Гадаад мэдээДЭЛХИЙ

Өмнөд Солонгост Хойд туйлын хүйтэн салхи орж иржээ

Пүрэв гарагт /2023.12.21/ Өмнөд Солонгосын газар нутгаар Хойд туйлын хүйтэн салхи өнгөрсөн байна. Солонгосын цаг уурын алба лхагва гарагийн /2023.12.20/ орой Сөүл, Кёнги, Канвон болон Чунчон мужуудад цочир хүйтрэх анхааруулга гаргасан юм.

Мөн мягмар гарагт /2023.12.19/ их хэмжээний цас орох сэрэмжлүүлгийг гурав дахь дээд түвшинд хүргэн зарлажээ. Пүрэв гарагт Сөүл хотод агаарын температур -22 хувь хүрсэн бол Чёрвон мужид -24.7,  Хвачон мужид -18.4 хүрж хүйтэрсэн байна.

Чэжү хотын өмнөд хэсэг, Өмнөд Чолла мужид нэгээс таван сантиметр цас оржээ. Цас өнөөдөр үргэлжлүүлэн орох бөгөөд, Солонгосын цаг уурын алба мэдээлснээр Чэжү арлын уулархаг хэсэгт 60 сантиметр хүртэл цас орж магадгүй аж.

Эх сурвалж: Korea Times 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2023-12-24 18:36

Оросууд хятадуудтай нийлээд сибирийн ойг маш ихээр огтолж урагшаа хятад руу вагон вагоноор гаргаж байгаагаас хойноос маш их чийглэг хүйтэн агаар орж ирээд манай цаг уурт ч нөлөөлж байгаа. Байг�##�ьд буруу гар хүрсэн л бол сөрөг үр дагавартай.

Холбоотой мэдээ

Back to top button