Баян-Өлгийн тойрог: УИХ-ын гишүүд “бөөрөнхийлж”, улстөр судлаачид буруушааж, иргэд дэмжсэнгүй
21 аймгийг долоон тойрог 54 мандаттай, нийслэлийг зургаан тойрог 24 мандаттай байхаар сонгуулийн томсгосон тойргийг УИХ-аар баталсан.
Сонгуулийн 13 тойргийг дараах байдлаар зурсан:
Баян-Өлгийн тойрог: Бусад 12 тойргийн сонгогчид 5-10, Баян-Өлгийнхөн 3 нэр дэвшигч дугуйлна
Бусад 12 тойргийн нэг сонгогч саналын хуудсанд 5-10 нэр дэвшигч дугуйлах бол Баян-Өлгийн сонгогчид гурван нэр дэвшигч л дугуйлах юм.
Монголчууд 2024 онд мажоритар, пропорционал хосолсон системээр нийт 126 хүнээр өөрсдийгөө төлөөлүүлэхээр сонгоно.
-УИХ-ын гишүүд: Мэдэхгүй, нэгэнт баталчихсан, дэмжинэ
УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
-Н.Алтанхуяг: Нарийн махан хуурга болчихлоо, мэдэхгүй-
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Аа мэдэхгүй. Тийм нарийн ухааныг нь бол мэдэхгүй байна. Сонгуулийн тойргийг зурна гэдэг асар нарийн шинжилгээ судалгааны ажил. Сайн л судалж, шинжилж байж хийсэн байх л гэж бодож байна. Асар их судалгаа хийгдсэн. Тэгэхээр нарийн махан хуурга хийсэн байх. Тэгэхээр ардын намынхнаас асуух хэрэгтэй" гэлээ.
-Б.Баттөмөр: Улстөрийн намууд дэмжээд нэгэнт батлагдсан-
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Баян-Өлгийн тойргийг намуудаас асуух хэрэгтэй. Үндэсний цөөнхийн тойргийг тусад нь байгуулъя гэдэг санал. Халх ястан хамгийн олон, дараагийнх нь казах. Нэгэнт шийдсэн учраас одоо буруу зөрүү гээд байх юм алга. Олон ястны дагнасан аймаг Баян-Өлгий. Онцлогтой аймаг. Онцлогийг нь намууд харгалзаж үзээд шийдвэр гаргасан байх гэж бодож байна. Түүнээс биш сонгуулийн тойрог хуваах ажилд би оролцоогүй. МАН, АН-ын бүлэг дээр танилцуулагдсан. Тэр дундаа нэг суудалтай хүн нам ч зөвшилцсөн. Зөвшилцөөд УИХ олонхоороо ингэж шийдсэн зүйлийн талаар зөв, буруу гээд олон зүйл яриад байх хэрэг алга. Нэгэнт болоод өнгөрчихсөн. Ард иргэд харин саналаа хэлэх эрхтэй.
-Б.Баярсайхан: Дэмжихгүй-
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Яг энэ асуудлаар дэмжихгүй гэх байр сууриа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар илэрхийлчихсэн. Монгол Улсын Үндсэн хуульд яс, үндэс, угсаагаар ялгаварлан гадуурхахгүй байх, цаашдаад хүний эрхийг тэгш хангах хуультай. Бүсчилсэн тойрогт нэг аймгийг оруулахгүй орхиж байгаа нь өөрөө бүсчилсэн загвараа эвдэж байгаа хэлбэр. Хоёрдугаарт, Баян-Өлгийн иргэд бусад аймгийн иргэдтэй адил сонголтыг хийж болохгүй гэж гэдэг асуудлыг хөндсөн. Тус аймагт цөөнх доторх цөөнхийнхөө эрх ашгийг бид хамгаалах, хангах үүрэгтэй. Мөн НҮБ-ын тогтвортой хөгжлийн бодлогын дагуу "хэнийг ч орхигдуулахгүй байх, хүний эрхийг тэгш хангах үзэл баримтлал алдагдах магадлалтай байна" гэдэг байр суурьтай байгаа. Үүнийгээ ч илэрхийлсэн.
Байр суурь сонссон гурван гишүүн мэдэхгүй, нэгэнт батлагдсан тул шүүхгүй, дэмжихгүй гэсэн гурван өөр хариулт хэлэв. Сонгуулийн тойрог батлах УИХ-ын чуулганы эхэнд УИХ-ын зарим гишүүд уг нь эл асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан.
