УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хоёр сонсгол базагч

"Eguur news" агентлагийн онцолсон 2023 оны тоймын хэсгээс хүргэж байна.

Өнгөрөгч онд Хөгжлийн банкны болоод “Нүүрсний хулгай”-н сонсгол олны анхаарал татав. Сонсголын автор нь Б.Энхбаяр. Хоёуланг нь гардан гүйцэтгэж, ард нь гарав. Парламентын түүхэндээ анх удаа нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хийсэн нь энэ хоёр. Парламентын хувьд эерэг зүйл, нийтийг хэрсүүжүүлэх том алхам болсон. Гэвч сонслоо, харлаа “хулгайч” нараа тэгээд хэрхэх вэ гэдэгт шийдэлгүй үлдсэн нь бухимдал төрүүлсэн.

Хөгжлийн банк: Хөгжлийн төсөл хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор 2011 онд Хөгжлийн банк байгуулсан. Гэвч 10 жил улс төрийн элдэв нөлөөнд орж, улсыг дампууруулах нөхцөл байдалд хүргэсэн нь. Хяналтгүй тараасан мөнгөө эргүүлж олж авах нь чухал байсан. Хөгжлийн банк байх уу, хэрвээ байвал төсөл хөтөлбөрийн санхүүжилт нь үнэхээр улс төрийн нөлөөгүй явж чадах уу, Монгол Улсын гадаад зах зээл дэх баталгааг хангаж чадах уу гэсэн асуултууд үлдсэн.

“Нүүрсний хулгай”: Улсын хилээр 5.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан. Энэ нь 5 тэрбум ам.долларын нүүрсний асуудал. Нийт 3000 жолооч гаргаснаас хамгийн олон удаа гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гарсан 20 жолооч, 15 компани гэсэн тоо гарав.

Сонсголын эхний хэсгээр “Ажнай” Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй Өмнөговийн бүлэглэл орон нутгийн жижиг Тавантолгойг цөлмөсөн байдал. ЭТТ ХК-ийн баруун зүүн цанхийн нүүрс олборлолт, хөрс хуулалтад гуравхан том компани их наядаар туйлдаг нь өмнө нь бичигдэг байсанчлан илээр яригдав. Тэд бол БНХАУ-ын хөрөнгө оруулалттай монгол дахь захирал Э.Оюутцэцэнгийн “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК 3.7 их наядыг, Б.Хишигдоржийн “Хишиг арвин индустриал” 1.4 их наядыг, Б.Чулаанбаатарын “Моннис” нар.

Мөн ЭТТ ХК-ийн 404 их наядын нүүрсний үнэлгээтэй Бортээгийн уурхайг МТАС нэгдэл доорх дөрөвхөн компани 700 тэрбумын тендерээр авчихсан байгаа нь сөхөгдөв.

  • 1. “Монголиан контракт майнинг сервис” ХХК нь: "Хишиг арвин индустриал" ХХК. Эцсийн өмчлөгч нь Б.Хишигдоржийнх
  • 2. "Спейшлмайнинг сервис" ХХК нь: УИХ-ын гишүүн асан Батжаргалын Батбаярын төрсөн хүү Баттулгынх. 
  • 3. “Таван хур" ХХК нь: Дагвадоржийн Саруултуяа, Дорждалайн Даяндэмэд нар үүсгэн байгуулсан. 30 хувийг Д.Дагвадорж, Гарди Б.Гончигдамба нарын "Тэргэннүүр" ХХК, 40 хувийг "Рейн клауд" ХХК эзэмшдэг. Эцсийн өмчлөгч нь Болдын Амгалан. Б.Амгалан нь Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн дүү. 
  • 4. "Админериал" ХХК нь: Quzhou Longyuan Trading Co LLd, Хонг Конг Руйшен Глобал Групп ХХК, Моновант ХХК. Эцсийн өмчлөгч Ц.Лхамжав. Гүйцэтгэх удирдлага БНХАУ-ын иргэн Хасбаатар. "Моновант" ХХК-ийг Хасбаатар, Ц.Ламжав нар эзэмшдэг.

Нэмээд: “Моновант” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Ламжавын дүү Ц.Чулуунзагдын нэр дээр хоёр ТББ, нэг компани бүртгэлтэй байна. “Төрөлх Алтай” НҮТББ нь найман үүсгэн байгуулагчтай бөгөөд нэг нь Д.Амарбаясгалан аж.

Дээрхээс Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагдаар толгойлуулсан маш том бүлэглэл байгаа юм биш биз гэх асуултын эхлэл болсон.

Нөгөө талаар Б.Ганхуягийг оролцуулсангүй. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ж.Батбаясгалан, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, А.Амундра гэсэн чухал гэрчүүд ирсэнгүй. Тэд сонсголд ирээгүй байдлаараа ялсан баатрууд шиг, нөгөө талаараа толгойг нь илээд хаацайлаад өнгөрч байгаа хэлбэр болон үлдэв.


