2023 оны тойм, нийгэм: Хүний жаалхан үр, аравхан настай Х Богд
"Тунамал сайхан Богдыгоо
Туулай жилдээ зална даа" гэх энэ дууг Монголчууд 1920-иод оны сүүлээр дуулж байсан гэдэг. Энэ мөртийг дурдсан учир гэвэл бид үзэсгэлэн болгогч хэмээх 2023 оны туулай жил Х богдоо залав. Бэлгэ ерөөлөөр гэх үү, хувь зохирлоороо ийм үйл явдал бидэнд тохиолоо гэх үү ямартай ч бид аравхан настай, ихэр амьтай богдтой болсон. Түүнд одоогоос дөрвөн сарын өмнө Х Богд Жавзандамба эрдэнийн эрхи ёсчлон хүртээснээр албан ёсоор залсан юм.
Ном журмаараа бол бид X Богдыгоо Үндсэн хуулиараа олгогдсон эрх чөлөөнийхөө дагуу тодруулсан. Учир нь өөрийн шашныхаа хараат биш удирдагчийг гаргах нь монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн болоод лам хуварга, сүсэгтэн олны эрмэлзэл байсан гэж хэлж болно. Тийм учраас бие даасан, хараат биш Богдын удирдлагатай болох нь энэ үйл хэргийн нэгдүгээр чиглэл байлаа. Харин хоёрдугаарт, шашны үйл хэрэг бол дэлхийн аль ч ардчилсан, эрх чөлөөт оронд үндсэн хууль болоод бусад хуулиараа хамгаалагдсан байдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэдэг үндсэн хуулийн зарчмаа л баримталсан буюу шашныхан хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгаа хэрэг. Гуравдугаарт, Богд гарч ирснээрээ монголчуудын эв нэгдэл, ёс зүй, дээрээс нь гадаад дотоод нэр төр, энхтайван амгалан байх бодлогод ач тусаа өгөх хүч болох учиртай юм.
Энэ утгаар Eguur агентлаг 2023 оны нийгэм бөгөөд оюун санааны онцлох дүрээр Х Богд Жавзандамбыг нэрлэж байна.
-Х Богд тодорсон 1095 хоног-
Бид анх 1640 онд анхдугаар богдыг өргөмжилж байсан түүхтэй. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 383 он улирч энэ хугацаанд бид 10 богд залжээ. Эргэн харбал, тэдний гурав нь л монгол хүн. Тодруулбал, анхдугаар Богд, хоёрдугаар Богд, аравдугаар Богд Монголоос тодорсон.
Уламжлалаараа бол өмнөх Богд дараагийн Богдын дүрээ тодорхойлдог. Х Богд ч ингэж тодорсон. Учир нь IX Богд дараагийн дүрээ тодорхойлохдоо монгол хүн болж төрнө хэмээн айлдвар айлдсан байдаг. Ингээд IX богд таалал төгссөний дараа Х Богдыг тодруулах ажил эхэлсэн.
Ингэхдээ богдуудыг хэрхэн яаж тодруулж ирсэн түүхэн уламжлалууд, номын ёсыг нарийвчлан судалсан гэдэг. Жишээ нь 2013-2015 онуудад зөвхөн судалгаа шинжилгээний ажил л явагдсан. Энэ үйл явц ч нарийн төлөвлөгөөтэй. Дараа нь томоохон хийдүүдийн хамба лам нар, хутагт хувилгаад, гэвш, гавж нарын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсгээс явуулсан судалгааны хүрээнд олон мянган хүүхдийн нэрс бүхий мэдээллийг цуглуулсан байгаа юм. Тэднийг газар байршил, төрсөн цаг хугацаа гээд асар нарийн шүүлтүүрээр шигшиж судалсны дүнд 11 хүүхэд шалгарч үлджээ. Ингээд хуучин цагт Богд дээдсийг тодруулдаг номын ёсны дагуу 11 хүүхдээс есөн хүүхдийг сонгож нарийвчилсан шинжилгээ хийсэн. Тухайн шинжилгээ нь IX Богдын өөрийнх нь эдэлж хэрэглэж байсан шашны эд зүйл болох хонх очир, эрхи тэргүүтнийг бусад адил зүйлстэй холин байршуулсан байх бөгөөд сонгогдсон хүүхдүүдээр таниулах арга байж. Ингэхдээ есөн хүүхдэд болоод аав ээжид нь хэлэлгүйгээр гандангаас бэлэг өгч байгаа гэх нэрээр дуудаж сорилыг явуулсан нь сонирхол татна. Сорилыг зохион байгуулагчдын зүгээс нууц хэвээр үргэлжлүүлж тэдэнд зориулж маш энгийн орчин бүрдүүлж, хүүхдүүдийг чөлөөтэй байлгах тал дээр анхаарсан тухай Д.Чойжамц хамба яриандаа дурджээ.
