Нэг дороос 2.3#| "Нийслэлийнхэн утаанаас болж сэтгэн бодох чадвараа 5-10 хувь алдсан, би урд зүгт эрүүл агаарт амьдардаг болохоор зүгээр"
Мэдээ мэдээллийн Eguur.mn агентлаг нүүрсний сонсголын нэгдүгээр шатны хэсгийг өнгөрөгч долоо хоногт өдөр бүрээр нь багцалж, НЭГ ДОРООС агуулгаар хүргэсэн. Үргэлжлүүлэн энэ долоо хоногт өрнөж буй сонсголыг НЭГ ДОРООС агуулгаар багцлан хүргэж байна.
Огноо: 2023.12.20
Үдээс хойших дууд дамжуулалт
Үдээс хойших ирцтэй танилцсанаар сонсгол үргэлжиллээ.
Үдээс өмнөх шууд дамжуулалт
Нэмэлт: 12.00 цаг
Б.Энхбаяр сайд: Нийт 4.8 тэрбум төгрөгийг хоёр ажилтан руу ийм их хэмжээний мөнгийг шилжүүлээд байдаг юм бэ? Энэ мөнгийг аваад байгаа О.Жавхлан ирээгүй байна. Ерөнхий нягтлангаас асууя. Яагаад өөрсдийн ажилтнууд руугаа мөнгө шилжүүлээд байсан бэ?
Тавантолгой түлш ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэг: Тулгабат, О.Жавхлан нар тухайн үед хилээр оруулж ирж байгаа барьцалдуулагчийн гаалийн бүрдүүлэлтийг хийдэг байсан. Гаалийн бүрдүүлэлттэй холбоотой мөнгө энэ хоёрын данс руу ордог байсан. Тэгээд дараа нь гаалийнхаа бүрдүүлэлтийн маягтаар тооцоогоо хаадаг байсан. Эд нар бүгд гаальд тушаасан анхан шатны баримтаараа нотлогдож байгаа.
Б.Энхбаяр сайд: Үгүй ээ, танай компани худалдах худалдан авах гэрээний хүрээнд ААН-ээс барьцалдуулагчаа аваад байгаа. Яагаад тэр компанидаа бус ажилтандаа мөнгө шилжүүлсэн юм бэ? Энэ мөнгийг өөр зориулалтаар ингээд байгаа юм бэ? сэжигтэй асуудал болоод байна. Таны тайлбар тохирохгүй байна. Танайх барьцалдуулагчаа угаасаа гэрээгээр хийдэг байхгүй юу?
Тавантолгой түлш ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэг: 2019 онд бол БНХАУ-аас оруулж ирж байсан. Хил дээр Тавантолгой түлш ХХК-ийн нэр дээр орж ирэхэд нь тэнд гаалийн бүрдүүлэлт, гаалийн татварыг төлдөг байсан. Манай ажилчид тэнд очоод мөнгөө бэлнээр төлөөд анхан шатны баримтаа бүрдүүлээд явдаг байсан.
Б.Энхбаяр сайд: Танай барьцалдуулагч авах гэрээ хийчихсэн байхад тэр компани чинь гаалийн бүрдүүлэлтээ хийдэггүй юм уу. Танай ажилтан яагаад тэнд очиж давхар мөнгө шилжүүлээд байгаа мэтээр мөнгө гаргаад байгаа юм?
Тавантолгой түлш ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэг: Хил хаалттай ковидын үед явагдаж байсан. Гэрээг БНХАУ-ын компанитай хийсэн. Гаалийн бүрдүүлэлт нь "Тавантолгой түлш" ХХК гэдэг нэр дээр орж ирж байгаа. Тэгэхээр манай ажилтан очиж байж гаалийн бүрдүүлэлт хийдэг байсан үе.
Б.Энхбаяр сайд: Ийм санхүүгийн схем байдаг юм уу шинжээч ээ... Би сайн мэдэхгүй байна.
Шинжээч: Ажил үүргийн чиг үүргийн хуваариар иймэрхүү гүйлгээг тодорхой хэмжээнд хийж болно. Гэхдээ эдгээр хүмүүсийн данс руу шилжүүлсэн мөнгийг цааш нь хөөн шалгахад тодорхой хэмжээний мөнгийг хувийн хэрэглээнд зарцуулсан байсан нь баримтаар нотлогдож байгаа.
Б.Энхбаяр сайд: За, үүнийг хуулийн байгууллагад нэмж шалгуулах асуудал болж байна.
