Туркэд хөлбөмбөгийн клубийн ерөнхийлөгч шүүгчийг шанаадсан хэрэг гарчээ

Туркийн хөлбөмбөгийн лигт мягмар гарагт /2023.12.12/ болсон тоглолтод “MKE Ankaragucu” клуб “Caykur Rizespor” багтай таарчээ. Тоглолтын эцэст, нэмэлт цагийн үед “Caykur Rizespor” багийн ахлагч гоол оруулсан тул 1:1 харьцаатай тэнцсэн юм.
Үүний дараа “MKE Ankaragucu” клубийн ерөнхийлөгч Фарук Кожа шүүгч Халил Умут Мелерийг шанаадаж унагаасан байна. Уг явдлын улмаас Туркийн хөлбөмбөгийн лиг дэх бүх тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан аж. Кожа “MKE Ankaragucu” клубын веб сайтаар дамжуулан өөрийн албан тушаалаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн юм.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болсон явдлыг зэмлэн “Спортын утга учир бол энх тайван болон ахан дүүсийн харилцаа. Спорт болон хүчирхийлэл нь огт нийцэхгүй хоёр зүйл. Туркийн спортод хүчирхийлэл гарахыг би хэзээ ч зөвшөөрөхгүй” гэж бичсэн байна.
Харин “FIFA”-ийн ерөнхийлөгч Жианни Инфантино хүлээн зөвшөөрч боломгүй үйл явдал, хүчирхийлэл манай спорт болон нийгэмд эзлэх байр суурь гэж үгүй хэмээсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Shorond n hiigeech omhii hulgaichiig