Гадаад мэдээДЭЛХИЙ

Алга болсон Навальный Хойд туйлын шоронд байгаа гэжээ

Шоронд хоригдож буй ОХУ-ын сөрөг хүчний зүтгэлтэн Алексей Навальный алга болсон талаар эх сурвалжууд мэдээлсэн. Дэмжигч нар нь түүнтэй холбоо тогтоож чадалгүй хоёр гаруй долоо хоног өнгөрөөд байсан юм.

Тэгвэл түүнийг Хойд туйлд орших Ямал-Ненец мужийн “IK-3” нэртэй хорих ангид байгааг илрүүлсэн хэмээн Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш мэдэгдсэн байна.

Ярмыш “Reuters” агентлагт хэлэхдээ “Энэ хорих ангиа өмнөхөөсөө хамаагүй дор байх болно. Тэд түүний амьдралыг тэвчихийн аргагүй болгохоор оролдож байгаа. Алексейтай холбогдоход илүү хэцүү болгож, тусгаарлахаар ажиллаж байгаа нь илт байна” гэж хэлжээ.

Навальныйн хоригдож буй “IK-3” хорих ангийг өөрөөр “Туйлын чоно” гэж нэрлэдэг байна. Тус хорих анги нь ОХУ-ын хамгийн хүнд дэглэмтэй шоронгийн нэгд тооцогддог. Тэнд хоригдож буй хэрэгтнүүдийн ихэнх нь онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд байдаг аж.

“IK-3” нь Хойд туйлын тойргоос хойд зүгт 60 км зайд оршдог, 1960-аад онд үүсгэн байгуулагдсан шорон. Тухайн үед ЗХУ албадан хөдөлмөр эрхлүүлдэг Гулаг системийн нэг хэсэг болгон ашигладаг байжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-26 11:06

Өөр үзэл бодолтой байсныхаа төлөө ингэтлээ шийтгүүлэх нь харамс�##�тай

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
2023-12-26 11:37

хөөрхийг яах нь вэ орос ч бас харгис шүү

Холбоотой мэдээ

Back to top button