээх явдал юм” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэндээ оросыг дийлэхгүй
Зөнөг өвгөн дайныг хүсээд байдаг.Нөгөө ертөнцдөө очоосой билээ. Эсвэл америк улсаа сүйрүүлэх бодлоготой юм болов уу.
оросыг хэзээ ч дийлэхгүй украйгчууд хоосон мөрөөдөөд европын холбоо ч үгүй нато ч үгүй улс орноо самраад дуусч бна дараагийнх нв монгол болж байх шиг!
Эзлэн түрэмгийлэгч оркуудын тавилан тодорхой
Avsaar bgaad bur sursan ,orsod zul sariin beleg bolgoh ni iluu ashigtai ,chi bol utsan huuheldei blaa gej.