Кремль: Европын холбоо Украинд туслах нь дайны үр дүнг өөрчлөхгүй
Лхагва гарагт /2023.12.27/ Кремль мэдэгдэл хийхдээ Европын холбооноос Украинд шинээр тусламж үзүүлэх нь дайны үр дүнг өөрчлөхгүй, зөвхөн Европын эдийн засагт л сөрөг нөлөө үзүүлэх болно гэжээ.
“Financial Times” мягмар гарагт /2023.12.26/ Европын холбоо Украинд нэмэлтээр 22.1 тэрбум ам.долларын тусламж илгээхээр төлөвлөж байгаа талаар мэдээлсэн юм. Тус холбоо аливаа зүйлийг батлахын тулд бүх гишүүд дуу нэгтэй дэмжих ёстой байдаг. Унгар Украин руу нэмж тусламж илгээхийг эсэргүүцдэг учир Европын холбоо төсвийг батлахдаа тус улсыг тойрон гарах арга ашиглах юм.
Европоос 20 гаруй тэрбум ам.долларын тусламж нэмж явуулна гэсэн мэдээллийн талаар сэтгүүлчид Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос асуусан байна. Үүнд тэрбээр “Европууд болон америкчууд бүгд Украины авлигын түвшнийг сайн мэдэж байгаа, ийм учраас илгээсэн мөнгөнийх нь тодорхой хэсгийг хүмүүс халааслаж байгаа гэдгийг ч мөн мэднэ” гэж хариулсан байна.
Песков нэмж хэлэхдээ “Энэ мөнгө Украинд болж буй зүйлийн үр дүнг өөрчилж чадахгүй. Аль хэдий нь хэцүүхэн нөхцөл байдалд байгаа Европын холбооны эдийн засагт хохирол учруулан байж мөнгө илгээж байгаа” хэмээсэн юм.
Тэрбээр Москва урьдаа тавьсан зорилгоо биелүүлэх хүртлээ цэргийн тусгай ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгийг онцолсон байна. Европын холбоо Украинд шинээр тусламж илгээхээр төлөвлөж буйгаас гадна холбоондоо элсүүлэх хэлэлцээг эхлүүлэхийг зөвшөөрсөн билээ.
Энэ сарын 14-ны өдөр Европын холбооны гишүүн орны тэргүүнүүд чуулж Украиныг элсүүлэх хэлэлцээг эхлүүлэх эсэх дээр санал хураасан. Тус хэлэлцээнд Унгарын Ерөнхийлөгч Виктор Орбан хориг тавьсаар ирсэн. Тэгтэл 14-ны чуулганаар тэр санал өгөхөөс түдгэлзсэн билээ. Ингэснээр Украиныг тус холбоон элсүүлэх хэлэлцээг эхлүүлэх болсон юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Европын холбоо болон америк улс авилг�##� анархизмд идэгдсэн украйнд тусламж үзүүлж байгаа нь дайныг зогсоох сонирхолгүй байна гэсэн үг. Ийм учраас орос улс украйныг үнсэн товрог болгохоос нааш дайн дуусахгүй юм байна.
Bitgii m#lt. Orkosiin shiver huhsun hulmasaa
Өөрчлөлгүй яахавдээ дүнкүү оркууд