Нийгмийн

Ким Жон Ун дайны бэлтгэлийг эрчимжүүлэхийг армидаа үүрэг болгожээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-аас урьд өмнө нь үзэгдээгүй өдөөн хатгалгыг эсэргүүцэхийн тулд зэвсэгт хүчнээ зэвсгийн үйлдвэрлэл, цөмийн зэвсгийн салбарт дайны бэлтгэлийн эрчимжүүлэхийг үүрэг болгосон байна.

Хойд Солонгосын төрийн эрхийг барьдаг нам лхагва гарагт /2023.12.27/ чуулж ирэх жилийн бодлогыг хэлэлцсэн аж. Хэлэлцээний үеэр Ким Жон Ун империализмын эсрэг зогсдог тусгаар улсуудтай стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ хэмээжээ.

Чуулганы талаар Умардын “KCNA” телевиз мэдээлэхдээ “Тэрбээр (Ким Жон Ун) ардын арми болон зэр зэвсгийн үйлдвэрлэл, цөмийн зэвсэг, иргэнийг хамгаалах салбарт дайны бэлтгэлийг цаашид эрчимжүүлэх даалгавар өгсөн” гэсэн юм.

Сүүлийн үед Хойд Солонгос ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болсон. Вашингтоноос Пёньяныг Москвад Украины дайнд хэрэглэх зэвсэг нийлүүлж эхэлсэн гэж мэдэгдээд байгаа. Мэргэжилтнүүд БНАСАУ ОХУ-д зэвсэг нийлүүлснийхээ хариуд техникийн дэмжлэг авч байгаа гэж үзэж буй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button