НИЙГЭМ
Б.Мөнгөнзулын "бие хамгаалагч"

Энэтхэгийн Ченнай хотод болсон Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадаас Б.Мөнгөнзул хэмээх 17 настай охин алтан медаль хүртсэн билээ. Түүний амжилтыг ААН-үүд болон төрийн албаныхан мялаасаар буй. Харин энэ үеэр нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ байнга л хамт яваа харагдах юм. Тодруулан хэлбэл, дараах гурван тохиолдолд Б.Мөнгөнзултай хамт очиж, зураг татуулжээ.
- УИХ-ын дарга Г.Занданшатар Б.Мөнгөнзултай уулзаж, дотоодын их, дээд сургуульд суралцах дөрвөн жилийн сургалтын төлбөрийг нь хувийн зүгээс төлөхөөр болсон билээ.

- Эрдэнэтийн бизнес эрхлэгч залуус, Эрдэнэт хотын нутгийн зөвлөлийнхөн Б.Мөнгөнзулыг хоёр өрөө байраар шагнасан байна.

- "Моннис" группийн хамт олон Б.Мөнгөнзулд "Renualt Sandero Stepway" маркийн цоо шинэ автомашин бэлэглэх эрхийн бичиг гардуулсан билээ.

Б.Мөнгөнзул Орхон аймгийнх. Б.Бат-Эрдэнэ сайд ч мөн. Тэгэхээр нутаг нугынх нь ахын хувиар шагнаж, урамшуулна гэсэн байгууллагууд руу очиход нь "замчилдаг" бололтой. Гэхдээ юм болгон дээр л хамт, өөрөө шагнуулсан мэт зургаа даруулж байгаа нь Б.Мөнгөнзулын "бие хамгаалагч" шиг харагдуулаад буй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Чойрын Очирхүү гэж з�##�илан хэзээ Эрдэнэитийнх болчихов
Энэ поророг эрдэнэтийнхэн битгий гишүүн болгоорой
Хэн гишүүн бодох гээв
яг болж бна ийм мундаг охиныг шагнахаас өөр яахав?
Оюуны спортыг дэмжээд явж байгаан харинч сайн хэрэг бишүү юунд ингэж байдаг юм бэ
Батэрдэнэ чинь спортыг их дэмждэг сайн з�##�уу шүү хангарьдын хоккэйчдоо маш их дэмждэг юм хордож үхлээ юү зарим нь
Төр хамга�##��##�тандаа авчихжээ