Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-д хүйтэрч, ачааллын улмаас зарим хотууд халаалт хязгаарлаж эхэлжээ

Бээжин хот 1951 онд агаарын температурыг бүртгэж эхэлснээс хойш үзэгдээгүй хүйтэрсэн байна. “Beijing Daily” агентлаг мэдээлснээр Нанжиао цаг уурын станц ням гарагт /2023.12.24/ сүүлийн хэдэн өдрийн хугацаанд анхны удаа цельсийн тэг хэмээс дээш температур бүртгэж авчээ.

Энэ сар БНХАУ-ын ихэнх бүс нутгуудаар хүчтэй хүйтний давлагаа явж, хойд хэсгийн зарим хотуудад халаалтын дэд бүтцийн ачаалал дээд цэгтээ тулсан байна. Тухайлбал Хятадын төв хэсэгт оршдог Хэнань мужид хэд хэдэн системийн доголдол гарсан аж.

Жиаозуо хот баасан гарагт /2023.12.22/ Ванфан эрчим хүчний станцын үйл ажиллагаа доголдсоны улмаас халаалт хэсэгчлэн зогссон байна. “Jiaozuo Daily” агентлаг мэдээлснээр асуудлыг бямба гарагт /2023.12.23/ шийдэж, ням гарагаас /2023.12.24/ үйл ажиллагааг хэвийн явуулж эхэлжээ.

Мөн Хэнань мужид оршдог Пуянь, Пиндиншан хотууд баасан гарагт эмнэлэг, сургууль, орон сууцны барилгын халаалтыг чухалчлан засгийн газрын ихэнх барилга, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн халаалтыг зогсоосон байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button