Ингэхэд таниулах гэж байгаа зүйлс рүү очиж гар хүрсэн хүүхэд ганцхан байж. Бусад нь огт хүрээгүй. Очиж гар хүрсэн гэх тухайн хүүхэд шууд л шашны хэрэглэгдэхүүнүүд рүү очжээ. Тэрбээр өөрийнх нь үргэлж хэрэглэдэг хайртай эрхийг нь шууд олж аваад хүзүүндээ зүүснээс гадна, хонхыг нь олж гаргаж ирээд барьж үзээд, нэг цохиод дугаргасан байгаа юм. Тиймээс түүнийг яг л өөрийнхөө урд дүрийн хэрэглэж байсан юмнуудыг таниж олж авсан гэж үзжээ. Товчхондоо Х богд ингэж тодорсон.
-Өмнөд хөршийн эсэргүүцэл тулгарсан ч бид тусгаар гэдгээ харуулав-
Х богдыг өдийг хүртэл нуух болсон том шалтгаан өмнөд хөрш буюу БНХАУ байв. Тэдний зүгээс Х богд Монголоос тодорсонд уурсахаас гадна Далай ламын хойд дүр манай улсаас төрөх вий гэдэг айдас, эмээлттэй байгаа. Учир нь Далай ламын хойд дүрийг Х богд тодруулах учиртай. Хэрэв Х богд түүний хойд дүрийг Монголоос тодруулбал дэлхийн буддизм шүтдэг сүсэгтэн бүрийн анхаарлыг татаж, гадаад аялал жуулчлал сэргэх шалтгаан болох сайн тал бий.
-Х Богд Жавзандамбын гэр бүл-
Х богд ихэр бөгөөд 10 настайдаа анх олны нүдэнд ил болов. Үүнээс өмнөх долоон жил тэдний гэр бүлд амаргүй даваа байсан нь дамжиггүй. Учир нь энэ асуудал өргөн хүрээнд биш ч учир мэдэх хүмүүсийн хүрээлэлд яригдаж, эзэн биегүй олон таамгууд яригдаж байсан. Энэ агуулга ч тэдний гэр бүл рүү чиглэж байсан юм. Үе үеийн богдууд ч өөр өөрийн амаргүй замыг туулсан байдаг. Учир нь шашинаар буюу сүсэг биширлээр дамжуулж хүний оюун санааг удирдаж болдог. Тиймээс засаглалын хэлбэр ч болж чаддаг улс төртэй дүйцэх хүч гэж илэрхийлж болно. Олон нийт Х богдыг улстөрч эмээ Ц.Гарамжав болон бизнесмен ээж Н.Мөнхнасангаар нь төлөөлүүлж хүлээн авч, ихээхэн шүүмжилсэн ч түүнийг ном ёсоор нь харах, ойлгох хүмүүс ч их байсан.
Харин түүний аав математикч Ч.Алтаннар. Тэрбээр 2016 оны есдүгээр сард Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон. Ч.Алтаннар МУИС-ийн Бизнесийн Сургуульд санхүүгийн дэд профессороор ажилладаг ба өмнө нь АНУ-ын Флоридагийн Их сургуульд туслах профессор, Их Британий Империал Коллеж Лондонд эрдэм шинжилгээний ажилтнаар, Оюу Толгой ХХК-нд бизнесийн ахлах шинжээч, Монгол Германы Ашигт Малтмал Технологийн Их Сургуулийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Тэрбээр 2002 онд МУИС-ийг математикч мэргэжлээр, ШУТИС-ийг санхүүгийн мэргэжлээр төгсөж, мөн АНУ-ын Флоридагийн их сургуульд 2005 онд Хэрэглээний математикийн Магистр (M.Sc), 2007 онд Доктор (Ph.D) цол хамгаалсан байна.