Энэ тухай дэлгэрэнгүйг хүргэсэн 2023 оны тойм: “Аутист” улстөрч нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
2023-12-25 11:55

сайн хуульч нар ямар их хэрэгтэй гэдгийг Энхбаяр сайд харуулж чадлаа нотлох баримтын үндсэн дээр л хуульч нар ярих ёстой түүнээс биш хэн ч худ�##� ярьж чадна одоо үед үнэн ярьдаг хүн байхгүй болсон тийм учраас сайн хуульч нарыг дараагийн их хур�##�д гаргах л хэрэгтэй дээ

Зочин
Зочин
2023-12-26 12:17

Энэ ХОЕР сонсгол хоеулаа улс төржилт , популизм болоод дууссан даа .Ямарч зорилгогүй сөрөг хүчнээ намнах хэрэгсэл болсон.Зорилго гэдэг нь бүхнийг харлуулах биш хэрэгтэнг олоход л байх ёстой байсан.Гэтэл С.Ганбаатар , АДЬШАА нар компанитай юм уу гэж ( хулгайч юм шиг байна ) гэх мэт мессеж өгөөд байх шиг. 5.2 сая тонн нүүрс га�##�ийн бүрдүүлэлтгүй гарчээ гэж байх юм.Га�##�ь бүрдүүлэлт хийж хилийн цэрэг давхар ш�##�гаад гаргадаг.Гэтэл ямар байцаагч бүрдүүлэлт хийлгүй явуулдаг, яагаад хилийн цэрэг нь давхар ш�##�гаагүй юм бэ гэдгийг нягт�##�ж ш�##�гаагүй байж ийм мэдээ гаргав гэдгийг би ойлгохгүй байна. Шинжээчээ зүгээр л ямарч мэдлэггүй хүмүүс томилсон юм бээ.НД ын 425 сая төгрөг төлөөгүй байна гэнэ.Тэгээд сонсгол дээр ярих асууд�##� мөн үү.Тэгээд дансаа буруу биччихээд тэгээд дайраад байж болохгүй шүү дээ. Хамгийн хямд хөрс оруул�##�т �##�ь компани хийв. Түүнтэй харьцуулж яагаад өндөр өртгөөр хөрс хуулав. Яагаад хятадад 1т=470$хүрч байхад газар дээрээс нь 70 $ аар зарж монгол улс биш хятадууд ашиг олов.3 рейсээр нэг машины үнэ хийж байсан гээд ш�##�гах ажлаасаа гажсан сонсгол болсон.

Зочин
Зочин
2023-12-25 13:13

Цаадуул чинь тэгээд бүгд л нэг хуулийн сургуулийн диплом олоод авчихсан байдаг

Зочин
Зочин
2023-12-25 13:12

Яагаад Аюурсайхан Амундра нараа дуудахгүй авч өнгөрсөн нь сэжигтэй. Сонсголын үр дүн юу болов

Зочин
Зочин
2023-12-25 16:58

Сонсголын бэлтгэлийг маш чамбай бэлтгэж, туйлын хариуцлагатай удирдан явуулсан Б.Энхбаярт баяр хүргэе! Шинжээчдийн баг маш сайн ажиллажээ. "Боов" хэмээх жул Оюунчимэг, "Босоо" гэх нус Ганбаатар хоёр үзэгч түмний шившиг болсон.

Орд
Орд
2023-12-25 20:43

Баяр хүргэе. Энхбаяр л мөс зүсэж бна даа. Сонсголоос Ажнай Батэрдэнэ, Женко-Баясглангын бүлгээс гадна Амарбаясглан толгойлогчтой том мафи үүсэж бгаа юм бна. МАН ын Жунай2 гэж Амарбаясгланг хочилсон үнэн бна. Үүндээ Тэр нөхөр Өнөрөө-Мандахбаяр гэсэн сэтгүүлчдийн бүлэг элсүүлж бас 30,0 сая доллар оруулж ирж угаасан бна.

Угаар Пурнаа
Угаар Пурнаа
2023-12-26 23:53

Базуулах зүйл ч манайд нэмэгдээд л байна даа.
Одоо шүүх засагл�##�аа ярив�##� зүгээр л байна, тиймээ.

Энхтуяө.
Энхтуяө.
2023-12-27 07:32

Ямартай ч хуультай орон гэдэгээ нэг мэдрүүллээ.Ард түмэн эндээс маш саын оылнолт авсан байх аа гэж найдья.Бид энд шүлс шиг ц�##�ин тэтнэврээ авч сарын хэрэглээндээ хүрэхгшй бүгд зээлтэй амьдарч бөйхөд бидниы баялагийг гадагш нь ямар ч га�##�ьгүйгээр зөөж нөхөд хэмжээлгүй баяжиж байна

ЗочинATG
ЗочинATG
2023-12-27 15:43

odoo udaa buuruulna gej jil 500 terbum zardag garuudiig shalgaj sonsgol hiigeerei

Холбоотой мэдээ

Back to top button