Нийгэм мэдээ

"Нэг хонь-Нэг жуулчин" хөтөлбөрт Булганы ЗДТГ 100 мянган хонь гаргахаа амалжээ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэх асуудлаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, салбарын төлөөллийн хамт Булган аймагт ажиллаж байна.

Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга болон төрийн холбогдох байгууллагын удирдлагуудад Засгийн газрын хуралдаанаар даалгасан юм.

Иймд аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өвөл ирэх жуулчдыг татахад нутгийн иргэдийн оролцоог хангаж, өвлийн эвент арга хэмжээ хийхэд орон нутгийн санал санаачилгыг дэмжин ажиллах юм.

Мөн “Нэг хонь-Нэг жуулчин” хөтөлбөрийг малчдад тулгуурлан хийх ба Булган аймгийн ЗДТГ-аас уг санаачилгыг дэмжиж 100.000 хонь гаргах амлалтыг гаргасан бөгөөд уг хөтөлбөрийн төлөвлөгөө, аргачлалын талаар мэдээлэл өглөө.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2023-12-24 18:30

Булганыхан яацархаараа ийм сонин юм гаргадгийн? хэдэн м�##�ын буянаар гараа угаахын байна л даа өөр юм сэтгээч!

ЗочинИргэн
ЗочинИргэн
2023-12-24 22:27

М�##�аа м�##�лахаас з�##�хуурч солонгос хүмүүсээр м�##�луулах гэжийгаан бх даа . Монголоор нэг солонгос болох юм байлгүй . Манайхан улам л з�##�хуу болжийна. Мөн ч хачин юмс сэтгэх болжээ . Яанадаа хөөрхийс.

Баатар
Баатар
2023-12-25 01:50

Монголчуудаа хаан банкны өрөнд хэдэн м�##�аа тавьснаас илүү дараа нь со нарын м�##�чин болж хүүрээ чирэв дээ. 1 Солонгос 9 үхэр Монголтой тэнцдэг гэдэг. Хэсэг хугацааны дараа миний хонь тэд болсон авъяа гээд ирэхэд манай м�##� ангил�##�д орсон м�##�чид яах болж байнаа ? Одоохондоо авах мөнгө нь сайхан л байх. Дараа нь еврейчүүд шиг батламж бичгээ бариад ирнэ шүү

Зочинзочиниргэниргэн
Зочинзочиниргэниргэн
2023-12-25 06:00

Өөрийн монгол ахан дүүстээ 1 х�##�уун м�##� бэлэглэчих хоншоортой м�##�чин �##�га уу.турж үхэх дөхсөн юм аа хотод өндөр үнээр борлуулна.муухай долигонуур харагдаж бна.дургүй хүрч бна шүү...

Зочин
Зочин
2023-12-25 10:25

Юун жуулчид монголчууддаа өгчихөөд буцаагаад ард түмнээсээ тусламж гуйгаач ээ!!!!

Back to top button