-Х Богд одоо-
Хамгийн сүүлд буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж лам арслант ширээнд залрахынхаа өмнө Х Богдод бараалхсан. Энэ үйл явдал болно гэдэг таамгийг өмнө өдрүүдэд дэвшүүлж байсан ч сүсэгтэн олонд нээлттэй харуулаагүй бөгөөд Х Богдын ирж, очсоныг ч нууцалсан. Эх сурвалжийн хэлж буйгаар Х Богд бурхан номын эрдэмдээ шамдаж, хичээнгүйлэн суралцсаар байгаа аж.
Түүний одоогийн энэ байдлыг үеийн хүүхдүүдийнхтэй нь харьцуулбал нэг талаараа өрөвдмөөр дүр зураг. Тэр найзуудтайгаа тоглож, эрх дураараа өсөж, хүүхэд насаа хүүхэд шиг өнгөрүүлэх насан дээрээ өдий өндөр ачааг үүрэх болов. Хэдий хүний нэг насны хувь төөрөг, тохиол байж болох ч насанд нь ахадсан гэж хэн бүхэнд харагдаж буй нь мэдээж. Гэсэн ч энэ жаалхан үр үүрэхээ үүрч, ирээдүйд дагуулах сайн сайхны төлөө шийдвэрээ аль хэдийнэ гаргасан. Түүний энэ зам мөрийг дагаж дандаа сайн сайхан бидэн рүү чиглэж, сүсэгтэн олны шашиндаа итгэдэг тэр дотоод сэтгэл, бат бөх чанар үргэлжид биднийг тэвэрч байх болтугай.
2023 ОНЫ ТОЙМ
2023 онд нийгмийн салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Ингэхдээ Хот ба сөрөг асуудлын төв, нийтийг түгшээсэн үйл явдлууд, нийгмийг гэрэлтүүлсэн кэйсүүд агуулгаар бэлтгэлээ.
-Асуудлаа дагаж, шийдэл эрэлхийлсэн утаатай, унаагүй, түгжрэлтэй Азийн цагаан дагина-
Шинэ цагийн нүүдэлчдийн гал голомт болсон Улаанбаатар дэлхийн том хотуудын эгнээнд бичигдээд 20 гаруй жилийг ардаа орхисон. Улсын хөгжилд гүйцэтгэх үүргээрээ Улаанбаатар хэдийн метрополис хот болсон энэ сайхан нэрийн ард асар олон шийдэлгүй асуудал оршин суугчдаа туйлдуулж байна. Энэ жил ногоон автобусны дуулианаар Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар ажлаа өгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар хотын асуудалд “базахаар” илгээгдсэн.
Нийтийн тээвэр: Улаанбаатар хотын 1.6 сая хүн амын 45 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Тэдний хэрэгцээнд зориулж 1048 автобус үйлчилгээнд гардаг ч 975 ашиглалтын хугацаа дуусаад 10-аас дээш жил болсон, 7 нь үйлчилгээнд явж байгаад шатчихсан. Нийтийн тээврийг үе шаттай шинэчлэхээр худалдан авах ажиллагаанд нийт долоон компани санал ирүүлснээс хамгийн хямд буюу 134.5 тэрбумын багцын үнэ санал болгосон “Тэнүүн-Огоо” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан байдаг. Гэрээний дагуу 100 автобус Улаанбаатар хотод ирсэн энд тэндгүй замаскатай, он хуучин тээврийн хэрэгслүүд. Эндээс тендерийн булхайн утас хөвөрсөөр 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тэдний дунд автобус засч нийлүүлсэн БНСУ-ын 4 иргэн бий. Хэдий хэрэгтэнгүүдийг олсон ч, өнөөдөр иргэд автобусаа 30 минутаас дээш хүлээж, хүйтэн автобусандаа чихцэлдэн амьдарч байна.
