Нийгмийн

Шинэ жилийн баяраар хаана, юу үзэx вэ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болон шинэ жилийн баярыг тохиолдуулан энэ сарын 29-ний өдрөөс ирэх сарын 1-ний өдөр хүртэл бүх нийтээр амарч байгаа билээ. Тэгвэл энэхүү амралтын өдрүүдээр хаана юу үзэж болохыг та бүхэнд танилцуулъя.

Шелкунчик "Цөмөгч цэрэг ба Хулганы хаан"

Залуу хатагтай Марий Штальбаумд зул сарын баяраар аав ээж нь нэгэн өвөрмөц бэлэг өгсөн нь дуулж ч чадахгүй бүжиглэж ч чадахгүй зөвхөн самар л цөмж чаддаг тоглоом байлаа. Анх харсан цагаас эхэлж хараанд нь өртөж сэтгэлийг нь үнэхээр их татсан тэрхүү тоглоомыг Марий Цөмөгч цэрэг гэж нэрлэв. Удалгүй шөнө дунд болоход өнөөх тоглоом нь амь орж Марийг дагуулан хулганын хаантай тулалдаж, мөн ид шидийн орноор зочилно.
Залуу хатагтай Марий хулганын хатан хааны хараалд өртөн үзэшгүй муухай царайтай болсон цөмөгч цэргийг хулганын хаанаас аварч ,хамтдаа олон адал явдлыг туулах болно. Өглөө сэрэн болсон бүх зүйлсийг ээж аавдаа ярихад түүнд хэн ч итгэсэнгүй…

Хаана:РЦНК

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 30

Тасалбар: 30-20 мянган төгрөг

AgshinZ vol2

Бид AgshinZ Volume 2-оор The Lemons болон Мөнхийн Реп, RecOn хамтлагтай эргэн ирлээ. Хайртай уран бүтээлчидтэйгээ шинэ оноо хамтдаа угтацгаая.

Хаана:Corporate Convention Center

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 31-ний оройн 20 цагт эхэлж нэдүгээр сарын 1-ний үүрийн 04 цагт дуусна

Уран бүтээлчид: The Lemons, Rec On, Мөнхийн ус

Guest artists:

  • Агиймаа
  • Эгшиглэн
  • Оргил
  • Magnet Brain
  • Ginjin
  • MrsM
  • Fla
  • Rutuu
  • Namone

The Children's Eve Харшийн сүлд модны цэнгүүн

Энэхүү шинэ жилийн цэнгүүн нь хүүхдүүдэд хэзээ ч мартагдахааргүй дурсамжийг үлдээх зорилгоор "Марио ба түүний найзуудар угтуулж, өвлийн өвгөн цасан охин, Поннитой хамт нэг өдрийг хэзээ ч мартамүгүй өнгөрүүлээрэй.

Хаана: Буянт Ухаа спортын ордон

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 30.31

Тасалбарын үнэ: Хүүхдүүд 120 мянган төгрөг, Эцэг эхчүүд 75 мянган төгрөг

Централ телевизээр шинэ оны баярын өдрөөр дараах тоглолтууд гарна

Winter love songs 3 охин хамтлагийн тоглолт

Оройн 22:20 цагт

Snow Melody JoJo Christmas Special

Оройн 22:50 цагт

Татар&Оркестр тоглолт

Оройн 00:10 цагт

Мөн Централ телевиз албан ёсны эрхтэйгээр "That"s my Jam Mongolia" нэвтрүүлгийг бүтээсэн билээ. Уг нэвтрүүлгийн эхний дугаар арванхоёрдугаар сарын 31-нд үзэгчдийн хүртээл болно.

"My UB-Бид хамтдаа Улаанбаатарыг бүтээнэ" уриан дор "Улаанбаатарын мөнгөн үдэш" арга хэмжээ оройн 18 цагт Сүхбаатарын талбайд өдөр бүр зохион байгуулагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button