-Улстөр судлаач: Өнөөгийн эрх баригчдын сохор бодлого хожмоо асар уршигтай
Улстөр судлаачдын байр суурийг сонслоо.
-Доктор, зөвлөх дэд профессор Г.Цэнд-Аюуш: "Сонгуулийн тойргийг бүсчлэн томсгосон нь зөв. Гэхдээ Баян-Өлгий аймгийг бүсчлэлд оруулахгүйгээр ганцааранг нь үлдээж тусгаарласан нь буруу. Бүгд найрамдах улс уу, автономит улс уу. Тусдаа улс биш биз дээ. Товчхондоо бол ийм л байр суурьтай байна" хэмээлээ.
-Улаанбаатар Эрдэм их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, Доктор /PH,D/, дэд профессор Б.Сүхболд: Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн 2.1 дэх хэсэгт "Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна" гэсэн заалт бий. Энэ заалтыг зөрчиж байна.
Хоёрдугаарт, ганцхан Баян-Өлгий аймгийг үлдээж байгаа нь сонгуулийн тэгш эрхтэй байх зарчмыг зөрчиж байна.
Гуравдугаарт, Өөрсдөдөө зориулж тойрог зурна гэж бий. Улстөрийн шинжлэх ухаанд үүнийг жерримендерин гэдэг. Сонгуулийн системийг өөрчилсөн нь сонгогчдод яаж тусах вэ гэдгийг л анзаарахгүй байна. Уг нь сонгогчид улстөрчдийг сонгох ёстой. Гэтэл улстөрчид "би эндээс гарч магадгүй, манай намд энэ ашигтай байж магадгүй" гэдэг байдлаар сонгогчдоо өөрсдөө сонгочихлоо. Байр нь солигдчихсон гэсэн үг.
-Улстөр судлаач О.Чулуунбилэг: Эрх баригчид Монгол улсын хөгжлийн бодлогыг бүсчилж хөгжүүлэхээр шийдсэн гэж байгаа мөртлөө Баян-Өлгий аймгийг ямар нэгэн бүсчлэлд хамруулаагүй нь ялгаварлан гадуурхалт юм. Баян-Өлгийчүүдийг хөгжүүлэхийг хүсэхгүй байгаа юм уу, эсвэл бүсчлэлийн бодлого биш өөр шалтгаантай гэдгээ МАН тайлбарлах ёстой. Миний харж байгаагаар МАН Үндсэн хуулийг илт, ноцтой зөрчиж байна. Үндсэн хуулийн 2.1-т “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэсэн заалт бий. Нэгдмэл улсад холбооны улсын системийг хүчээр оруулах нь гэмт хэрэг. Ирээдүйд хилийн чанадаас санаатай санамсаргүй автономи эрх сурталдаад эхэлбэл гайхах хэрэггүй. Өнөөгийн эрх баригчдын сохор бодлого хожмоо асар уршигтай.
Бүх Баян-Өлгийчүүдийн эрх ашигт хохиролтой юм. Тусдаа тойрог байснаар. Хоёр сул талтай болчихлоо. Нэгт, Тус аймгаас хамгийн дээд тал нь гурван л гишүүн 126 гишүүнтэй парламентад сонгогдох нь. 126-ийн 3 гэдэг бол ямар ч нөлөөгүй үзүүлэнгийн тоо юм. Хэрвээ намуудын жагсаалтад казах иргэдийн хоёр хоёр квот авсан бол дор хаяж 6-8 казах гишүүний мандаттай, нийт бүсээрээ 12 гишүүнтэй болох боломжоо алдлаа. Хоёрт, Монгол улсын төсөв цаашид бүсийн хөгжлөөр явах, хөрөнгө оруулалт шийдэгдэх бол ямар ч бүсэд ороогүй ганц аймагт олигтой хөрөнгө оруулалт, төсөв тавигдахгүй. Халамжийн төсөвтэй үлдэх нь. Хожих нь улс төрчид, хохирох нь Өлгийн иргэд л байна. Харамсалтай. Хэн нэг нь ҮХЦ-д хандах хэрэгтэй. Угаасаа том тойргийн систем таалагдаагүй нэг нь удахгүй цэцэд хандана гэж харж байна.
