УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Засгийн газар "Бондын өрийг тэглэлээ" хэмээн худал мэдээлж, МАН-ын сонгуулийн шоу хийлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ даваа гарагт мэдэгдэл хийж, 10-аад жил үргэлжилсэн өрийн сүлжээг дуусгалаа, 13.3 их наядыг их өрийг дарлаа хэмээсэн.

Сонгуулийн өмнөх жил гэдгийг хэн хүнгүй ойлгож байгаа. Нөгөө талаар, дахиад төлөгдөөгүй бонд үлдсэнийг, сүүлийн төлөлтийг дахин бонд босгож дахин санхүүжүүлснийг ч ойлгох хэсэг бас бий юм.

Сангийн сайд Б.Жавхлан шинэ бондын талаар ЗГ-ын хуралдааны талаар мэдээлэл хийгээд л өнгөрсөн. Түүнээс нь өмнө хэвлэлүүд бичиж байв.

Тэрбээр “Шинэ бондын Century-3” төслийг амжилттай хэрэгжүүлснээр 2024-2025 онд бондын эргэн төлөлтийн хуваарьгүй болсон. 2026 он хүртэл бид валютын нөөцөө хадгалах боломжтой боллоо. Үүнээс хойших хуваарьт 600 сая ам.доллар хүртэлх төлбөрүүдийг хийж чадсанаар 2029 он гэхэд өнөөдрийг хүртэлх тавьж ирсэн бондын төлбөрүүдээ барагдуулж дуусах боломжтой болж байгаа" гэж мэдэгдсэн.

Энэ мэдэгдлээс нь харвал, урт хугацаанд үргэлжилсэн бондын төлбөрүүд 2029 он гэхэд дуусна гэж ойлгогдож байна. Түүнчлэн, 2026 ба 2029 онд тус тус бондын төлөлт хийхээр байна.

Харин Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийхдээ дахин бондын өргүй болсон утгыг баримталсан нь анхаарал татсан юм.

Олон улсын үнэт цаасны зах зээл дээрх мэдээллийг харсан ч,

  • 2026 онд төлөх 5.125 хувийн хүүтэй
  • 2027 онд төлөх 3.5 хувийн хүүтэй
  • 2028 онд төлөх 8.65 хувийн хүүтэй
  • 2029 онд төлөх 7.875 хувийн хүүтэй
  • 2031 онд төлөх 4.45 хувийн хүүтэй бондууд тус тус хүлээгдэж байгааг ойлгож болно.

Харин сүүлд "Самурай" бондын 200 сая ам.долларыг бүрэн төлсөн нь үнэн юм.

Ингэснээр Чингис бондын 1.5 тэрбум ам доллар, Мазаалай бондын 500 сая ам доллар, Гэрэгэ бондын 800 сая ам доллар, Евро бондын 500 сая ам доллар, Самурай бондын 200 сая ам долларын өрийг тус тус дарсан гэдэг үнэн. Харин одоо "Century"-1, 2, 3 бондын төлөлт үлдээд буй.

Тэгэхээр ядаж бондын өр тэглэгдсэн гэдэг мэдээлэл үндэслэлгүй гэдгийг үүгээр тайлбарламаар байна. Гэхдээ 2026 он хүртэлх хоёр жилд гадаад бондын төлөлт хийхгүй тул валютын нөөц хадгалах, эдийн засагт харагдаж буй шинэ тутам эерэг өсөлтүүд иргэдийн амьдралд мэдэгдэж эхлэх нөхцөл бүрдэж буй нь худлаа биш билээ.

Уг нь Засгийн газар ба эрх баригч намын ажил нэг их нэг ор хөнжилд оролгүй, тус тусын зарчмаар үргэлжилж байвал улс төрийн соёл талдаа тустай. Авчиг Засгийн газар нь эрх баригч намын сонгуулийн шоу хийх маягаар, "Бид өр тэглэлээ" гэж мэдээлэв. Арга ч үгүй дээ, Ерөнхий сайд нь МАН-ын дарга хойно.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинsongogchid
Зочинsongogchid
2023-12-27 11:29

hudalch bagii shouchka

Зочин
Зочин
2023-12-27 12:57

Ард иргэдээ мэдээлэл авч чаддаггүй ЭРГҮҮ гэж бодоод байдаг юм уу.Та нараар тархиа уга*лгахгүйгээр мэдээлэл авдаг болчихсон шүү дээ.Иргэдээ та бүхэн ФЕЙСБҮҮКт ороод ( эрдэнэтийн Чинбаа) эсвэл ( үнэн яриа. Чинбат) бичиж хайгаад мэдээлэлээ олж үзээрэй .Эсвэл 1.монгол банк
2.сангийн яам (ил тод)
3.статистик (1212.мн) гэсэн энэ 3 хаяг-н �##�ь нэгээр нь ороод гадаад өр , (засгийн газарын өр) гээд хайгаад олоод мэдчих юм байна шүү.Уг 3 хаягт 2012-2016 онд 4.7 тэрбум засгийн газрын өр байна . Үүнд ( Хөгжлийн банкинд байгаа мөнгө, хүмүүсийн төлж байгаа зээлүүд багтсан). Харин 2016-2023 оны 3-р улир*л хүртэлх өр 7.9 тэрбум $ байна.Нөгөө төлөөд байсан өр нь өсөөд байсан байх юм. Ичих улаан нүүргүй, ард түмнээ худ*л хуурмагаар мэхэлж байдаг одоогийн засаг төр барьж байгаа хүмүүст ичих булчирхай �##�гаа.Эд нарт худ�##� ярьж сууд�##� авах л санаарх*л байх шиг . Хэн нэгэн улс төрчтэй маргахгүй тархиа уга*лгахгүйгээр дээрхи хаягаар ороод үзчихээрэй ард түмэн минь ээ.Тэгээд үнэн худлыг нь олж мэдээд 2024 оны сонгуулийн сонголтоо хийгээрэй .

уншигч
уншигч
2023-12-27 11:30

Өнөөдөр л арг�##�ж, иргэдээ хуурч байв�##� ирээдүйгээ боддоггүй худлаа амлагч муухай улс төрчид, итгэл хулгайлагчид

Зочин
Зочин
2023-12-27 11:35

Ичиж үхмээр юмаа

0400
0400
2023-12-27 13:15

3 �##�хахгүй баригдлаа мулгуу Данх

Зочин
Зочин
2023-12-27 13:46

Ийм юмыг ингэж худлаа хэлж байгаа чинь ,бүх юм худлаа гэсэн үг

Зочин
Зочин
2023-12-27 13:46

Ара хэтэрнээ кккк

Иргэн
Иргэн
2023-12-27 15:26

Өрийг өрөөр дархаас өөр арга Монгол улсд байхгүй үйлдвэрлэгч орон биш юм чинь өөр я�##�тай

Холбоотой мэдээ

Back to top button