Түгжрэл: Энэ бол их хотын минь үндсэн асуудал. Үе үеийн дарга нар үүнтэй тэмцэх гэж мөн чиг их мачийсан ч цаасан дээрх шийдвэрүүд нь байгаа олохгүй, монгол улсын хүн амын тал хувь нь дөрвөн уулынхаа дунд амьдралынхаа ихэнх идэвхтэй цагийг түгжрэлд өнгөрүүлж буй. Хотын шинэ дарга, түгжрэлийн шинэ сайд хоёр ажлаа авангуутаа өмнө нь дуншиж байсан түгжрэл бууруулах тухай хуулийг зоригтой барьж авч, нийтэд танилцуулсан. Гол шийдэл төв замуудаа тойруулан зогсоолууд барьж, үүнээс дотогш орохоор бол төлбөр төлөхөөр зүтгүүлсэн. Аль ч талаас нь бодоод үзэхэд харалган шийдвэр л дээ. Тийм ч учраас төлбөртэй бүсийн заалт цуцлагдсан. Тэгэхээр нь хүйтэн, хальтиргаа гулгаа, шатахууны хомстолыг хэл амгүйхэн давчих гээд түүхэндээ хамгийн урт хугацаагаар буюу 43 хоног тэгш, сондгойгоор зорчих шийдвэр гаргаад тулгачихсан. Үнэн чанартаа энэ чинь хотыг хамрах 1135.7 км зам дээр 700 гаруй мянган тээврийн хэрэгсэл багтаж, шингэхгүй байгаа асуудал юм.
Шатахуун: Дээрх дугаарын хязгаарлалт шатахууны хомстолын “панчан” бүхий шийдвэр гэж хардмаар. Холбогдох газрууд шатахууны нөөцийн хоногийг хоёр оронтой тоогоор л хэлдэг. Гэвч бодит байдал дээр нүдний гэм болж уурссан иргэд шатахуун түгээгчийг түлхэж гэмтээн, шагийн үнэ 6 мянгад хүрлээ. Шатахууны оочер замын нэгдүгээр эгнээг эзэлж, өнөөх тэгш сондгой зорчих шийдвэрийн утгыг алдуулаад байна.
Эрчим хүч: Улаанбаатарын эрчим хүчний систем сэхээнд орчихсон. Хүйтрээд ачаалал нэмэгдээд ирэхийн цагт эрчим хүчээ хэмнээрэй гэх мессэжийг баруун солгойгүй тараасан. Бас ОХУ нийлүүлдэг эрчим хүчээ багасгах байгаа тул хязгаарлалт хийнэ гэж мэдээлсэн. Энэ цагаас эхлээд цахилгааны хязгаарлалт хийж эхлэв. Гэхдээ хязгаарлалт хийх байршил, цагийг мэдэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, хотоороо харанхуй болчихгүйн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хэмээн “сүрдүүлэв”.
Утаа: Өмнөхөөсөө бүр дордов. Түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахыг хориглоод даруй 3 жил өнгөрч буй. Гэвч утаа улам өтгөрөн уугиж, нийслэлчүүд ханиад харшлаас салахаа байсан. Иргэд цонхоо нээхээсээ айж өвлийн гурван сарыг агаар салхи үзэхгүй, бин битүү сууна гээд бод доо. Өнгөрсөн жилээс утааны асуудлыг барьцалдуулагч руу чихээд эхэлсэн. Хөөрхий “Тавантолгой түлш” компани барьцалдуулагч нийлүүлдэг хэдэн компаниа бөөдийтөл жагсааж байгаад хэвлэлийнхэнд үзүүлж, ийм сайхан барьцалдуулагч хийдэг хэмээн бичээд өг гэж найр тавьсан. Хотын шинэ даргын орлогч ах нарынхаа ач тус нь хэзээ ч гараагүй аргыг хэрэглэж, зуух тараана гэж мэдэгдээд авсан. Хэдэн байршилд суурилуулсан агаарын бохирдол хэмжигчийн мэдээллийг боломжийн байна гэж нүүрээ тахлах гэж ч үзсэн. Яаж ч үзэж тарсан утаа улам л өтгөрч, аюул тарьсаар.