Нэмэлт: 11.00 цаг
Д.Ганбат: Нийлэлийнхэн утаанаас болж сэтгэн бодох чадвараа 5-10 хувь алдсан, би урд зүгт эрүүл агаарт амьдардаг болохоор гайгүй байгаа
Тавантолгой түлш ХХК-ийн санхүү эдийн засгийн газрын дарга: Бид нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулаг. 12500-13000 төгрөгт борлуулбал бид алдагдалгүй ажиллах байлаа. Энэ алдагдал дундаас бид 600 тэрбум орчим алдагдалд орсон.
Д.Ганбат гишүүн: Тавантолгой түлш ХХК-ийн ярьж байгаа зүйл нь яг л сонгуулийн сурталчилгаа шиг байна. Үр дүн тааруу байна. Буруу замаар будаа тээгээд байгаа юм биш үү. 2.5 их наяд төгрөгийн асуудал байна. ЭТТ ХК-иас 1.1 их наядыг авчээ. Дээр нь өр авлага гэж их юм байна. Энэ ЭТТ ХК-иас авсан юмаа хэзээ яаж буцааж өгөх юм. Ярьсан зүйл юу байна. Энэ утаа чинь сүүлийн үед өөр болсон байна. Хүмүүс ярьж байгаагаар хүүхдүүдийн цуснаас хүнд элементүүд илрээд эхэлсэн байна. Үүнээс болж нийт хотын иргэдийн сэтгэн бодох оюуны чадавх нь 5-10 хувь буурсан гэж байна. Би ч яахав урагшаа эрүүл агаарт амьдардаг хүн. Тэрэнд нь арай орчхоогүй байгаа юм шиг байна. Та нарыг ярьж байгаа юманд автахгүй байгааг бодоход.
Нэмэлт: 10.30 цаг
Санхүүгийн программ хэрэгтэй байсан учраас нөхрийнхөө хадгаламж руу байгууллагын данснаас мөнгө шилжүүлсэн
Б.Жаргалмаа гишүүн: 2019 онд сайжруулсан түлшийг агаарын бохирдлын эсрэг хэрэглэж эхэлсэн. Зарим материал нь бас л устсан байна. Яагаад архивын материал устдаг юм бэ? Актлахаар санал оруулж буй эргэлтийн хөрөнгөд 2019 онд худалдан авснаас үлдсэн 0.868 тонн 668,360 төгрөгийн 2021 оны худалдан авсан 160,23 тонн буюу120,172,500 төгрөгийн үнэ бүхий нийт 161.098 тонн буюу 120,840,860 төгрөгийн гурил байна. Үүнийг бас тайлбарлаач?
ТТТ ХХК-ийн ерөнхий Алтансүх: Шахмал түлшинд нарийн технологи байхгүй. Хил гааль хаалттай ковидын үед барьцалдуулагч материал тасалдсан. Үүнийг орлуулах байдлаар гурил ашиглах гэж байсан боловч болоогүй. Агуулахад 2-3 жил хадгалагдсан учраас агтлахаас аргагүй болсон.
Б.Энхбаяр сайд: Тавантолгой тулш ХХК-аас Зерован ХХК-д нийт 8 удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхчулуун болон мөнгөөр зарлагадаж, улмаар иргэн О.Ууганбаярын Төрийн банк дахь хадгаламжийн дансанд шилжүүлсэн байна. О.Ууганбаяр нь Тавантолгой тулш ХХК-ийн еренхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэгийн нөхөр болох нь УБЕГ-ын лавлагаагаар нотлогдсон байна. Үүнийг тайлбарлана уу?
Тавантолгой тулш ХХК-ийн еренхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэг: Тухайн үед санхүүгийн программ сонгон шалгаруулахад тендер зарлахад өндөр 40 сая гэх зэрэг байсан. Аргагүй эрхэнд, санхүүгийн бүртгэлээ хөтлөхийн тулд программ авсан.
Б.Энхбаяр сайд: Танай компаниас гарсан мөнгө таны нөхрийн хадгалмаж руу орсон байна. Энийг тайлбарлаарай?
Тавантолгой тулш ХХК-ийн еренхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэг: Программ олдохгүй байсан. 10 сая төгрөг дотроо байсан болохоос тэр программыг авсан.
Г.Ганболд гишүүн: 997 тэрбум төгрөгийн өртэй байна. ЭТТ ХК-иас нэг их наяд 69 тэрбум аваад, бичиг баримтууд алга болдог асуудал их байна. 15.5 тэрбумаар Иннер монголиа" гэх зэрэг компаниас нүүрс худалдан авах гэрээ хийсэн байх юм. Нийт 23 тэрбумаар нүүрс худалдаж авсан байна. Ямар учиртай нүүрс вэ? Асар их алдагдалтай компани байхад бие биенээ шагнаад байдаг юм ямар учиртай байна.
