Гадаад мэдээДЭЛХИЙ

Ватикан ижил хүйсийн хуримыг ивээж эхлэх боллоо

Ромын пап лам Францис Католик шашны номлогч нар сүмийн энгийн зан үйл, мөргөлийн нэг хэсэг биш тохиолдолд ижил хүйстэй хосуудыг ивээж болно гэж шийдсэнийг Ватикан даваа гарагт /2023.12.18/ мэдэгджээ.

2021 онд Ватиканаас гаргасан тогтоолыг энэхүү шийдвэр нь хүчингүй болгож буй. Мөн Гэгээн ширээт улс ижил хүйстэй хосуудыг ивээх нь хэвийн бус нөхцөл байдлыг хуульчлах биш Ертөнцийн эзэн бүгдийг хүлээн авдаг гэдгийг харуулж буй бэлэг тэмдэг гэсэн байна.

Тус шийдвэрийн талаарх баримт бичиг дээр номлогчид тохиолдол бүрийг тус тусад нь авч үзэж, өөр шийдвэр гарган энгийн ивээлээр дамжуулан Ертөнцийн эзний тусламжийг эрэлхийлж байх магадлалтай хүмүүсийг сүмд ойртохоос хориглох ёсгүй гэж бичжээ.

Баримт бичигт ивээлийг хуримын ёслолтой ямар нэгэн байдлаар холбож болохгүй, гэрлэх ёслолын хувцас, заншил, үг хэллэг оролцуулалгүй хийх ёстой гэж нэмж бичсэн байна.

Ватикан ижил хүйстэндээ татагдах нь гэм биш харин ижил хүйсийн үйлдэл хийх нь гэм гэж заадаг. Францис 2013 онд Пап ламаар сонгогдсоны дараа дэлхий даяар 1.35 гаруй гишүүнтэй Католик сүмийг ЛГБТ хүмүүст илүү нээлттэй болгох тал дээр ажилласаар ирсэн юм.

ЛГБТ хүмүүст сүмийн үйлчилгээ үзүүлдэг Иезуит урсгалын Америк номлогч Жеймс Мартин энэхүү шийдвэрийг сайшааж, томоохон дэвшил гэсэн байна. Харин АНУ-ын Нотре Дам их сургуулийн теологийн профессор Улрих Л.Леннер шинэ удирдамж нь үл ойлголцолд хүргэж, төөрөгдөл үүсгэх болно гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Анхболд
Анхболд
12 сар 20, 2023 09:46

Өөрөө ижил хүйстэн юм уу

Зочин
Зочин
12 сар 20, 2023 10:20

Энэ дэлхийн хамгийн тэнэгүүд бол ижил хүйстнүүд. Яагаад гэвэл тэд м�##� болон бусад адгуус амьтадаас долоон доор сэтгэхүйтэй. Өт ялаа шавж хүртэл эсрэг хүйстэнтэйгээ л эрсэлддэг. Гэтэл ижил хүйстэй хүмүүс яаж хоорондоо эрсэлдэх вэ боддоо. Ийм болохоор л тэнэгүүд гэж байгаа юм. Хэн нь эр хэн нь эм болж үр төл гаргах вэ. Гүй мөн тэнэгийн тэнэнүүд гэхээс өөр юу гэхэв дээ.

Зочин
Зочин
12 сар 20, 2023 10:56

М�##�аас доор амьтад

Зочин
Зочин
12 сар 20, 2023 11:32

өөрөө но той лам байх

Пап бол лам биш шүү дээ
Пап бол лам биш шүү дээ
12 сар 20, 2023 12:16

Лам гэдэг нь төвдийн шашны санваартан шүү дээ. Юм уншиж бай.

Зочин
Зочин
12 сар 20, 2023 16:39

эр эм хоёр нийлж байж зөв тэгш амьдардаг гэдгийг мэддэггүй тэнэгүүд энэ хорвоо дээр нилээд олон байдаг бололтой юмаа.

Энэрэл
Энэрэл
12 сар 20, 2023 17:32

Ариун бичээст бол ижил хүйстнийг дэмжих нь бүү хэл г�##�аар шүүж газарт лааваар булшилж байсан удаатай. Бурхан эргэж буцан эргэлзэж тээнэгэлздэггүй. Энэ буур�##� бол Христийн нэр барьсан сатанизмын лам шүү.

Зочин
Зочин
12 сар 21, 2023 11:30

Сатанист поп утсан хүүхэлдэй гэдгээ бат�##�ж бна!

Холбоотой мэдээ

Back to top button