Гадаад мэдээДЭЛХИЙ

Инчон хот нэг хүүхдэд олгох тэтгэмжийг 100 сая вон болгоно

Инчоны захиргаа тус хотод төрсөн хүүхдүүдэд 18 нас хүртэл нь нийт 100 сая воны (76,746 ам.доллар) тэтгэмж олгох болсон байна. Ингэхдээ улсын болон орон нутгийн захиргаанаас өгдөг 72 сая вон дээр хотын төсвөөс 28 сая вон нэмэх болжээ.

Ирэх жилээс хэргэжиж эхлэх энэ хөтөлбөр нь Инчон хотын оршин суугчид янз бүрээр хүлээн авсан байна. Мөнгөн тусламжийг дэмжих хүмүүс байх ч зарим иргэд дан ганц мөнгөн тусламж өгөх нь хангалтгүй гэж бодож буйгаа илэрхийлсэн юм.

Өмнө нь тус хот жирэмслэлтийн болон түүнтэй холбоотой эмчилгээний зардалд 1 сая вон, амаржсаны дараа 2 сая вон , эцэг эхийн тэтгэмжид 18 сая вон, сар бүрийн хүүхдийн мөнгөнд 9.6 сая вон, хүүхэд асрах болон хооллоход туслан 25.4 сая вон, бага, дунд, ахлах сургуулийн боловсролд туслахад 16.5 сая воныг өгдөг байжээ.

Инчон хотын дарга Ёо Жон Бук

Шинээр баталсан төслийн дагуу жирэмсэн эмэгтэйчүүдийн унааны зардалд 500 мянга, хүүхдийн анхны төрсөн өдрөөс эхлэн долоон нас хүртэл сар бүр 100 мянга, 8-аас18 нас хүртэл сар бүр 150 мянган вон өгөх юм.

Одоогийн байдлаар Инчон хотын захиргаа энэ төсөлд зориулж 40.4 тэрбум вон төсөвлөжээ. Энэ бодлогын талаар тус хототд оршин суудаг хүн “Одоо үед хүүхэд өсгөх нь өртөг өндөртэй учир энэ бодлого хүмүүст туслах нь мэдээж” гэсэн байна.

Харин 50 гаруй настай сувилахуйн багш Кан Юн Сок “Миний бодлоор хамгийн чухал зүйл бол эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ өнгөрөөх цагтай байх явдал” гэж хэлж, зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь хангалтгүй хэмээсэн юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button