Бид 4,5 эрх зүйч, улстөр судлаачтай холбогдсон бөгөөд тэд “дэмжихгүй” буюу эрх баригчдын гаргасан шийдвэрийг буруу хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэднээс дээрх онцлох гурвыг нь хүргэлээ.
-Иргэд: Баян-Өлгийн монгол иргэд дэмжихгүй байна
Төрийн ордон, Төв талбай хавиар микрофон камер бариад сонгуулийн томсгосон тойрог болон Баян-Өлгийг тойргийн гадна үлдээсэн асуудлаар иргэдээс байр суурь авах гэж чамгүй алхав. “Томсгосон тойргийн асуудлаар одоохондоо мэдэх зүйл” алга гэсэн ганцхан хариулттай байв.
Энэ нь,
Нэгдүгээрт, иргэд олон нийт сонгуулийн томсгосон тойргийн тухай одоохондоо тодорхой мэдээлэлгүй байгаатай холбоотой.
Хоёрдугаарт, Өнгөрөгч долоо хоногт нүүрсний хулгайн сонсголтой зэрэгцэн хамгийн том агуулга болох сонгуулийн томсгосон тойргийг УИХ-аар баталсан явдал. Сонсголын араар сонгуулиа тойргоо эрх баригч нам хүссэнээрээ зурж, баталцгаасны үр дүн.
Харин цахим орчинд Баян-Өлгий аймгийн цөөнхийн цөөнх буюу монгол иргэд “дэмжихгүй” байр суурийг олноор илэрхийлэх болсон.
Мөн бид цахим хуудаснаа санал асуулга явуулахад, 95 гаруй хувь нь “буруу” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Баян-Өлгий аймагт зөвхөн казак үндэстнүүд оршин суудаггүй. УИХ-ын гишүүд дунд үүнийг мэдэх хүн цөөхөн байгаа бололтой. Тус аймагт Монгол үндэстэн, түүний дотор урианхай, дөрвөд, тува, мянгал гэхчлэн олон ястан амьдардаг. Казак түмэн Монгол Улсад үндэстний цөөнх. Харин Монгол ястнууд цөөнхийн дотор цөөнх болчхоод буй. Тэрхүү цөөнхийн доторх цөөнхийн сонгох, сонгогдох эрхийг хууль тогтоогч, эрхч баригчид үл тоов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
maniin bantan hasguudiig tusad ni uzej hezeech ul bolno tuva urianhai irgediig yagaad orhiv
Хэнтийд төсвийн мөнгөөр бороо орж( нэг жилд 5-6 аймгийн төсвийн мөнгө хэрэглэж) хэнтийн БНУ зүүн хязгаарт байгуулагдаж байлаа.Одоо баруун хязгаарт сонгуулиар БӨ н БН улс байгуулагдах шиг боллоо.казакстан улсын сан�##� хура@лтаар эднийг оруулдаг болгож хөрөнгө татв@л ямар бэ.Ер нь ховд аймаг олон ястны нутаг юм чинь бас тусд нь БНУ болгочихвол болох юм биш үү. Эсвэл МАНгартаад МАНраад байна уу.
Толгой нь хамуурсан 76.
Бэрхийн тэнэг г�##�чаар тойрог зуруулаад хүссэндээ дэмжих дэмжихгүй гээд гуцаад байгаачээ
Баян-Өлгийг ингэж ганцааранг нь с�##�гадаг нь ястан дундаасаа төлөөлөл гаргаж өг гэсэн утгатай юм уу даа
Баян-Өлгий тусгаар улс болоё гэж Элбэгээ ерөнхийлөгчийн үед гуйж байсан. Давраад л байна уу даа
Хасгууд дуртай зүг рүүгээ явж болно . Газар нутаг Монголынх үлдэнэ шүү
Ер нь бол Ховд, Увс, Баян-Өлгий 3-ийг нэг тойрог болгох ёстой л доо.
Баян-Өлгийн гурван гишүүн бүлэглэн гарч ирэх гэж байхгүй юу
Ай хөөрхий хулгайчдын арга нарийсаад байна л гэсэн үг юм биш үү. Бүгдээрээ ярилцаад шийдсэн гэж нааж байна
МАН найдвартай 3 сууд�##� манай намых гэж баярлаж, дэвхцэж байна. Ард түмнээ доромжлох нь хэрээс хэтэрсэнийх. Яандаа.