Үер: Улаанбаатар хотод өнгөрсөн зун 1960 оны үертэй дүйцэх хэмжээний гамшиг болов. Байгалийн гамшиг гэхээсээ илүүтэй авилгал хээл хахууль, танил тал ах дүүсээрээ үүрлэсэн нийслэлийнхний балаг байв. Байгалийн ус жам ёсоороо урсаад явчих тэр зам дээр нь суурь цутгаад байшин барьчихсанд учир байгаа юм. 2023 оны үерийн хохирлын хэмжээг тогтоосон ч яг байшин сав, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд толгой дараалан нөхөн төлбөр авсан гэвэл үгүй. Эрхбиш эрдэнэт хүн нь амиа алдсан айлуудад хоёр өрөө байр өгсөн юмдаг. Үерээс үүдээд “Шунхлай” ШТС, “S Outlet” дэлгүүр, “Aqua garden” хорооллыг нураах болсон ч, алсдаа авилгал хороолол уг жагсаалтаас хасагдсан байдаг.
Сөрөг асуудлыг үлгэрлэн үзүүлж буй бидний нийслэлийн бодит үнэн дүр төрх энэ юм. Төлөвлөлтгүй, залгамжгүй, ус агаар шиг мэргэжилтнүүдээ тогоотой хоолондоо ойртуулдаггүй, цаасан дээрх тушаал, шийдвэрээр ажлаа явуулж ирсэн үе үеийн хотын дарга нарын их ажлын үр дүн.
-Бяцхан охины үхэл, эр цэргийн албанд мордоод эндсэн залуус, ёолкны мод амийг нь авч одсон гэр бүл–
Засардаггүй арми:
- 2023.02.27: Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч нас барсан.
- 2023.05.12: Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн 0165 дугаар ангид шинээр цэрэгт татагдаад, дөнгөж долоо хонож байсан 19 настай хүү учир битүүлгээр амиа алдав.
- 2023.06.23: Төв аймгийн Алтанбулаг сум дахь 0119 дүгээр ангид алба хааж байсан 19 настай “Б” нь кросс гүйлтэд гүйх явцдаа ухаан алдаж, улмаар эмчлүүлж байхдаа амь эрсэдсэн.
- 2023.11.13 Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 21 настай төгсөх курсийн оюутан амиа алдав. Эцэст нь салбарын сайд албан тушаалаа үргэжлүүлэн хашиж, улс төрийн карьерээ тодорхойлж, хагацал үзсэн хэдэн айл, хүүгээ албанд мордуулахаас айсан ээжүүдийн залбирал л нүдэнд харагдана.
Танхил бяцхан Дарьяа: Өр өвдөм, зүрх зүсэм аймшиг. Ээжийнхээ энгэрээс салаагүй жаахан амьтныг өршөөлөөр суллагдсан ялтан амдаж авч яваад хөнөөчихсөн. Хэргийн газар ажилласан цагдаагийн дарга уйлчих гээд мэдээлэл өгч чадахгүй байв. Өмгөөлөгч Р.Булгамаа талийгаач охины ар гэр зөвшөөрвөл дуртай тоглоом, нэрээр нь нэрлэсэн хүүхэд хамгааллын шинэ бодлого бий болгох боломжтой гэж хэлсэн. Эвий охиныг ингээд ч гэсэн дурсахсан.
Мөрөөдлийн шинэ жил ба бяцхан зүрхүүд зогсов: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 10 давхрын барилгын 4 давхарт гал гарч гурван хүүхэд ээж, авга эгчтэйгээ амиа алдав. Мөн аврах ангийн гал сөнөөгч, туслахаар ирсэн дээд айлын эмэгтэй ч нас барлаа. Шалтгаан нь шинэ жилийн гацуур шатсан гэх мэдээлэл гарсан. Үнэндээ бол сэхээнд орсон эрчим хүчний үр дагавар гэж харж буй. Үүнээс хэдхэн хоногийн өмнө БГД-т гацуур мод шатаж хөгжлийн бэрхшээлтэй гурван хүүхэд угаартсан билээ.
