Сошиал трэнд

Ч.Санжаадамба: Допинг хэрэглэсэн бөхчүүд барилдвал би лав барилдахгүй

Допингийн шинжилгээнд хамрагдаж бүдэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг тодорхой хугацаанд хассан байтал албадан барилдуулах шүүхийн шийдвэр гарснаар “Допингтой бөхчүүдийн”асуудал эхэлсэн. Н.Чинбатаар удирдуулдаг, бөхчүүдийн барилдах эрхийг хасаагүй бөхийн холбоог төлөөлж яруу найрагч Ү.Хүрэлбаатар шуух хуралд хариуцагчаар орж дээрх шийдвэрийг гаргуулсан нь будлиан үүсгэсэн гэдгийг МБХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Магалжав хэвлэлийн бага хурлын үеэр хэлээд буй.

Эрхээ хасуулсан таван бөхийн талд орж шүүхэд хандсан Ү.Хүрэлбаатар нарын бөхийн холбооны үйл ажиллагаатай “нөгөө” бөхийн холбоо нь санал нийлэлгүй зөрчилдөөн үүсээд байгаа нь хэргийн гол ээдрээ.

Шүүхийн шийдвэр гарчихсан ч, сорилго барилдаанд допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулах эсэхийг МҮБХ санал хураалтаар шийдсэн хэмээж буй. “Нэгэнт албадан барилдах шүүхийн шийдвэр гарсан учир, шүүхийн шийдвэрээ дагаж барилдуулах талд гарын үсэг зурсан. Ер нь шүүх гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд МҮБХ-г шахдаг юм байна“ гэх яриаг дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын аварга Ч.Санжаадамба нар хэвлэлд өгөөд байна.

Одоогийн байдлаар Б.Бат-Эрдэнээр удирдуулдаг “жинхэнэ” бөхийн холбоо допинг хэрэглэсэн бөхчүүдийн эсрэг байр суурийг баримталж байна. Санал хурааж, олонхийн саналаар тэднийг барилдуулахаар болж олны дургүйцлийг хүлээсэн хэр нь одоо мөнөөх таван бөхийг наадмаар барилдуулахгүй хэмээх болжээ. “Наадмаар эдгээр бөхийг барилдуулна гэвэл ганц би ч биш, бүх бөх барилдахгүй байх. Тиймээс таван хүн барилддаг улсын наадам байж таарахгүй” гэж Ч.Санжаадамба хэлэв.

Тийнхүү тэд допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахын эсрэг улсын цолтой бөхчүүдийн дунд гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд одоогоор 40 гаруй хүний гарын үсэг цуглаад буй аж.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button