Б.Энхбаяр сайд: Мөнгө авсан Ж.Батбаясгалан энэ асуултад хариулах байсан. Ирээгүй.Ер нь энэ компани тендергүйгээр худалдан авалтууд хийдэг. Шинжээч хэлж өгөөч.
Шинжээч: АТГ-д шалгагдаж байгаа гэдэг тайлбар хэлж, тодорхой мэдээлэл өгөөгүй. Зарим албан тоотуудад үндэслэн шууд худалдан авалт хийж байсан байна.
Б.Энхбаяр сайд: ТУЗ-ийнхөн өөрсдийгөө баахан шагнасан байхад Үндэсний Аудитын газраас зөрчилгүй гэж дүгнэсэн байна. Ямар ч санхүүгийн тайлан, архив байхгүй, тендергүйгээр худалдан авалт хийдэг, ерөнхий няглан нь нөхөр рүүгээ мөнгө шилжүүлдэг байхад Монгол Улсын Үндэсний Аудитын газар зөрчилгүй гэж дүгнэжээ.
Шинжээч дүгнэлтээ танилцуулж дууссаны дараа энэ хэсэгт гэрч болон гишүүд асуулт асууж, хариулцгаав.
Тавантолгой түлш ХХК ТУЗ-ийнхөндөө 1.1 тэрбумын шагнал, урамшуулал өгчээ
Шинжээч: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогоолоор "Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай", Засгийн газрын хуралдааны 2018 оны 18 дугаар тэмдэглэлд "Сайжруулсан шахмал тулшний үйлдвэр байгуулах тухай", Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн сайжруулсан шахмал тулш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий Тавантолгой Түлш ХХК-ийг үүсгэн байгуулсан байна.
Хувьцаа эзэмшигчид:
- Эрдэнэс тавантолгой ХК 51%
- Эрчим хучний яам 39%
- ТӨБЗГазар 10%
Баруун бүсийн үйлдвэр: Нийт 3 цех, 9 шугамтай 600,000 тн/жил хучин чадалтай Байршил: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо
Төвийн үйлдвэр: Нийт 1 цех, 2 шугамтай 200,000 тн/жил хучин чадалтай Байршил: Улаанбаатар хот, Баянгол дуурэг, Дунд гол, 20 дугаар хороо
Зуун бүсийн үйлдвэр: Нийт 3 цех, 8 шугамтай 600,000 тн/жил хүчин чадалтай Байршил: Төв аймаг, Сэргэлэн сум, 1 дүгээр баг
2023 оны 10 дугаар сарын байдлаар 2700 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
Таван толгой тулш ХХК нь 2023 оны гуравдугаар улирлын байдлаарх санхүүгийн тайлангаар нийт 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгө, 997.2 тэрбэм төгрөгийн өр төлбөртэй, 583,9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байна. Нийт хөрөнгийн 57.6 хувийг үндсэн хөрөнгө, 27.5 хувийг бараа материалын үлдэгдэл эзэлж байгаа бол нийт өр төлбөрийн 96.0 хувийг Эрдэнэс тавантолгой ХК-аас санхүжүүлсэн хөрөнгө оруулалт эзэлж байна.
Эрдэнэс тавантолгой ХК-аас 1,069.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.
Актлахаар санал оруулж буй эргэлтийн хөрөнгөд 2019 онд худалдан авснаас үлдсэн 0.868 тонн 668,360 төгрөгийн 2021 оны худалдан авсан 160,23 тонн буюу120,172,500 төгрөгийн үнэ бүхий нийт 161.098 тонн буюу 120,840,860 төгрөгийн гурил байна. Энэ нь тухайн үед сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчаар туршилтад ашиглахаар авч байсан.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03/03 дугаартай "Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай" зөвлөмж, Тагнуулын еренхий газрын 2019 оны 01/414 албан тоот, ЗГХЭГ-ын 2019 оны Х/278 албан тоотыг үндэслэн 2019, 2020, 2022 оны худалдан авах ажиллагааны төлөвөгөөнд тусгасан сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх тухай тоног төхөөрөмж, түүхий эд зэрэг бараа, ажил, үйлчилгээг нууцын зэрэглэлд хамруулан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан худалдан авсан байна.
