Нийгэм мэдээ

Хашаа дүүрэн архины шилтэй согтуу хамтран амьдрагч хүүхэд харж байна

Дархан-Уул аймгийн иргэн Г.Отгонбаатар жил бүр захын хорооллуудаар явж, хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг тараадаг. Тэрбээр энэ жил "Зүрх бүхэн баярлаг" аянаа эхлүүлсэн бөгөөд эхний өдрөөс нүд хальтрам нөхцөлд амьдарч буй хүүхдүүдтэй тааралдсан талаараа мэдээлж байна.

Түлшгүй, хоолгүй хүйтэн гэрт хөнлөөр хучиж өөрийгөө аргацааж буй хүү, ач зээтэйгээ тоггүй, хоолгүй гэрт амьдарч буй настнууд, ханхай хүйтэн гэрт шалан дээр тамтаг болсон нөмрөгт хоргодсон жаал, идэр есийн хүйтэнд пүүзтэй яваа өсвөр насны хүү гээд асуудалтай амьдрал улам олширч буйг тэр бусадтай хуваалцлаа. Ингэхдээ хүний мууг үзэх гэсэнгүй, холбогдох хүмүүс үүнийг хараад сэрээч, ямар нэг алхам хийгээч гэсэндээ зураг нийтэллээ гэсэн юм.

Энэ удаад тэрбээр "Хашаандаа зөндөө "Хамаг монгол" гэдэг нэртэй архины шилтэй. Тэгээд гэртээ хүүхдүүдтэйгээ байж согтуу, хамтран амьдрагч" хэмээн нийтэлжээ. Ээжийнхээ согтуу хамтран амьдрагчтай амьдарч байгаа хүүхдүүд түлшгүй гэрт даарч өлсөж байгаа жаалуудтай адилхан эрсдэлт нөхцөлд л байна гэсэн үг.

Төр засаг, хэн нэгэн рүү бурууг чихэж чичихээсээ өмнө ээж, аав байх үүргээ ухамсарлаж, хариуцлагатай баймаар...

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Хэсгийн ахлагч нар муу ажиллаж бна!!!!!!

Зочин
Зочин

Ийм хүмүүсийг хороо багууд нь илрүүлэн тогтоож нийтийн халамжийн амьдралд шилжүүлж сургах ажил хийлгэх бие даах чадвартай болгох зохион байгуулалтын арга хэмжээ авдаг хууль эрх зүйтэй болгоход бүх нам улс төрийнхөн хамтарч ажиллах. Энэ нийгмийн уриа лоозон чинь ийм биз дээ.

Зочин
Зочин

Gaihah heregguie mgliin amidral iim l bna

Мөнх
Мөнх

Манай төр түмэн нүдээрээ олж хараасай гэж эмээ нь залбирч сууна. Төрийн минь сүлд өнчмн ядуусаа ивээх болтугай

Иргэн
Иргэн

Хорооны нийгмийн ажилтнууд судалгаа мэдээлэл гаргаж хэр чадлаараа туслахыг хичээдэг ч эцэг эх нэртэй арчаагүй малууд нь яаж ч өөд нь татах гээд нэмэргүй, бахь байдгаараа учир хүүхэд, хөгшид хохирч байна.
Бас хөдөөнөөс ирсэн, хаана ч бүртгэлгүй хүмүүс байна.
Болохгүй бүтэхгүй юм бүриййн бурууг төр засаг руу бүү чих! Хүн юм бол өөрсдөө зүтгэж хөдөлмөрлөж амьдрах ёстой ш дээ. Тэд хэний өмнөөс амьдарч байгаа юм бэ, арчаагүй хог шаарнууд. Мал байсан сан бол заазлахгүй юу

Мөнх
Мөнх
Reply to  Иргэн

Нялх үрс, настай буурал, өнчин ядуус, өвдөж зовсныгоо харж хандах нь төрийн үүрэг, түмний ёс. Архичдыг харин сэтгэцийн эмнэлэгт архинаас гартал нь тусгаарла. Хэдэн халтар төгрөгнөвс болж архи нэртэй химийн зэвсэг үйлдвэрлэгч, борлуулагдад ашиг үлдэхгүй болтол нь татвар хурааж үүнд зарцуул. Төр хийхгүй бол хувь хүнд ахадсан хэрэг

Зочин
Зочин

Хувь хүмүүс ч гэсэн бодох хэрэгтэй байх аа,амьдралын төлөө зүтгэж,тэмцэж,чармайж байж л энэ асуудлыг шийднэ гэж????

Зочин
Зочин

Харьяа хороотой хэсэгтэй л баймаар да тэндхийн тэжээвэрүүд нь ажилаа хийгээсэй билээ ????????????

Холбоотой мэдээ

Back to top button