СПОРТ

Хасын Хүлэгүүд цувралын харьцааг тэнцүүлэв

МСБХ-ны М Хөгжлийн Лигийн плэй-оффын эхний шатанд учираа таарсан Хасын Хүлэгүүд болон Сэлэнгэ Бодонс багуудын цувралын харьцаа 1:1 болж тэнцлээ. Хасын Хүлэгүүд баг улирлалд зүүн бүсийг тэргүүлж плэй-оффт нэгдүгээр байраар шалгарч дөрөвдүгээр байраар шалгарсан Сэлэнгэ Боднос багтай учраа таарсан юм. Цувралын эхний тоглолтын гуравдугаар үе хүртэл Хасын Хүлэгүүд баг гурван онооны шидэлтүүдээ оновчтой болгож сайн тоглолтыг үзүүлж онооны тэргүүллийг авсан.

Гэвч тоглолтын шийдвэрлэх дөрөвдүгээр үед Сэлэнгэ Бодонс баг онооны зөрүүг арилгаж улмаар тоглолтын төгсгөлд маш сайн хамгаалалж хожил байгуулсан юм. Тус тоглолтод Сэлэнгэ Боднос багийн тоглогч С.Анхбаяр 23 оноо авч багаа тэргүүлсэн бол багийн ахлагч М.Саруул таван бөмбөг таслалт хийж багаа хожил байгуулхад том тус үзүүлсэн байна. Хоёр багийн цувралын хоёр дах тоглолт маш ширүүн эхэлж эхний гурван үед Сэлэнгэ Бодонс баг онооны тэргүүлэлтэй явсан. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед Хасын Хүлэгүүд баг багаараа жигд тоглолтыг үзүүлж онооны тэргүүллийг авч хожил байгуулснаар цувралын харьцааг 1:1 болгож тэнцүүллээ. Тус хоёр багийн аль хожсон нь цувралыг тэргүүлэх чухал тоглолт 12-р сарын 30-нд Спортын төв ордонд болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button