УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Нэг хүн өдөрт нэг л удаа мөнгө төлөөд дөрвөн удаа зорчдог болгож, тарифыг шинэчилнэ"

Замын хөдөлгөөний удирдах төвд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар замын хөдөлгөөний шинэ зохицуулалт болон нийтийн тээврийн маршрут шинэчлэлийн бодлогыг танилцууллаа.

Хотын дарга Х.Нямбаатар, "Өнөөдөр хэвлэлийн хурал хийнэ гээд зарлуулсан. Хэвлэлийн хурал хийж байгаагийн гол шалтгаан нь нийслэлийн нийтийн тээврийн шугамын шинэчлэлийг хийсэн. Үүнийг олон нийтэд танилцуулах юм. Өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 900 гаруй автобус үйлчилж байна. Хиймэл оюун ухаан, программ хангамж ашиглан чиглэлүүдээ танилцуулна.

Нэгдүгээр сарын 20-ноос нийтийн тээврийн зургаан шинэ чиглэл нэмэгдэнэ.

  • М:1 Таваншар-Офицеруудын ордон
  • М:2 Зунжин-Сүхбаатарын талбай
  • М:3 Нисэх-Сүхбаатарын талбай
  • М:4 Гэмтлийн эмнэлэг-3,4-р хороолол-Шархад
  • М:5 Ботаник-Нарны зам-Нарантуул-10-р хороолол
  • М:6 ТЭЦ3-Баянмонгол-Шинэ 100 айл гэсэн зургаан чиглэл.

Дараагийн автобуснууд хоорондоо 1-3 минутын давтамжтай ирнэ. Мөн нэмээд,

Т:1,2 гэсэн чиглэлд 24 автобус явах бөгөөд 3,4-р хороолол-6-р бичил хороолол-Од кино театр-Баруун 4 зам-Нарны гүүр-ТЭЦ3-Гурвалжингийн гүүр-Саппоро гэсэн маршрутаар үйлчилнэ.

Т:3,4 гэсэн чиглэлд 20 автобус явах бөгөөд Гэсэр сүм-Баянбүрд-Их тойруу-100 айл-Сансарын тойрог-Зүүн 4 зам-Нарантуул-Нарны зам-Вокзал-Төмөрзам ДС гэсэн маршрутаар үйлчилнэ.

Т:5,6 Цагаан даваа-Монел-Цайз 16-Офицеруудын ордон-Жуков-Зүүн 4 зам-Сансарын тойрог-100 айл-32-ын тойрог-17-гийн уулзвар-Дарь-Эхийн шинэ буудал гэсэн маршрутаар 32 автобус үйлчилнэ.

Т:7,8 Баянбүрд-32-ын тойрог-100 айл-Сансарын тойрог-Туннел-Хөгжим бүжиг-ШУТИС-Хүнсний1-Гэсэр сүм гэсэн маршрутаар 16 автобус үйлчилнэ.

Эдгээр чиглэлүүдэд автобус эргэлтийн зай 4 минут байна.

Дээрх зургаан урт чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх үндсэн 40 богино эргэлтийн чиглэлд 494 автобус, хот орчмын 15 чиглэлд 89 автобус, их багтаамжийн автобус явах боломжгүй хотын захын хорооллуудаар үйлчилгээ үзүүлэх дунд багтаамжийн 5 чиглэлд 25 автобус, нийт 74 чиглэлд 1,075 автобусаар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн.

Нийтийн тээврээр зорчих тарифыг шинэчилнэ. Нэг хүн өдөрт нэг л удаа мөнгө төлөөд дөрвөн удаа зорчих тогтолцоотой болно. Харин үнэгүй үйлчлүүлдэг буюу ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, хүүхдүүд өөрсдийн салбарын картаа авч заавал уншуулна. Түүнээс биш "би ахмад хүн" гээд түрж орох ёсгүй. Нийслэлийн программаас эдгээр иргэний картыг дөрвөн удаа зорчих байдлаар цэнэглэж өгөхөөр тохируулчихна. Зорчигч А цэгээс Б цэг рүү ямар автобусанд сууж явахыг зөвлөх, хиймэл оюун ухаан бүхий аппликэйшн бүтээж байна. Иргэдэд амар хялбар байна. Одоо нэг удаа зорчиход 500 төгрөг байна. Ахмад настнууд, оюутнууд, сурагчид өдөрт 4 удаа зорчихдоо үнэгүй. Үүнд цагийн хязгаар тавихгүй. Харин 5 дахь удаа зорчих бол төлбөртэй.

Өнөө орой 35 шинэ автобусаа хүлээн авна. 2024 онд дахин 600 автобус авна. Эдгээр автобусыг орон нутгийн болон хувийн өмчит ААН-үүдэд өгөхгүй, 2009 оны алдааг давтахгүй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 28, 2023 14:01

Хувийн хэвшлийнхэн л хамаг ачааг үүрч байгаа даа уг нь. Улсын нэртэйнүүд нь өчнөөн мөнгө уга�##�т гэдгийг мэдэж байгаан болов уу.

Зочин
Зочин
12 сар 28, 2023 17:22

Khuue tenegteerei. 4 udaa zorchood teneed baidaggyi khymyys n' tgd 4 udaa suuj tenedeg ulsuudtai adilkhan tulukh umuu. Khaana ch tiim tulburiin system yilchildeggyi bgaa shyy. Ygd dandaa tuldgyydiig n' shulj tulduggyi ulsuudiig uugshyylj bdg um be.

Зочин
Зочин
12 сар 28, 2023 19:06

20-35 минут автобус хүлээдэг, хэвээрээ.

Зочин
Зочин
12 сар 28, 2023 21:57

Энэ нөхөр асуудлыг байнга хүндрүүлж байдгаа болимоор байнаа. 21-р зуун шүү

Зочиннн
Зочиннн
12 сар 29, 2023 08:55

"Автобус эргэлтийн" биш ээ, автобус ирэлтийн зай шүү дээ. Наад толгойгоо ажиллуул. Сэтгүүлчид угийн толгой муутай. Дээр нь одоогийн сэтгүүлчид үгийн баялаг, найруулга бүүр муу болж. Тэгсэн байдаг, ингэсэн байдаг гэхээс өөр юу ч мэдэхгүй. Тэгээд нэг их том гуншинтай мөртлөө чадваргүй. Удахгүй эх хэлээ сэтгүүлчдээс хамга�##�ах хөдөлгөөн үүсэх байх даа

Zochin
Zochin
12 сар 29, 2023 11:13

heden horoonii hugshchuuld deeliin ungu barij guihees uur chadah yum enend algaa. Songuuliinhaa nuhiig uhaad bga tsarai bhdaa bodvol. Uhsan nuhend ni uuriig ni bulval taarna

Холбоотой мэдээ

Back to top button