Тавантолгой тулш ХХК-ийн худалдан авалттай холбоотой архивын болон санхүүгийн баримт материал бүрэн бус байснаас шинжээч иж бүрэн дүгнэлт гаргах үндэслэл бүрдээгүй тул холбогдох албан тушаалтнаас түүхий эд материал нийлүүлсэн том харилцагчдын жагсаалтыг гаргуулан авсан болно.
Тавантолгой тулш ХХК нь төлөвлөгөөнд тусгагдаагүй хэт үрэлгэн худалдан авалт хийх, худалдан авсан бараа материалын анхан шатны баримтын бүрдэл дутуу, харилцагчтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэдэггүй зэрэг санхүүгийн зөрчил их байгаа нь компани алдагдалтай ажиллахад голлох нөлөөллийг үзүүлсэн гэж үзэхээр байна.
2018 оноос 2022 оныг хүртэл 7 багц, 179 боодол, 2231 кг, 4357,2 метр, 1323 м2, 180 м3, 4 бошиг, 30 хайрцаг, 1630 хос, 29490 ширхэг нийт төгрөгийн 3,195,746,700.71 бараа, салбог, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийг шаардах хуудсаар авч хэрэглэсэн боловч данс бүртгэлээс хасалт хийгээгүй тайлант уеийн өртөг, зардал, ашиг, алдагдлыг буруу илэрхийлж байсан байна.
Цех, хэсгийн инженерүүд шаардах хуудсаар засвар үйлчилгээний материалыт авч хэрэглэснийг эд хариуцагчаар данс нээн бүртгэсэн тайланг авч зардалд бүртгээгүй зэргээс үүссэн бодитоор байхгүй эргэлтийн хөрөнгөнд бүртгэлтэй хөрөнгүүд тус тус байна.
Тавантолгой түлш ХХК-ийн архивын нэгжийн хадгалалт, хамгаалалт, бүртгэлжүүлэлт дутуу, зарим баримт материал олдохгүй байгаа нь Захиргааны хэлтсээс бичгээр ирүүлсэн тайлбар, ТУЗ-ийн Дотоод аудитын газрын дарга Т.Чин-эрдэнийн цахимаар ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.
Тавантолгой тулш ХХК-аас Зерован ХХК-д нийт 8 удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхчулуун болон мөнгөөр зарлагадаж, улмаар иргэн О.Ууганбаярын Төрийн банк дахь хадгаламжийн дансанд шилжүүлсэн байна.
О.Ууганбаяр нь Тавантолгой тулш ХХК-ийн еренхий нягтлан бодогчоор ажиллаж байсан ІІ.Амарцэцэгиин нөхөр болох нь УБЕГ-ын лавлагаагаар нотлогдсон болно.
ЭТТ ХК-ийн охин компаниудад оруулсан бусад санхүүжилтын талаар өнөөдөр сонсгол явуулж байна. Ялангуяа “Тавантолгой түлш”-ийх төсвийн шинжтэй санхүүжилт. Мөн “Загийн усны хоолой”, Тавантолгой дулааны ЦС, кокос эрчим хүчний үйлдвэр, "Шивээ-Овоо", "Багануур"-т холбогдох асуудал зэргийг хэлэлцэнэ.
Түр хорооны дарга ирцтэй танилцсанаар Нүүрсний хоёрдугаар шатны гурав дахь өдрийн сонсгол 10.00 цагт эхэллээ.
Өнөөдрийн сонсголд гэрчээр оролцогчид:
Үргэлжлэлийг доорх линкээс харна уу. Мөн уншигч та сонсголын туршид гэрчээр дуудагдах иргэдийн нэрсийг дараачийн линкээс харж болно.
Хоёр долоо долоо хоногийн өмнөх нүүрсний сонсголын нэгдүгээр хэсгийн бүрэн эхээр нь буулгасан хэлбэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Даанч тийм байхаа бидоны сэтгэх чадвар их сайн байсан юм Гайх�##�тай
Харин тиймээ! Ганбат гишүүн утаагүй газар амьдардаг болхоор ш�##� ондоо байна. Царай нь гэрэлтээд м�##�ийгаад ер нь л өөр байна шүү.
Кккк. Инээдтэй хүн шүү
Хайр гамгүй огт бодохгүйгээр баруун солгойгүй цацаж байжээ тэр их мөнгийг. Ядаж наад 160 мянган тонн гурилаа солоом сүрэлтэй хольж багсарм�##� тэжээл хийдэг компанид өгч гахай тэжээх хэрэгтэйшдээ.