Эрх чөлөө үнэтэй буюу сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Тэр цагдан хоригдохоосоо хэдхэн хоромын өмнө өрөөнийхөө самбар дээр “Эрх чөлөө үнэтэй” гэж бичсэн. “Хөгжлийн банк”, “Боловсролын зээлийн сан”, нүүрсний хулгай, цэрэг армийн бугшсан ёс зүй гээд тэр асуудлыг хөнддөг сэтгүүлч байж ирсэн юм. Тэр ядарсны нь талд зогсдог, сагаж яваад нь үг хэлдэг, алдаж явахад нь дэвсдэггүй ясны сэтгүүлч. Үүнийхээ төлөө тэр хоригдчихсон.
Малчин эмэгтэйчүүд амиа алдав: 11 дүгээр эхээр орсон цаснаар долоон малчин эмэгтэй амиа алдсан харуусалтай явдал болсон юм. Харамсалтай нь тэд гэрээсээ, машинаасаа ердөө л хэдхэн алхмын зайд амь эрсэдсэн. Ээжийгээ алдсан хүү “Мал бол амь биш шүү. Тэнгэр эвгүйтсэн үед малынхаа араас битгий яваарай л гэж малчдадаа захиж хэлмээр байна” гэсэн. Бас малчин хүн тэнгэр муудахад би өөрөө яах бол гэж хэзээ ч боддоггүй юмаа хэмээн малчид ярьж байсан юм.
-Бидэнд гэрэл гэгээ бас бий-
X Богд & Шинэ хамба: XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц МБШТ Гандантэгчинлэн хийдийн их хамбын суудлаа XXX Хамба номун хан Д.Жавзандоржид шилжүүлэв. Монголын бурхан шашны тэргүүнээр 31 ажиллаж X Богдоо тодруулсны эцэст судар тарнийн номыг төгс эзэмшсэн, лхаарамбын дамжааг дүүргэсэн, сахил санваар, эрдэм мэдлэг төгс хэмээн дараагийн хамбаа өөрөө нэрлэн тодруулсан. Ийнхүү монголчууд туулай жилдээ 10 настай Богд, 43 настай хамбатай болсон юм.
Монголд ирээрэй: Энэ онд аялал жуулчлалын салбараас 600-800 сая ам.долларын орлого олсон. Энэ нь 2.1-2.8 тэрбум төгрөг гэсэн үг. Дэлхийн инфлүүсэрүүдийг урьж оролцуулсан “NUS SUMMIT” арга хэмжээг зохион байгуулж, Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап лам Францисын айлчлал ч мөн тохиов. Мөн БНСУ-ын урлаг соёлын ододын хэд хэдэн баг манай улсад айлчилж, Солонгосчууд метрондоо “Монголд ирээрэй” хэмээн сурталчилгаа хийв.
Баавгайн хөндий ба Ж.Төмөрсүх: Дархадын их хотгор, сүрлэг тайгын “манаач” тэрбээр дэлхийн хүн болсон юм. Найруулагч Хамид Сардарын бүтээл “Баавгайн хөндий” баримтат кино олон улсын 20 шагнал хүртсэн. Ж.Төмөрсүх гол дүрийг бүтээсэн уг кино дэлхийн 5 тивийн ойн санг хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээхийн төлөө тэмцэж яваа эгэл жирийн байгаль хамгаалагчдын амьдралаар сэдэвлэн, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ гэсэн асуултад хариулт эрэлхийлсэн агуулгатай. Тэрбээр НҮБ-ын урилгаар Франц улсад киноныхоо нээлтэд оролцож, таван тивд тайга сурталчлаад ирсэн билээ.
PUBG Mobile-ын дэлхийн аварга монгол залуус: Mobile Legends-ын дэлхийн аваргад анх удаа Монгол баг орсон, PUBG Mobile-ын дэлхийн аваргад монгол баг түрүүлж, мөнгө, хүрэл медалийг хүртсэн, CS2-ын Ази-Номхон далайн лигт анх удаа монгол баг түрүүлж, Азийн наадамд мөнгөн медаль хүртсэн Dota 2-ын баг шигшээ багуудын дэлхийн аваргад ч мөн түрүүлсэн.
