СУДАЛГАА: Бага насандаа мууртай ойр байх нь шизофрени тусах магадлалыг ихэсгэж магадгүй
Австрали эрдэмтэд багаасаа мууртай ойр байсан хүмүүс шизофрени тусах эрсдэл илүү байж магадгүй гэдгийг харуулсан судалгаа хийжээ. "Schizophrenia Bulletin" сэтгүүлд тус судалгаа энэ сарын эхээр нийтлэгдсэн байна.
Эрдэмтэд 1980-аас 2023 оны хооронд явагдсан муур тэжээх болон шизофренитэй төстэй эмгэгүүдийн хамаарлыг судалсан эрдэм шинжилгээний ажлуудад мета анализ хийсэн байна. Тэд нийтдээ 1915 судалгаа илрүүлсний 17-г нь эцсийн анализдаа оруулсан аж.
Мета анализын үр дүнд бага наснаасаа муур тэжээх нь шизофренитэй төстэй эмгэг тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж гарсан байна. Эрдэмтэд үүний шалтгаан нь муурт байдаг Toxoplasma gondii гэх шимэгчтэй холбоотой байж магадгүй гэж үзэж буй.
Муурт хазуулах, маажуулах эсвэл ялгадаснаас нь хүмүүс T.gondii-н халдвар авч болно. Гэхдээ тус шимэгчийг халдварлагдсан ус эсвэл дутуу болгосон махнаас ч авч болдог байна.
Энэ судалгааны талаар Ютагийн их сургуулийн Хантсман сэтгэцийн эрүүл мэндийн хүрээлэнгийн сэтгэцийн эмч Брент Киус ярихдаа T.gondii халдварласан хулганын тархинд үүсдэг цист допамин ялгаруулж чаддаг гэжээ.
Тэрбээр нэмж тайлбарлахдаа “Тархины мезолимбийн тогтолцоонд допамин их хэмжээгээр ялгарах нь шизофренийн эмгэг жамтай холбоотой. Ийм учраас T.gondii-ээс хамааралтай үүсдэг допамин хий юм харах, сонсоход хүргэдэг байж магадгүй. Мөн тархинд үрэвсэл үүсэх нь шизофренитэй холбоотой гэдгийг харуулсан олон баримт бий. Тархинд шимэгч халдварлана гэдэг нь үрэвсэл үүснэ гэсэн үг хэмээсэн байна.
Эх сурвалж: Yahoo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худлаа байх. Муур чинь өөрийн хүслээр байх дуртай хоргүй амьтан.
Юу гээд солиороод байгаан бэ. Амьтан хайрлаж өссөн хүн өрөвч, сайхан сэтгэлтэй хүн болж өсдөг. Одоо бас амьтан �##�лагаа энэ мэдээгээр зөвтгөх нь үү
Наад үгээ тэр австр�##�ийн эрдэмтэд л хэлээч
Муур хөөрхөн л амьтан ш дээ, хүнд гэмгүй бидний л адил энэ замбуутивийн амьд бодг�##�ь, таар�##�дв�##� хоололчиход зүгээр шүү буян болно.
Худлаа худлаа.муур хөөрхий мөрөөрөө амьтан.бид лав багаасаа муур тэжээсэн,зүгээр л байна даг
Нэг учиртай болоод л Монголчууд эртнээс муур тэжээх дургүй байсан биз
Нэг муу жижигхэн амьтныг хайрладаггүй юмаа гэхэд тамлан зовоолгүй өнгөрөөж чаддаггүй хэрцгий ард түмэн дэлхийн улны ард түмэн болоод явахаас яахав.
М�##�уудаа, ойлгож уншаач. Муурны шимэгч гэж бн.
buyandorjoo yah gej iim medee bichchihvee.manai uhamsar humuujil n tuluvshuugui ard irged ymar baidgiig medeh uu.tejeej baisan amitnaa gargaj haydag setgehui doroi uls ih bii.medeend itgeed huvia hicheegeed aigaad yu ch hiij medne.iimd bichih medeegee bodoj baij niitel.
Амьтан тэжээх их хариуцлагатай ажил. Олон жил хүүхдийн эмч хийсэн хүний хувьд анхааруулахад:1.Эхээс урагт дамждаг TORCH х�##�дваруудын 1 бол Токсоплазмоз. Ө\х олон төрлийн эмгэг ялангуяа тархи усжих эмгэгт хүргэдэг. 1 гол тараагч нь муур гэж үздэг. 2.Сүүлийн үед бэтэг ихсээд байгаа голлон тараагч нь муур, нохой. Иймд амьтан тэжээхдээ МАЛ ЭМНЭЛЭГТ үзүүлж, туулга, вакцинд хамруулах, ариун цэвэр сайн сахиулах.