Төрийн тэргүүн: Гадаад харилцаа тэлсэн ч, “2027 онд ч хаанчилна”, "ардчилал шалаар нэг", "улс төрд орцгоо"

"Eguur news" агентлагийн онцолсон 2023 оны тоймын хэсгээс хүргэж байна.
Төрийн тэргүүний манлайлал ямар байв.
Манлайлал: Ямартай ч том гүрнүүдтэй томоохон айлчлалууд тасралтгүй хийж гадаад харилцаагаа үлэмж тэлсэн Ерөнхийлөгч боллоо. ҮАБЗ-ийн тэргүүний хувиар үе үеийн Ерөнхийлөгч нартай уулзаж, ҮАБ, эв нэгдэл, гадаад, дотоод бодлогын асуудлаар үе үеийн Төрийн тэргүүдтэй хамтран ажиллах, зөвлөлдөх механизмыг байгуулсан. Ерөнхийлөгч болсон даруйдаа 2021 онд ОХУ-аас эхэлж байсан гадаад харилцаагаа том гүрнүүдээр тасралтгүй үргэлжилжлүүлсэн. Францыг Ерөнхийлөгч Макроныг урьж, уригдаж, НҮБ-ын индэр дээрх үг хэлж, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг урьсан гэхчлэн ач холбогдол өндөртэй айлчлалууд түүний үед хийгдэв. Улмаар манай улсын нэр хүнд олон улсын тавцанд өсч, байр суурь бэхжиж байгааг айлчлалуудаас харж болно.
Зүтгүүр: Нөгөө талаар У.Хүрэлсүх 2027 онд төрийн тэргүүнээс бууна. Энэ замаа тэгшитгэх, цаашлаад эцэг хууль хөндөх замаар дахин сонгогдох боломжоо олох нюансууд нь 2024 оны сонгуулиар бүрдэх парламентаас шалтгаална. Эрх хэмжээгээ өргөхийн тулд одоогоор ойр дотныхноо улстөрд оруулах. Зөвлөх Б.Даваадалайгаа Баянхонгорт, дүү У.Отгонбаярыгаа Сүхбаатарт, зөвлөх С.Лүндэг, хүргэн Б.Пүрэвдагва зэрэг ойрын садан төрлүүдээ эрэмбэлэн бэлтгэж суугаа юм.
Ухралт: Энэ оны төгсгөлд онцлохгүй орхихын аргагүй нэг өнцөг бол сэтгүүлчийн цагдан хорьсон явдал. Түүний ангийн найз Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг цэргүүдийн үхэлтэй холбох буруутгал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр чамгүй хөвөрсөн. Улмаар ШЕЗ-ийн гомдлоор дамжуулан хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд халдаж сэтгүүлчийг хорьсон нь ардчиллын индекст асар сөрөг нөлөөг авч ирэх эрсдэл үүсгээд буй.
Энэ тухай дэлгэрэнгүйг хүргэсэн 2023 оны тойм: “Аутист” улстөрч нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uiliin ur ni ergej irne g###gnuudiin
2024 онд ман ан-ыг бүү сонго.зөв боловсролтой зөв хүнийг сонгох хэрэгтэй
Арай ч садан төрлийн улс төр хийж доошлохгүй байх оо.
Лүндэг гэгч нь БЗС зээлээр сурсан мөртлөө англиар ч ярьж чаддаггүй, ичмээр. Тэгээд бас муугаа мэдэхгүй aлбан тушaaлд дуртай.