Алексей Навальный: Би гайгүй байгаа
Шоронд хорогдож буй Алексей Навальный алга болоод хоёр долоо хоног гаруй хугацаа өнгөрсний дараа түүнийг Хойд туйлд байрлах хорих ангид шилжүүлсэн гэдэг нь илэрсэн билээ.
Тэгвэл ОХУ-ын сөрөг хүчний томоохон төлөөлөгч тэрбээр мягмар гарагт /2023.12.26/ Арктикт байрладаг алс хол хорих анги руу шилжээд ядарсан ч гайгүй байгаа гэж хэлсэн байна. Даваа гарагт /2023.12.25/ АНУ Навальныйн хоригдож буй нөхцөл байдалд санаа зовж буйгаа илэрхийлэн, түүнийг нэн даруй суллахыг шаарджээ.
Түүнийг Хойд туйлд орших Ямал-Ненец мужийн “IK-3” нэртэй хорих ангид байгаа гэж Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш мэдэгдсэн. “IK-3” хорих ангийг өөрөөр “Туйлын Чоно” гэж нэрлэдэг байна. ЗХУ-ын үед Гулаг системийн нэг хэсэг байсан тус хорих анги нь ОХУ-ын хамгийн хүнд дэглэмтэй шоронгийн нэг юм. Тэнд хоригдож буй хэрэгтнүүдийн ихэнх нь онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд байдаг аж.
Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш “Reuters” агентлагт “Энэ хорих ангиа өмнөхөөсөө хамаагүй дор байх болно. Тэд түүний амьдралыг тэвчихийн аргагүй болгохоор оролдож байгаа. Алексейтэй холбогдоход илүү хэцүү болгож, тусгаарлахаар ажиллаж байгаа нь илт байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
их туржээ