Нийгэм мэдээ
Цогтцэцийд ачааны машинууд шатаж, жолооч амиа алджээ

Өмнөговь аймаг, Цогтцэций сум Сийрст багийн "Гашуун сухайт чиглэлийн 2 дахь километр" гэдэг газарт автозамын зорчих хэсгийн хажууд ачааны 2 автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 00:56 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход автозамын зорчих хэсэгт “Бэйбэн норд бенз НД4250” загварын 2 зүтгүүр шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.
Уг гал түймэрт “Бэйбэн норд бенз НД4250” загварын зүтгүүрийн бүхээг дотор 1 хүн /жолооч нь байж болзошгүй/ өртөж нас барсан тул цогцос болон хэргийн газрыг Цогтцэций сум дахь Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
гаднаас оруулж ирсэн хуучин ямбий машинууд тэгнэ ш тээ