Нийгмийн

ҮХНӨ-ийн эсрэг өрвөлзсөн Т.Аюурсайхан, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарт САЙДЫН СУУДАЛ "амлана"

МАН эцэг хуулиндаа хоёр дахь удаагаа гар хүрэх гэж буй. Сүүлийн өөрчлөлт хэрэгжээд хоёр жил ч хүрээгүй байхад ийн дахин өөрчлөхөөр оруулж ирж буй нь өнөөдрийн анхаарал татах сэдвүүдийн нэг юм.

Ирэх долоо хоногоос УИХ-ын чуулганаа түр завсарлуулж, гишүүддээ чөлөө олгож, орон нутгуудаар явуулан сурталчлан таниулах ажлаа эхлүүлэх чигтэй буй.

ҮХНӨ нэгэнт УИХ-д өргөн баригдлаа л бол үнэмлэхүй олонхиор дэмжээд явчхаар уур амьсгалд хүрчихлээ. Гэхдээ Тусгаар тогтнолын ордон болсон бүлгийн хаалттай хуралдаан дээр хэд хэдэн гишүүн сөрөг байр суурь илэрхийлжээ.

Тодруулбал, Т.Аюурсайхан, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд.

Ерөнхийдөө Оюутолгойн хэлэлцээрт оролцсон гишүүд. Тэд сонгуулийн тогтолцоо, Ерөнхийлөгчийг ард түмнээс биш парламентаас сонгодог болох өөрчлөлтүүдийг барьж авч эсэргүүцсэн байгаа юм.

Өөрөөр хэлбэл тэд масст таалагдах өнцөг барьж авч эсэргүүцлээ илэрхийлсэн гэсэн үг. Үүний цаана ямар нэгэн тохироо хийх зорилгоор ийн эсэргүүцэж байгаа гэх хардлага намынхан дунд нь байгаа юм.

Тухайлбал, УИХ-ын дарга болох туйлын хүсэлтэй түүний хувьд олон нийтийн нөлөөлөл сайтай учир сөрөг дуугарвал намынханд нь эрсдэлтэй. Иймд түүнд сайдын суудал өгөх тохироо хийгдсэн гэх яриа бий.

Ц.Даваасүрэнгийн хувьд аль масст таалагдах сэдвүүдийг барьж авч, эрчим хүчний салбарт аль өндөр албан тушаалд горилдог хүмүүсийн нэг.

Ц.Даваасүрэн хаана явна, Х.Болорчулуун тэнд л явна. Тэд нийлж байж нэг сайдын суудал зулгаах алс хэтийн бодолтой ч, биелэх магадлал тун бага.

Б.Бат-Эрдэнэ нутгийн дүүгээ дэмжиж, ҮХНӨ-ийн эсрэг дахин нэг их дуугараад байхгүй нь ойлгомжтой тул эсрэг дуугарагсдын жагсаалтаас хасагдах магадлалтай.

Ийн сөрөг саналтай, шантааж үнэртүүлж, тохироо хийх гэж өрвөлзсөн гишүүдийг хайрцаглахад МАН бага сагахан хүч хаяхаар. Ямар сайндаа л сайдын суудал сэлтээр тохироо хийх нь үндсэндээ тодорхой байгаа билээ. Энэ ч утгаараа МАН-ын санаачилж буй хуулийн нэмэлт өөрчлөлт УИХ-ын чуулган дээр хэлэлцүүлэг болоод гал багатай өнгөрөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-15 12:47

Аюурсайхан сайд болох ёстой хүн

Зочин
Зочин
2022-06-15 12:48
Reply to  Зочин

Даваасүрэнд эрчим рүчээ өгч баяжуулах нь уу

Их мэдэх
Их мэдэх
2022-06-15 12:52

Даваасүрэн том төсөл хөдөлгөхгүй байна гэж орилоод ҮХНӨ-ийг эсэргүүцэж байгаа нь Х.Болорчулууныгаа Эрчим хүчний сайдаар томилуулах тактик. ТЭЦ-3 ЫГ компани нь ш�##�гарчихсан байхад тендерийг нь цуц�##�ж байсан хулгайч. Тэгсэнээ хот хөлдлөө гээд орилоод байдаг

90000000
90000000
2022-06-15 12:56

Даваасүрэн Болорчулуун нарын Хятадын ТВЕА гэх компанаас ХАХУУЛЬ авсан хэрэг яагаад чимээгүй болов

Дорж
Дорж
2022-06-15 15:58

Энэ 2 орон гаран хашаач урваж мэдэхп урвагчидаас МАН с�##�ах цаг болсон

Бөх сонирхогч
Бөх сонирхогч
2022-06-16 07:58

Олзонд шунагсад, хувийн эрх ашгаар шантааж хийгсэд.

Зочин
Зочин
2022-06-16 11:42

Яаран өөрчлөлт хийгээд бушуу туулай борвиндоо баастай гэгчийн үлгэр болох вий. Ард түмний сан�##� асуулгыг хуулийн дагуу явуулж тогтолцооны, системийн өөрчлөлт хийх хэрэгтэй санагдана. Урь нь ҮХНӨ хийхдээ иргэдийн төлөөлөгчдийнсан�##�ыг авахад өөрчлөлт хийхийг хүссэн хүмүүсийн сонгосон хүмүүс очоод жинхэнэ идэвхтэй сан�##� гаргах хүмүүс цөөхөн очсон. Зарим иргэд тиймасуулга болсныг огт мэдээгүй. Ингэж цаашдаа хэлбэрдэж болохгүй.!!!

Зочин
Зочин
2022-06-17 02:11

Массд та�##�агдсаагаад байх юмгүй наад гишүүд чинь зөв л дуугарсан байна. Жил болгон л нэг сэгсэлзүүр гарч ирээд Үндсэн хууль самардаг боллоо

Монгол хүн
Монгол хүн
2022-06-17 09:48

Судсаар нь монгол цус урсаж байгаа Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд эх орноо хайрлах харамлах сэтгэл төрж байгаа гэж боддог шүү.Арай сайдын суудлын төлөө үзэл бодлоо зарж идэх монгол эрчүүд биш байхаа.Эх орноо өмгөөлж хамга�##�ах хүмүүс монгол эрчүүд та нар шүү.Өвөг дээдсийн өмнө хүлээсэн үүрэг чинь шүү дээ.Үр удамдаа эх орноо даатган үлдээлээ харж хамга�##�ж яваарай гэж захисан захиас байна.Гэтэл эх орноо энх амг�##�ан энэ цаг үeд арчаагүйгээсээ болж өрөнд �##�дчихлаа гэж хэлээд өвөг дээдэс дээрээ очих уу.Монголчууд минь бодож болгооцгоо.

Холбоотой мэдээ

Back to top button