МАН Үндсэн хуулийг ингэж зөрчиж болдог гэдгийг харуулж өглөө.
Энэ өлөн хулгайчууд юу хийгээд байна. Удахгүй хаан заан мэт өөрсдийгөө үнэлсэн новшнууд тусгаар болно гэнэ шүү
Баян өлгий бол монголын нутаг.
Баян Өлгийнхөн үндэстний цөөнх биш шүү
Г�##� түлдэг бсан хүнээс мундаг ухаан хүлээх хэрэггүй
Баян-өлгийг ялгаж ганц тойрог болгож буй нь үндэсэрхэг үзлийг дэвэргэж цаашид с�##�ан усгаарлах байдлыг �##�хам �##�хамаар лавшруулж буй мунхаг явд�##�. Үнэн хэрэгтээ 3 казак хүний сууд�##� МАН-д хэрэгтэй болоод ийм мунха шийд гаргаж байна. Баян-өлгий Увс-Ховд гээд бүсчилсэн тойрог байх боломж бүрэн бий. Монгол хүн тус тойргоос сонгогдлоо гээд Баян-өлгийн т�##�аарх асуудлыг орхигдуулна гэсэн мулгуу үзэл бодол юмуу. Үндэсний цөөнх бол казакууд биш Монгол улс юнитар бүтэцтэй нэгдмэл nation state mfy ioo6
Монголд монголчуудаас хасгууд илүү эрхтэй болжээ!!!
Одоо Баян-Өлгийгөөс нөгөө л Бейсэн Жекэй Аубакир гэх мэт хасагууд гарна. Тэгээд л тэнд байдаг хэдэн Монголчууд хөсөр ххягдана �########�а.
Баян-Өлгий бол өмхий хасагуудынх биш Монголчуудын уугуул нутаг юм шүү. Яахаараа муу өмхий хасагууд ту�####�а тойрог болдын бээ!!!
Энэ бол я�##�тачгүй Үндсэн хууль зөрчсөн зүйл. Даанч цэцэд зангарагтай хуульчид биш хэдэн гар хөл болсон суганы үснүүдээ аваачаад тавьчихсан болохоор хандаад ч нэмэргүй биз
Баярсайхан гэж нэг Тоомсогийн сувай гүү шиг хүүхэн чинь харин энд нэг зөв дуугарчээ !
Нэртэйгээр нь газар нутгаасаа тас�##�ж өгөөд тусад нь гаргав�##� яасан юм бэ
Цөөнх олонх тус ту�####�а сан�##�аа өгнө гэж сонгуулийн хуулинд бии юу?
нарийн махан хуурга ч гэх шиг, ямар бүдүүлэг үг хэллэг вэ, улс төрийн том �##�бан туша�##� хашиж байсан, насаараа улс төрд яваа хүн нийгэмд чиглэсэн ийм юм яриад зогсож байхаар манай төр ингэж хямарч, хулгай нүүрлэж байх нь арга ч үгүй юм даа
МАНай мангарууд мангартаж байна доо. Хууль энэ тэр монголд хэрэггүй болж. Байгууллагын гачегар �##�бан газрынхаа зуга�##�гыг зохион байгуулахаар мөнгө хурааж түүнээ хуваарилж байгаа юм шиг хачин юм хийж байна.
УИХ - ын эрхэм ... - д хуудуутай хуумгай шийдвэр гаргадаг ашиг сонирхолтой , тэгэхдээ бас сониуч этгээдүүд л дээ . Сүүлийн хоёр жилд " уулын карабах " гэсэн хэллэг олон сонсогдож - сониучрахасан байх л даа . Ямарч гэсэн " �##�тайн казах " - тай болоод авлаа ...
Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт байгаа иргэн миний хувьд Баян-өлгий аймаг ту�####�а тойрог байж болохгүй тусгаар улс гэж Өөрсдийгөө өргөмжилж байгаа бус уу монгол улс гэсэн Тодотголтой хэрнээ яагаад ялгаварлан гадуурхана гэж. Эсхүл тэр аймаг өөрсдийгөө ялгаварлан гадуурхаж тусгаар тогтносон улс болгож зарлач байгаа бус уу?