Цахим Монгол: Монголчууд “Цахим үндэстэн” болох томоохон алхмаа хийв. Цахим шилжилтийг хурдасгах, хууль хоорондын зөрчил, давхардлыг арилгах 120 хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зургаан сарын турш зүйл, заалт бүр дээр хэлэлцэн эцэслэн батлахад бэлэн боллоо.
Хамгийн олон хуульд өөрчлөлт оруулж байгаа энэхүү төслийг Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал хариуцан ажилласан юм. 120 хуулийн өөрчлөлт батлагдсанаар цахим бичиг баримтыг яг цаасан бичиг баримттай адилхан хэмжээнд хүлээн зөвшөөрөх концепц хэрэгжиж эхэлж байна.
Д.МӨНХБАТ
Б.ХАШ-ИЛД
ЭВЛҮҮЛГИЙГ О.УЛСБОЛД
ӨМНӨХ КОНТЕНТ:
2023 оны тойм, улс төр: “Аутист” улстөрч контентыг ЭНД ДАРЖ уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tom bolood naro banchin shig z####i l bolchihgui bol yamar yumnii gegeenten huvilgaan ve dee joohon huuhdeer shashnii dain hiigeed l
Бүү хуцмой харийн боол.
Тодрох ёстой хүн л тодорно. Яаж ч өөр арга чарга хайгаад ч тодрох ёстой нь л тодорно. Гэгээнтэндээ сүслэмүй. ????????????
Уг нь энэтхэг, түвдээс тодорсон бол итгэх байлаа. Гэтэл Монголоос тэр тусмаа газар ухаж лус савдаг хилэгнүүлдэг хүний удам , Америкийн иргэншилтэй гэхээр итгэх сүсэглэх сэтгэл төрөхгүй юм байна. Зөвхөн энэ хүүхдэд мөргөх гэж гадныхан ирэх үү ? Өөр үзэх юм байхгүй. Түвдэд бол Утай гүмбэн гэхээр сүсэгтнүүд итгэнэ шүү.
Улаанбаатарын газрыг зарж баяжсан хүний ач, улсын төсвөөс хумс�##�ж баяжсан хүний зээ гээд бодохоор үнэн шударгаар, ёс жаягийн дагуу тодруулсан гэдэгт огт итгэдэггүй. Төр бизнес хоёр хоёр хоёр хутг�##�дсан. Одоо шашин нь нэмж хутг�##�дах нь дээ.
Монголоосоо төрсөн нь бид бүхний за завшаан шүү дээ. Лам нартаа итгэ. тэд зөв хүнийг тодруулсан байлгүй. өөртөө болон гэр бүл нь үхэх, өвдөх, зовлонд унахаараа арга чарга хайж, сэтгэлээр унасан, хэцүү үе дээрээ лам дээр очдог байж бусад үед нь муулаад яахав. нэг лам дор хаяж 3000 сайн, муу нүдэнд үл үзэгдэх дагагчтай шүү. Лам нар толгойлогчоо сонголоо. Нөгөө т�##�аас айлын жаахан хүүхдийг хайрлаж, муу үг хэлхээ боль. харин ч ийм ухаантай математикч аавтай Богдтой болсондоо бид баярлах ёстой шдээ. Лам нарын тухайд гэвэл энгийн нэгэн хүн баранд, каракоед сууж архи ууж байхад лам нар хэдий мах идэж, хааяа архи ам�####�г, уудаг байж болох ч өдөр бүр бурханыг санан дурсаж, өршөөл эрж, номоо уншдаг шүү.
Тодрох ёстой нь тодорчээ!!!!!!!муу амтай бирднүүд цаашаа цаашаа
Эмээ өвөөгийх нь �######�ийг сайн долоо.
