Гадаад мэдээДЭЛХИЙ

Колумб улс Шакирагийн 6.5 метр өндөр хөшөө босгожээ

Алдарт дуучин Шакирагийн төрсөн тосгон болох Колумб улсын Барранкиелад түүнийг дүрсэлсэн 6.5 метр өндөр, хүрэл хөшөө босгосон байна. Хөшөөг бүтээсэн Йино Маркес Шакирагийн “Hips Don’t Lie” дууны бичлэг дээр гардаг бүжгийн хөдөлгөөнийг урлажээ.

Шакира тус хөшөөний зургийг өөрийн “Instagram” хуудас дээрээ байршуулж “Нэгэн Колумб эмэгтэйд Барранкиела тосгон хүндэтгэл үзүүлсэн би их баяртай байна” гэж бичсэн юм. Хөшөөний нээлтэд Барранкиела тосгоны дарга Хайме Пумахеро Хейнс оролцсон байна.

Энэ жил Шакирагийн хувьд маш олон үйл явдал өрнөсөн он байв. Колумб гаралтай уран бүтээлч тэр 2023 оны “Google”-ээс хамгийн их хайгдсан дуучин болсон. Тэрбээр энэ жилийн эхээр Жерар Пикед зориулсан дуу гаргасан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. “El Jefe” нэртэй тус дуу Латин Америкийн хэд хэдэн рекордыг шинээр тогтоосон.

Үүнээс гадна Шакира арван нэгдүгээр сард татвараас зайлсхийсэн хэргээр Испанийн шүүхээр орж, нийтдээ 8.3 сая ам.долларын торгууль төлөх болсон юм. Мөн тэр гурван жил хоригдох ялын оронд нэмж 487 мянган ам.доллар төлөх тохиролцоонд хүрсэн билээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button