
Маргааш Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн баярын өдөр.
Энэхүү баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2023.12.28/ Төрийн ордонд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.
Энэ үеэр “Ханжоу 2022” Азийн наадмын байт харвааны төрлийн аваргын алтан медальт, 2023 оны шилдгийн шилдэг тамирчин “Бөртэ Чоно” шилжин явах цомын эзэн ОУХМ Баатархуягийн Отгонболд “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа.
Тэрбээр анх 2009 оны хоёрдугаар сард “Алдар” спорт хороонд хөл тавьсан. 2010 оны хоёрдугаар сарын 1-нд энэ спортоор хичээллэж эхэлснээс хойш 13 жил болох гэж байгаа. 2009 оны нэгдүгээр сард Ю.Ганзориг, Ө.Цэрэнмядаг, П.Жамъяангомбо дасгалжуулагч нар байт харваагаар хичээллэх сонирхолтой хүүхдүүдийг хайж сургуулиудаар явж байсан бөгөөд тэр үед Нийслэлийн 53 дугаар сургуульд сурч байсан Отгонболд сонирхон бүртгүүлж байсан түүхтэй ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.