Шун�##�тай эмээ нь хөөцөлдөж байгаад хийчвүү
Чи болиоч үүнд эмээ ямар хамаатай юм. Дандаа юмыг харлуулдгаа боль. Сайхан хүү байна, хожим хойно чамд биш юмаа гэхэд чиний ач зээ нарт чинь тус болох юм билүү. Чи тэнэг байж болно гэхдээ энэ жоохон хүүд ингэж хандаж болохгүй.
Х�##�х б�##�чирхан Богд гэгээнтэн минь эрүүл саруул,энх тунх бх болтугай. Бурхан ивээг
Жаахан хөөрхөн Богд минь, эрүүл энх байгаарай. Буддын шашны шинжлэх ухаанч чанарыг илүү тодруулж, мухар сүсгийг х�##�аарай. Оюун ухааны зуун шүү дээ. Аав ээж нь толгой сайтай болохоор манай жаахан хөөрхөн Богд маань их эрдэм номтой, �##�дартай хүн болох байхаа
Өнөөдөр бид хэддүгээр зуунд амьдраад байнаа. Лав л 19 болон 20 дугаар зуун биш байлтай. Өнөөгийн энэ нийгэмд богд могд туй ч хэрэггүй. Өнөөдөрийн суд�##�гаагаар монголын насанд хүрсэн хүн амын 40 орчим хувь нь буддын шашин шүтэж байна. 40 орчим хувь нь ямарч шашин шүтднггүй 20 орчим хувь нь исус ислам баөгийн шашин гэх мэт өөр шашин шүтдэг. Тэгэхээр иргэд богд могдод мөргөөд хүлцэнгүй байдаг үе нэгэнд ард үлдсэн. Тиймээс бага насны хүүхдийг Богд болгож амьдр�##�аар нь тоглох хэрэггүй. Хүүхэд үеийн нөхлөдтэйгээ тоглож наадах хэрэгтэй. Насанд хүрээд эхнэр авах хэрэгтэй. Мөн орчин үеийн сэхээтний амьдр�##�аар амьдрах ёстой. Энэ эрхийг хүчээр хасах хэрэггүй.
Хөөрхий дөө бумбайчихаад хүний үр шүү дээ. Богд минь.
Монголчуудад олон тохиохгүй аз шүү. Х Богдтой болсондоо бид баярлах ёстой. Сайхан хүү байна. Хар, цагаан хэл ам холуур тойрох болтугай.
Энэ хүүхдүүдийн богд гэж юу бхав. Тоглоомын хүүхэлдэй гэдэг нэр л яг ононо.
ch bol hooson tolgoi Mongoliig ul toogch hitad uls ene humunii ireeduid uzuuleh noloololoos bolgoomjilj manai tord daramt uchruuldag gej baigaa ted chamaas dor setgehuu 100 jiliin tsaadahiig harj hogjdog uls shuudee
Өсвөрийн хув�##�з
Америк иргэншилтэй, нялх ачаа ч бодохгүй, шун�##�тай улстөрч эмээ
Хүний жаа-лхан үрийг хүнд а-лбанаас нь чөлөөлье!
Хуланг шоронд хийн байж ингэж гаргаж байна. Ард түмний ганц үлдсэн шашныг нь дураараа зохицуулдаг болж дээ. Бид нарыг үнэхээр басамжлаж байхад зарим нэг нь юу ч анзаарахгүй бодохгүй аялдан дагсаар байхын. Цөвүүн цаг ирж байна даа , сонгуулиар л ухаантайхан шиг байгаасай даа бас жүжиг нтр д итгээд туучив даа.
TIIM EE .MONGOL HUMUUNII TAMIIN TOGOO NII ULGERSHUUDEE...NYLH HUUHDEE BOGD BOLGOHIIN TULD NEG NAIRAG CH A SHOROND HIIGEED ...TEGEED TER NYLH YAHIIN ... MONGOLIIN IREEDUI YMUU... UDAHGUIDEE NYLH N CH NAIRAG CH N CH ... HARIN HARAMSAH TER TCAGT ...MONGOLCHUUD YG YAHIIN YAJCH CHADAHGUI... BUGD .....
Сөрөг энэргитэй хүмүүстэй Монголоо гэж....