УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Метро бариулах олон улсын нээлттэй тендерийг ирэх сард багтаан зарлана

Өнөөдөр /2023.12.27/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөв.

Тэрбээр, "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод метроны төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарлаа. Өөрөөр хэлбэл нийслэл олон улсын нээлттэй тендер зарлах замаар метроны гүйцэтгэгчийг эпизи нөхцлөөр сонгон шалгаруулна. Их багтаамжийн метрог байгуулахдаа 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-ийг үндэслэж, 2024 оны нэгдүгээр сард багтааж олон улсын өрсөлдөөнт нээлттэй тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр зарлах гэж байна. 

Урьдчилсан ТЭЗҮ-д анх гурван хувилбар дурдагдсан.

Нэгдүгээрт, ЖАЙКА өөрсдийн санхүүжилтээр хийвэл 1.7 тэрбум ам.доллароор санхүүжүүлэх.

Хоёрдугаарт, Олон улсын нээлттэй тендерээр зарлаж хийвэл 1.3 тэрбум ам.долларт багтаан гүйцэтгэгчид санал өгөх

Гуравдугаарт, манайх өөрсдөө төслийн менежментээ хийгээд зөвлөхүүд авч ажиллуулбал 1.5 тэрбум ам.доллар болох.

Бид хоёрдугаар хувилбарыг сонгож, олон улсын өрсөлдөөнт нээлттэй тендерийг зарлахаар болж байгаа.

2007 онд ЖАЙКА "улаанбаатарчуудын 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байна" гэсэн судалгаа хийсэн бол өнөөдөр энэ тоо 30 хувь хүрэхгүй болсон. Дэлхийн томоохон хотуудад иргэдийн 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байвал хэвийн гэж үздэг. 2010 оноос эхлэн Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчигдын тоо буурсаар 137 мянга хүрэхгүй болсон. 

Одоо зарлах тендерт: 

Метроны нийт урт 17.7 км, үүнээс газар доогуур туннелэн байгууламжаар метроны шугам явах хэсэг нь 6.6 км. Зүүн 4 замаас зүүн тийш 4.9 км, 25-р эмийн сангийн уулзвараас баруун тийш 6.2 км урт, хоёр талдаа депотой байхаар төлөвлөж, тендерийн ажлын даалгавраа боловсруулж зарлах гэж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 27, 2023 21:02

Даргаа та масс гэж ярихаа болиоч нийтийн тээвэр ш дээ. Хар масс гээгүйд баярл�##�аа

Холбоотой мэдээ

Back to top button