БНСУ-ын Ерөнхийлөгч төрөлт буурсаар байгааг ноцтой авч үзэх болсныг анхааруулллаа
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл мягмар гарагт /2023.12.26/ үг хэлэхдээ төрөлт буурсаар байгаа асуудлын шалтгааныг тогтоон, үр дүнтэй арга хэмжээ авахыг уриалсан байна.
Тэрбээр Парламентын чуулганы үеэр үг хэлэхдээ “Төрөлт бага байгаа асуудалд бид илүү нухацтай хандаж, шалтгааныг нь илрүүлэн, шийдэл олох тал дээр өөр өнцгөөс харах шаардлагатай байна” гэж хэлжээ.
БНСУ-ын Үндэсний статистикийн агентлаг мэдээлснээр төрөлт 2023 оны гуравдугаар улиралд 0.7 болсон нь түүхэн доод хэмжээ аж. Эрдэмтэд хүн амын тоог тогтвортой барихын тулд төрөлт 2.1 байх ёстой гэж үздэг.
Юн Парламентын өмнө үг хэлэхдээ төрөлт буурч байгаа нь боловсрол гэх мэт салбаруудад ширүүн өрсөлдөөнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд хэлж байгааг онцолсон юм. Тэрбээр “Бидэнд цаг бага байна. Засгийн газрын бүх агентлагууд төрөлт бага байгаа асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана гэж найдаж байна” хэмээжээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Удахгүй энэ улсад дан гадныхан ажилладаг болно. Баян-Өлгийн хасгуудыг бүгдийг нь Со руу явуулб�##� сайхан өсөж үржих байхдаа.
Өөрөө хүүхэдгүй юм байж